ХООЛОНДОО

Хоолоо амттай болгох хялбар аргууд

Өдөр бүр нэгэн хэвийн байдлаар хоолоо бэлтгэн, байдаг л нэг амтыг мэдэрсээр сүүлдээ бүр уйдаж байна уу? Гэхдээ танд тогтсон хэвшилээ өөрчилж шинийг туршиж үзэх хүсэл байгаа гэж найдъя. Тиймээс гэрийн эзэгтэй нартаа зориулан хоолоо хэрхэн амттай болгох болон зарим нэг зүйлсийг хэрхэн хялбарчлах аргуудыг танилцуулъя.

Хоолоо амттай болгох хялбар аргууд Хадгалах

Тахиаг хэрхэн амттай шарах вэ?

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ тойрч суугаад өөрсдийн хийсэн хоолоо тухлан зооглох шиг сайхан зүйл гэж юу байхав. Иймд гэрийн эзэгтэй нартаа зориулан Тахиаг амталж шарах, хялбар аргуудыг танилцуулахаар шийдлээ. 

Тахиаг хэрхэн амттай шарах вэ? Хадгалах

Амттай шорлог хийж сурцгаая!

Нар гийсэн сайхан өдөр найзууд, гэр бүлийнхнээ дагуулаад салхинд гарах дуртай л биз дээ. Мэдээж амралт, зугаалгыг чимэх зүйл бол амтат шорлог байдаг нь гарцаагүй. Харин та үүнийг хэрхэн амттай хийх талаар мэдлэг, туршлага арвин уу? Шорлогны хамгийн чухал зүйл нь махаа амтлах байдаг. Амт муутайхан мах сайхан шорлог болно гэж бодохын ч хэрэггүй.  Ингээд та бүхэндээ салахын аргагүй сайхан амттай шорлог хийх төрөл бүрийн хялбар аргуудыг танилцуулъя.

Амттай шорлог хийж сурцгаая! Хадгалах

Хялбар аргаар хийж болох амтат салатнууд

Зочин ирэхэд сайн гэрийн эзэгтэй гарын дор материалаар амархан хийдэг салатны жортой байх хэрэгтэй. Олон төрлийн салат хийж чаддаг байхад ширээнд өнгө нэмээд, зочдыг амттай зуушаараа дайлаад л, сайхан биш гэж үү? Амар хялбар бас витаминлаг салатны жорыг та бүхэндээ хүргэж байна. Доорх жорын дагуу хийсэн салатныхаа зургийг бидэнд илгээгээрэй. 

Хялбар аргаар хийж болох амтат салатнууд Хадгалах
2016-05-04, 15:30

Та хоолоо зөв иддэг үү?

"Идэж л байвал яасан ч яахав" хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэвч идэхэд ч гэсэн учир бий, соёл бий, тогтсон стандарт ч бий. Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв задалж, шарж болгодгийг та мэдэх үү? Мэдэхгүй бол доорх мэдээллээс анхаараад аваарай. 

Та хоолоо зөв иддэг үү? Хадгалах
2016-05-03, 11:40

Орон орны гудамжны алдартай хоолнууд

Өмнө нь огт очиж байгаагүй улсад очоод хамгийн түрүүнд харц шидэлж, түрийвч тэмтрүүлдэг зүйл бол яахын аргагүй хоол билээ. Ялангуяа гудамжны хоол буюу "street food" бол тухайн улсын хоолны соёлын нийтлэг шинжийг харуулж байдаг. Дээрээс нь бас хямдхан, амт сайтай байдгаараа давуу талтай.

Орон орны гудамжны алдартай хоолнууд Хадгалах
2016-05-02, 14:00

Гал тогооны ажлыг хялбарчлах аргууд

Амралтын өдрөөр уншигч та бүхэн аав ээж, ах эгч, хайртай үр хүүхдүүддээ гараа гарган амтат хоол хийж өгч, өдрийг талыг галтогооны өрөөнд өнгөрүүлдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хоол хийхэд болон галтогооны бусад ажлуудыг хөнгөвчлөх зорилготой зарим хялбар аргуудыг танилцуулъя.

Гал тогооны ажлыг хялбарчлах аргууд Хадгалах
2016-05-01, 17:16

Пицца хэрхэн хийх вэ?

Зүгээр нэг пицца биш, аманд ормогцоо хайлж, арааны шүүс асгаруулам пиццаг та хийж чадах уу? Бүхий л зүйлс нь хоорондоо төгс зохицож, амт чанар нь дээд зэргээр мэдрэгдэх пицца хийхэд ч бас зохих хэмжээний нууц гэж бий. Тиймээс хэн бүхний мэдээд байдаггүй, төгс пицца хийх нууц аргуудыг танд хүргэе. Үүнийг ашиглан, амтат пицца бэлтгэж амралтын өдрөөр гэр бүлийнхнээ дайлаарай.

Пицца хэрхэн хийх вэ? Хадгалах

“Google”, “Apple”, “Facebook” компанийн ажилтнууд юу иддэг вэ?

Дэлхийд томоохонд тооцогдох компаниуд, ялангуяа технологийн компаниудын ажилчдийн цайны газар үнэтэй ресторантай дүйцэхүйц зэрэглэлийн байдаг нь нууц биш билээ. Тэр дундаа өдгөө технологийн салбарын түүчээ болсон "Google", "Facebook", "Apple" гэх мэт томоохон компаниудын цайны газар ямархуу байдгийг та бүхэндээ сонирхуулахаар шийдлээ. 

“Google”, “Apple”, “Facebook” компанийн ажилтнууд юу иддэг вэ? Хадгалах
2016-04-30, 11:40

Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс

Ялангуяа жингээ хасаж, барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолоо өнгөрөөх, мөн өлссөн мэдрэмжээ дарах маш хэцүү байдаг. Бараг аяга ус уухад жин нь нэмэгдээд байхад яалтай билээ.Тэгвэл бид та бүхэндээ амин дэмээр баялаг, хамгийн гол нь таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулъя.

Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс Хадгалах

Вьетнамчууд юу иддэг вэ?

Вьетнам улс нь хоолны эрэлт, нийлүүлэлтээрээ дэлхийд дээгүүр байранд бичигддэг. Учир нь тус улсад байхгүй хоол гэж үгүй. Амт чанар, эрүүл ахуй талаасаа ч тэр хүмүүсийн сэтгэлд нийцдэгээрээ алдартай юм. Ингээд та бүхэндээ Вьетнам улсын хоолны соёл, олон төрлийн амтат зууш, тэрчлэн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар цогц мэдээ мэдээллийг бэлтгэлээ.

Вьетнамчууд юу иддэг вэ? Хадгалах

Таныг залуужуулах 11 хоол хүнс

Бид өдөр тутамдаа эрүүл зөв хоол хүнсийг сонгон хэрэглэж, зөв хэвшлээр амьдарвал эрүүл байж, түүнийгээ дагаад залуу сайхан төрхөө удаан хадгалахад тустай байдаг. Тиймээс ч та бүхэндээ залуужуулах үйлчилгээтэй, эрүүл хоол хүнсийг танилцуулж байна. Залуу сайхан зүс царайгаараа цагийн цагт гайхуулж амьдарцгаая.

Таныг залуужуулах 11 хоол хүнс Хадгалах