Дэлхийн хамгийн гоёмсог 10 мөнгөн тэмдэгт

Хаа газрын аялагч, жуулчид очсон газар бүрийнхээ мөнгөн тэмдэгт, тэр дундаа ер бусын гоёмсог, дахин давтагдашгүй загвар хийцтэй дэвсгэртүүдийг олж харан, анзаарч байдаг. “Мөнгөний урлаг” номын зохиолч, дизайнер, Дэвид Стандиш Дэлхийн хамгийн гоёмсог, дахин давтагдашгүй загвартай, сэтгэлд хоногшим мөнгөн тэмдэгтүүдийг жагсаалтыг гаргасан байна.
Дэлхийн хамгийн гоёмсог 10 мөнгөн тэмдэгт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Францын Полинез — 10 000 франц франк
Магадгүй энэ хамгийн гоёмсог мөнгөн дэвсгэрт байх. Яг л Францын Полинезийн бүрэлдэхүүнд багтдаг Муреа, Таити, Бора-Бора, Нуку-Хива, Хива-Оа арлууд шигээ үзэсгэлэнтэй. Эдгээр жинхэнэ диваажин л гэж энэ байх даа гэмээр үзэсгэлэнтэй газрууд Роберт Льюис Стивенсон, Поль Гоген, Сомерсет Моэм, Жимми Баффетта, Герман Мелвилл нарын уран бүтээлчдийн сэтгэлийг татсан биз ээ.



2. Мальдивын арлууд — 50 мальдив рупи
Мальдивын Бүгд Найрамдах улс Энэтхэгийн зүүн хэсгээс Энэтхэгийн далай хүртэлх 1300 орчим арал дээр хуваагдан оршдог. Тус улсын эдийн засгийн үндсэн хөшүүрэг нь загас агнуур, кокос тариалалт дээр тулгуурладаг ажээ. Үүнээс өөр орлого, мөнгө олох эх үүсвэр, амьдрах арга мальдив иргэдэд байдаггүй тул Дэлхийн хамгийн ядуу буурай улсад тооцогддог юм байна. Тиймээс дээрх хоёр эдийн засгийн эх үүсвэр тус улсын мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгдсэн байдаг гэнэ. Түүнээс гадна дэвсгэртийг дунг илэрхийлсэн хээ угалзаар чимэглэж өгчээ. Дун хясааг Африк, Азийн зарим нэг ард түмэн мөнгөний оронд ашиглаж байсан бөгөөд харин Мальдив бол дун, хясааны хамгийн гол төв юм байна.



3. Сан-Томе ба Принсипи — 50 000 добра
Гвинейн булангийн галт уулын дэлбэрэлтийн улмаас бүрэлдэн бий болсон хоёр арал дээр сунан тогтсон энэ жижиг улсын мөнгөн тэмдэгтийг “Alcedo thomensis” хэмээх загасаар хооллодог жижигхэн шувуу чимж байдаг. Диваажингийн өлгий мэт эдгээр арлууд, өнгө тансаг зэрлэг онгон байгаль, үзэсгэлэнтэй далайн эрэг хавиар энэхүү шувууг олж харахад амархан аж.



4. Швейцар — 100 франк
Энэхүү швейцарь 100 франкын ар хэсэг нь “Алхаж буй үхдэлүүдийн шөнө”-ийг санагдуулам зурагтай байж мэдэх юм. Үнэн хэрэгтээ энэ нь Швейцарийн нэрт уран барималч Альберто Жакометтигийн /1901-1966/ алдарт алхаж буй баримлууд бүтээлийг дүрсэлсэн ажээ.



5. Коморын арлууд — франк
Энэ бол Африк болон Мадагаскарын хоорондын байгалийн үзэсгэлэнт газар оршдог Коморын арлуудын мөнгөн тэмдэгт. Тус арал 130 жилийн турш Францын колони байсан бөгөөд дөнгөж 1975 онд тусгаар тогтнолоо олж авсан гэдэг. Тиймдээ ч өнөөг хүртэл тус арал байнгын төрийн эргэлт, улстөрийн тогтворгүй нөхцөл байдалд оршдог биз.



6. Шинэ Зеланд — 5 шинэ зеланд доллар
Энэхүү мөнгөн дэвсгэртийн голд судлаач “Эдмунд Персиваль Хиллари”-ийн зураг байдаг. Салхи үсээр нь наадаж, цамцных нь захыг хийсгэж, уур амьсгал түүний царайнд ул мөрөө үлдээжээ. Мөнгөн дэвсгэртийн өнгө нь ч аялалд, наранд биеэ шарахыг урин дуудсан мэт бор өнгөтэй. Хиллари 1953 онд 33 насандаа Эверестийн оргилд гарч, 1958 онд Антрактид тивийг туулж, Ганга мөрнийг моторт завиар гаталж байжээ. Мөн тэр залуудаа зөгий үржүүлдэг байсан гэдэг.



7. Кука арал— 3 кука доллар

Тайван амгалан, чимээ аниргүй Кука аралд акулаас өөр зочин ирдэггүй мэт. Энх амгалан, найрсаг дотно байдал Хавайн арлууд болон Шинэ Зеландын дунд орших энэ нов ногоон арал дээр ноёрхоно. Энд зочид буудал, өндөр байшин барилга, жуулчид ч байхгүй.



8. Хонконг — 10 хонконг доллар
Мөнгөн дэвсгэртийн дизайн нь мөнхийн хөдөлгөөнтэй, амьдрал буцалж байдаг, технологижсон орчин үеийн шийдэлтэй хот шигээ стиллэг ажээ.



9. Исланд — 5000 исланд крон
Ер бусын өвөрмөц бүрх малгай духдуулсан Ragnheiour Jonsdottir (1646—1715) хэмээх нэртэй мундаг оёдолчин эмэгтэй хөрөг исландын мөнгөн тэмдэгтийг чимдэг. Түүнээс гадна тэрээр исландын нэг нэгнээ залгамжилан гарч ирсэн 2 хамба ламын эхнэр байсан гэдэг.



10. Фарерын арлууд — 500 крон

Фарерын арлуудын уур амьсгал хатуу ширүүн. Атлантикын хойд хэсэгт, Норвеги, Исландын дунд оршдог болохоор арга ч үгүй биз. Хүмүүс нь нээлттэй, хүчирхэг. Тийм болохоор ч тэр шүү мөнгөн тэмдэгт нь товч бөгөөд тодорхой, цэгцтэй төдийгүй хавчийг дүрсэлсэн байдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()