ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шорлогны мах бэлтгэх 10 арга

Урин дулаан цаг ирж амарч, тухлахад амттай хоол, тэр дундаа сайхан байгаль эсвэл зусландаа гарч ил гал дээр шарсан мах, шорлог зооглох шиг сайхан таашаал гэж үгүй. Шорлогний махыг зүгээр ч нэг ил гал дээр шардаггүй бөгөөд маш олон аргаар дарж, шарах аргууд байдаг юм байна. Ингээд бид та бүхэндээ хэрхэн энгийн аргаар махаа амталж даршлах аргуудаас сонирхуулъя.

Шорлогны мах бэлтгэх 10 арга Хадгалах
2015-06-06, 20:01

Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн

Бид биеэ эрүүл байлгахын тулд зөвхөн амттайг нь бус эрүүл, чанартай хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэдэг. Гэхдээ бидний өдөр тутамдаа хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнснүүдийн заримыг хооронд нь хольж болдоггүй гэнэ. Ингэвэл ходоодонд ороод шингэц нь муудаж, шим тэжээл нь алдагдах муу талтай. Цаашилбал цээж гашуун оргих, гэдэс хямрах зэрэг сөрөг үр дагавар үзүүлдэг гэнэ.  Та доорх мэдээллээс хооронд нь хольж болохгүй хүнснүүдийг мэдээд аваарай. 

Хооронд нь хольж идэж болохгүй 8 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ?

Халуун ам бүлээрээ ширээ тойрон сууж, амттай, зөөлхөн мах идэх шиг жаргалыг өөр хаанаас ч хайгаад олохгүй. Харин махаа бэлтгэхэд нэг л хатуу, шүүс муутай, онцгүй болоод байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ махыг хэрхэн зөөлхөн, амттай болгох хялбархан аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн эзэгтэй та эдгээр аргаас сонгож, махаа бэлтгэн, гэрийнхнээ дайлаарай. 

Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ? Хадгалах

Төрөл бүрийн өвчнийг эмчилж, таныг эрүүл байлгах 10 хүнсний бүтээгдэхүүн

Хүний эрүүл мэнд хоол хүнснээс шууд хамаарч байдаг. Шим тэжээлтэй, эрүүл хүнс хэрэглэснээр эрүүл саруул байхад туслах антиоксидант, витамин, минералууд болон бусад хэрэгцээт бодисуудыг авна. Харин цаг завгүй ажиллах болсон өнөө үед хүмүүс эрдэс, бодисоор дулимаг боловсруулсан бүтээгдэхүүн, өвчин үүсгэдэг хүнсийг ихээр хэрэглэх болжээ. 

Төрөл бүрийн өвчнийг эмчилж, таныг эрүүл байлгах 10 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах
2017-12-19, 13:09

Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая!

Аманд ороод л хайлж урсах амтат шоколадтай бялуу, кекс зэргээр баярын ширээгээ чимэглэвэл ямар вэ? Заавал мөнгө гарздан дэлгүүрээс бялуу худалдаж авалгүйгээр гэртээ амтат бялуу, кексээ бэлтгэж, баярын өдөртөө өнгө төрх, аз жаргал нэмээрэй. Тус амттангуудыг бэлтгэхэд танд ердөө 10 минут шаардагдах тул цаг зав болон мөнгийг тань хэмнэх тустай юм. 

Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая! Хадгалах

Таны иддэг хүнсний илчлэг чанар ямар вэ?

Хүнс бүхэн янз бүрийн илчлэг чанар (ккалори)-тай байдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Гэсэн ч үнэн хэрэгтээ эдгээр бүтээгдэхүүнүүдийн илчлэгийн ялгааг сайн мэдэхгүй. Өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулж, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс хүнсний илчлэгийг маш сайн мэдэх шаардлага гардаг. Ингээд зарим нэг хүнсний илчлэг чанарыг хүргэе. Эдгээр гэрэл зургуудыг бүгдийг нь 26 см диаметртэй таваг болон 16 см диаметртэй аяганд хийж дарсан болно. Энэ нь илчлэгийн ялгааг харуулах болно. Зургууд хамгийн бага илчлэгээс хамгийн их илчлэгтэй бүтээгдэхүүнүүд гэсэн буурах дарааллаар байрласан байгаа. Ямар хүнс, хэдэн грамм байж 200 ккалори болох талаар харьцуулсан үзүүлэлтийг хүлээн авцгаая.
Таны иддэг хүнсний илчлэг чанар ямар вэ? Хадгалах
2013-02-21, 20:29

Дэглэм барьж буй хүмүүсийн гаргадаг алдаа

Хоолны дэглэм барина гэдэг тухайн хүнээс асар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг. Мэдээж хүссэн жиндээ хүрч, өөртөө болон бусдад таалагдахын тулд хүмүүс аль болох илчлэг, өөх тос багатай хүнсийг сонгон хэрэглэдэг. Гэвч зарим үед эрүүл хэмээн бодсон хоол хүнсүүд, цаагуураа таныг асар ихээр таргалуулж байдгийг мэдэх үү? Тэгвэл та бүхэндээ хоолны дэглэм барьж хүмүүсийн гаргадаг түгээмэл алдааг сонирхуулъя.

Дэглэм барьж буй хүмүүсийн гаргадаг алдаа Хадгалах

Одууд юу идэх дуртай вэ?

Заримдаа одуудын сайхан бие галбир, гэрэлтсэн өнгөлөг царайных нь нууц тунчиг хачирхалтай хоолны дэглэм байх нь бий. Тиймээс бид та бүхэнд одуудын байнга иддэг, идэх дуртай санаанд оромгүй зүйлсийг танилцуулж байна. 

Одууд юу идэх дуртай вэ? Хадгалах
2016-05-30, 18:06

Гэдэс дүүргэдэг хоол хүнс

Гэдэс хийгээр дүүрэх нь таны биеийг тав тухгүй байлгаж, тайван байдалд чинь ихээхэн нөлөөлдөг билээ. Үүнээс гадна хоолны дэглэм барих үед ч гэдэс хийгээр дүүрэх нь бий. Тиймээс ямар нэгэн чухал уулзалт, болзоонд явахдаа дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс аль болох зайлс хийхийг зөвлөж байна.

Гэдэс дүүргэдэг хоол хүнс Хадгалах
2016-07-11, 10:05

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс

Ямар нэгэн зүйл үргэлж нэг байрандаа байгаад байдаггүй. Цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг билээ. Энэ нь зөвхөн техник технологи дээр илэрдэггүй бөгөөд хоол хүнсэн дээр ч мөн ялгаагүй илрэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ харагдах байдал, найрлага, ашигласан технологиороо ойрын хугацаанд гайхагдаж, хүмүүсийг алмайруулаад байгаа 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс Хадгалах

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль

Та бүхэндээ нарлаг, амралтын өдрийн мэндийг хүргэе. Хоол хийх болон гал тогооны ажил нь үргэлж хүнд бэрхэд тооцогддог. Гэрийн эзэгтэй нарын мөнхийн асуудал болсон гал тогооны ажлыг хөнгөвчлөх, хоол хийх цагийг хэмнэх гайхалтай аргуудыг аминчлан танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь цаг завыг хэмнэхээс гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, төвөгтэй байдлыг үгүй хийх болно. 

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль Хадгалах

Эрүүл, шинэ мах авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүн бүхэн л гэр бүлийнхэндээ хамгийн амттай, шим тэжээл сайтай бүхнийг зориулж, хооллохыг хичээдэг. Харин таны худалдаж авч байгаа мах үнэхээр уургаар баялаг, цэвэр мах байж чадах болов уу? Сүүлийн үед элдэв химийн бодис агуулсан, муу махнууд хэт олширсон тул үйлчлүүлэгчид ялгаж танихад бэрх байдаг. Тэгвэл бид та бүхэндээ мах авахдаа анхаарах ёстой зүйлсийг дэлгэж, багахан зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ. 

Эрүүл, шинэ мах авахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах