Хүн ялаа залгих үе юу болдог вэ?

Урин дулааны улиралд хүмүүсийн нууцхан санаа зовж явдаг зүйл бол санаандгүйгээр нисдэг шавьж залгих билээ. Жишээлбэл гадуур хооллож байх зуур хоолон дотор нуугдсан ялааг залгих явдал хэнд ч тохиолдож болно. Ийм зүйл үнэхээр тохиолдвол хүний биед ямар нөлөө үзүүлдэг юм бол?

Хүн ялаа залгих үе юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрэв та амьдралдаа ялаа идэж үзээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол том андуурч байна. Үнэндээ ихэнх хүмүүс өөрсдийн мэдэлгүй ялаа залгидаг. Бидний хэрэглэдэг ногоо, жимс, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний хаа нэгтэй үл мэдэгдэх газар ялааны өндөг, авгалдай нуугдаж байдаг аж.

Ялаа амьдралынхаа ихэнх хэсгийг хоол эсвэл өндөг шахах газар хайн өнгөрүүлдэг гэнэ. Ингэж явахдаа тэд хураалттай ногоо эсвэл мах зэрэг дээр газардаж тэр дороо өндөглөдөг аж. 

Ялааны өндөг болоод авгалдай нь бараг нүдэнд үзэгдэхээргүй жижиг учраас хүн анзаарч чаддаггүй. Ерөнхийдөө нэг өндөг 2-3 хонож байж ялаа болж хувирдаг.

Гэхдээ энэ тал дээр танд санаа зовох юу ч байхгүй. Зарим халуун орныг эс тооцвол ялааны өндөг болон авгалдай хүнд халдвар тараадаггүй бөгөөд эсрэгээрээ тэдгээр нь цэвэр уураг тул айх хэрэггүй. Тэр бүү хэл авгалдайд зарим төрлийн антибиотик агуулагддаг тухай эрдэмтэд хэдэн жилийн өмнө тогтоосон байна. 

Харин насанд хүрсэн ялаа идвэл юу болох бол гэж та бодож байж магадгүй. Азаар тэр ч гэсэн хор хөнөөлгүй юм. Учир нь том болсон ялаа авгалдай шигээ голчлон уургаас бүрддэг. Түүн дээр одоо читин буюу шавьжын гадна талын хатуу бүрхүүлийг бүрдүүлдэг органик бодис нэмэгдсэнээс өөр зүйл өөрчлөгдөөгүй байгаа. Читин нь хавч эсвэл хясааны бүрхүүлтэй адил бүтэцтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн ходоодны шүүсээр амархан задарч, биед сайн шингэдэг аж.

Ер нь хүн ялаа идсэнээс болж өвдсөн тохиолдол тун ховор гардаг. Ялааг бүрдүүлдэг уураг, читинд харшилтай хүмүүс л харин хамгийн тааламжгүй хариу урвал үзүүлнэ. Гэхдээ тэд амиа алдах эсвэл ямар нэг байдлаар хүндээр өвдөх эрсдэл огт байхгүй. Зүгээр л бие нь нэг хэсэгтээ эвгүй болдог аж. Ихэнхдээ дотор муухайрах, бөөлжих, ходоод, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Өвдөлт нь харин хоёр цагаас илүү хугацаанд үргэлжилбэл та эмчид хандах хэрэгтэй. Учир нь энэ тохиолдолд тухайн хүн махны хэмээх ялааны авгалдай залгисан байх магадлалтай. Тэдгээр нь гэдэс, арьс, амьсгалын зам, нүдний шимэгчдийн өвчин үүсгэдэг байна. Аз болоход Евразийн бүсэд ийм төрлийн өвчин тараадаг ялаа бараг байхгүй. Учир нь махны ялаа голдуу халуун орны бүсэд амьдардаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()