Төрөл бүрийн өвчнийг эмчилж, таныг эрүүл байлгах 10 хүнсний бүтээгдэхүүн

2017-12-19, 13:09
9,691

Хүний эрүүл мэнд хоол хүнснээс шууд хамаарч байдаг. Шим тэжээлтэй, эрүүл хүнс хэрэглэснээр эрүүл саруул байхад туслах антиоксидант, витамин, минералууд болон бусад хэрэгцээт бодисуудыг авна. Харин цаг завгүй ажиллах болсон өнөө үед хүмүүс эрдэс, бодисоор дулимаг боловсруулсан бүтээгдэхүүн, өвчин үүсгэдэг хүнсийг ихээр хэрэглэх болжээ. 

Төрөл бүрийн өвчнийг эмчилж, таныг эрүүл байлгах 10 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрүүл хоол хүнсээс гадна, өвчин үүсгэгч нян, вирусыг устгадаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, саруул ухааныг цогцлооход хэзээ ч оройтохгүй. 

 

1 Нимбэг таргалалттай тэмцэнэ

Таргалалт нь хэтэрхий их өөх тос нэг цэгт хуримтлагдаж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байхыг хэлнэ. Энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, булчин, ясны хэвийн бус ажиллагаа, зарим үед хорт хавдар үүсэх үндэс суурь болдог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 2014 онд 1.9 тэрбумаас дээш тооны насанд хүрэгчид таргалалттай байсан бөгөөд 600 сая нь хэт таргалалттай байжээ. Энэ тоо нь ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд өглөө бүр нимбэгтэй ус ууж заншаарай. Нимбэг нь хоол боловсруулалтыг дэмжиж, хоргүйжүүлэх, хорт бодисыг биеэс гаргах үйлчилгээтэй ажээ. 2016 онд "Journal of Ayurveda" болон "Integrative Medicine" байгууллагын судалгаагаар, 4 өдөр нимбэг, зөгийн балтай ус ууж, мацаг барих нь жингээ хасах, биеийн жингийн индекс, өөхний жин зэргийг багасгахад өндөр нөлөөтэй байгааг харуулжээ. 2016 онд  "American Chemical Society"-аас явуулсан туршилтанд цитрус төрлийн жимснүүдэд таргалалтаас сэргийлэх бодисын агууламж өндөр байдаг гэж баталсан бөгөөд уг туршилтаа барууны жишгээр, өөх тосны өндөр агууламж бүхий хоолоор хооллодог байсан хархан дээр хийжээ.

Нимбэг таргалалттай тэмцэнэ

2 Куркума үе мөчний өвчнөөс сэргийлдэг

Хүний үе мөч үрэвсч, нэг болоод нилээн хэсэг газар хамарч өвдөхийг үе мөчний өвчин гэнэ. 100 гаруй төрлийн үе мөчний өвчин байдаг бөгөөд энэ нь бие махбодид их зовиур үүсгэдэг. Ургамал судлаачид куркума (turmeric)-г байгалийн эм хэмээн үзэж, цөөнгүй хууч өвчин, эмгэгт хэдэн зууны турш ашиглаж иржээ. Куркума нь "куркумин" гэх үрэвслээс хамгаалах бодисыг өөртөө агуулдаг бөгөөд антиоксидантууд нь хүний биений эсийг гэмтээдэг радикалуудыг устгадаг байна. Ууж байгаа жүүс, жимсний холимог зэрэгтээ куркума хийж уухаас гадна унтахаасаа өмнө аяга бүлээн сүүнд 1 цайны халбага куркуманы нунтаг хийж ууж хэвшээрэй.

Куркума үе мөчний өвчнөөс сэргийлдэг

3 Цус багадалтанд хүрэн манжин сайн

Хүний биеийн цусны эс хэвийн байдлаас бага болохыг цус багадалт гэх бөгөөд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо улам нэмэгдэж байна. Дэлхийн нийт хүн амын 24.8% буюу 1.62 тэрбум хүн цус багадалттай гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэжээ. Цус багадалтын үед биеийн эрхтэн, эд эсүүдэд хангалттай цус очоогүйн улмаас эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Энэ өвчний эсрэг хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн бол хүрэн манжин юм. Уг ногоонд цусны эсийг эргэн төлжүүлэхэд тусалдаг төмөрнөөс гадна эслэг, С витамин ихээр агуулагддаг ажээ. Хүрэн манжинг хоол хүнсэнд хэрэглэхэд таатай төдийгүй 1 ширхэг дунд зэргийн хэмжээтэйг лууван, бууцайтай хольж, миксердээд өдөр бүр хэрэглэж болно. Мөн янз бүрийн салат, эсвэл бүр дангаар нь идсэн ч амттай байдаг. 

Цус багадалтанд хүрэн манжин сайн

4 Цусны даралтанд тараг үр дүнтэй

Цусны даралт ихтэй байх нь судсыг гэмтээж, улмаар зүрх, бөөрний өвчин үүсгэж, зүрхний шигдээс болон бусад өвчин үүсэх шалтгаан болдог. Үүнийг хяналтандаа байлгахын тулд тараг хэрэглэхийг зөвлөж байна. Тараг нь кальци, кали, магни зэрэг зүрхэнд шим тэжээл өгөх бодисуудаар баялаг. Түүнээс гадна, энэ нь аниотензин хувиргагч ферментийг (ACE) саатуулдаг. 2016 оны  "American Heart Association’s Epidemiology/Lifestyle" шинжлэх ухааны хэлэлцүүлгийн үеэр 7 хоногт 5 болон түүнээс дээш удаа тараг уусан эмэгтэйн цусны даралт ихсэх магадлал нь тун бага байсныг тогтоожээ. Өдөр бүр, эсвэл 2 өдөрт ядаж нэг удаа тал юмуу бүтэн аяга тараг ууж хэвшээрэй. Бүр илүү эрүүл, амттай болгохын тулд бүйлсэн самар, хушга, жимс хольж идэх боломжтой. 

Цусны даралтанд тараг үр дүнтэй

5 Чихрийн шижинг эмчлэхэд нэрс, бөөрөлзгөнө тустай

Сахрын өвчнөө хянахгүй бол нүд, бөөрнөөс авахуулаад биеийн бусад эд эрхтэнд нөлөөлдөг. Нэрс, бөөрөлзгөнө жимснүүд нь фото химийн антиоксидантаар баялаг тул сахрын өвчинд онцгой нөлөөтэй байдаг. Мөн чихрийн шижингээс үүссэн цусан дахь сахрын хэмжээг хянах болон эрүүл мэндийн бусад асуудлуудаас сэргийлэх витамин, эслэгээр баялаг ажээ. 2016 оны "Базел" гэх нэртэй судалгаанд нэрсний сахрын эсрэг нөлөөний талаар дурдсан байдаг. Гэвч судлаачид энэ талаар илүү баттай дүгнэлтийг гаргахаас өмнө клиникийн туршилтуудыг хийх хэрэгтэй гэжээ. Өдөрт нэг аяга нэрсийг тараг болон бусад зүйлстэй хольж эсвэл дангаар нь хэрэглэж заншаарай. 

Чихрийн шижинг эмчлэхэд нэрс, бөөрөлзгөнө тустай

6 Хлостерины хэмжээг ногоон цайны тусламжтай бууруулах боломжтой

Таны биед хлостерин хэрэгтэй ч, хэвийн хэмжээнээс хэтэрвэл артерийн судсыг бөглөж, зүрхний эмгэг үүсгэдэг. Үүнийг шийдэх нэг амархан арга бол өдөр тутам уудаг кофегоо ногоон цайгаар солих юм. Ногоон цайнд агуулагддаг бодисууд нь хоол боловсруулах явцад хлостериныг хүний биед шингэхээс сэргийлж, биеэс гадагшлуулахад тустай. Мөн сайн, муу хлостерины хэмжээг тэнцвэржүүлдэг. Ногоон цай ууснаар нягтшил багатай липопротейн ууршиж, артерийн судас цэвэрлэгдэнэ. Энэ нь зүрхний шигдээс болох, цус харвалтаас урьдчилан сэрэмжилж буй явдал юм. Өдөр бүр 3-4 аяга ногоон цай уухыг зориорой. 

Хлостерины хэмжээг ногоон цайны тусламжтай бууруулах боломжтой

7 Сармис дархлааг дэмжинэ

Дархлааны систем суларснаас болж ханиад, томуу болон бусад эрүүл мэндийн асуудалд өртөмтгий болно. Учир нь таны биеийн хамгаалалтын тогтолцоо гадна нян, вирус болон бусад халдвартай тэмцэх чадвар нь буурдаг. Сармисанд дархлааг дэмжих "Аллийн" гэх бодис агуудагддаг бөгөөд сармисыг нухах, зажилах явцад энэ бодис нь "Аллицин" гэх хүхрийн агууламжтай бодис болон хувирдаг байна. Нэмж хэлэхэд, сармисанд витамин С, В6 зэрэг амин дэм болон селен, манганууд бас ихтэй. 2001 онд "Advances in Therapy"-д нийтлэгдсэн судалгааны үр дүнд сармис хэрэглэдэг бүлгийг хэрэглэдэггүй бүлэгтэй харьцуулахад, ханиадтай хүмүүсийн тоо 63%-иар буурчээ. Мөн тэдний ханиадтай байх үеийн хугацаа нь 70%-иар буюу 1.5 өдөр болж багассан байна. Харин сармис идээгүй бүлгийн хүмүүсийн хугацаа нь 5 өдөр байжээ.

Сармис дархлааг дэмжинэ

8 Гадил гүйлгэлтийг зогсооно

Гадил жимс нь гэдсэн дэх шингэнд хэрэгцээтэй пектин, уусагч эслэг агуулдаг бөгөөд энэ нь гэдэс хямрах, гэдэс өвдөх, хоол боловсруулах эрхтэний хөдөлгөөнийг дэмжих, гүйлгэлтийг зогсооход өндөр ач холбогдолтой ажээ. Мөн гүйлгэж, бөөлжихдөө алдсан шингэнээс үүдэн, биед үүссэн электролитийн хэмжээний бууралтыг тогтворжуулах минералуудыг агуулдаг. Үүнээс гадна, гадил жимс нь эрч хүч нэмэх гайхалтай хүчтэй. Гэдэс гүйлгэх үед гүйцэт болоогүй ногоон гадил идэх нь гэдсийг тайвшруулдаг. Хүүхдэд өгөхдөө усанд 10 минут буцалгаад, нухаж өгвөл тохиромжтой. 

Гадил гүйлгэлтийг зогсооно

9 Хорт хавдрын эсрэг брокколи идвэл тустай

Дэлхийн хорт хавдрын институтээс гаргасан судалгаанд, нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан нь хорт хавдар гэжээ. 2012 онд дэлхийн хэмжээнд, шинээр 14 сая өвчтөн нэмэгдэж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан тоо гарсан байна. Ирэх 20 жилийн хугацаанд хорт хавдартай өвчтөний тоо 22 саяд хүрнэ гэж барагцаалж байгаа аж. Энэхүү тоо баримтнаас харахад уг чимээгүй тахлаас урьдчилан сэргийлэх нь зайлшгүй шаардлагатай болсон нь мэдэгдэж байна. Хоолны дэглэм нь хорт хавдраас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Өдөр тутмын хоол хүнсэндээ брокколи мэтийн тоонолжит цэцгэн ногоонууд хэрэглэж хэвшээрэй. Энэ төрлийн ногоонд агуулагддаг индолез, нитрил, тиоцианийн хүчил, исотиоцанийн хүчил гэх мэт биологийн идэвхит бодисууд нь давсаг, хөх, бүдүүн гэдэс, элэг, уушиг, ходоодонд хорт хавдар үүсэх нөхцлийг бууруулдаг байна. Мөн брокколи хорт бодисыг гадагшлуулдаг, хорт хавдрын үүсгэврийг зайлуулдаг антиоксидантуудаар баялаг тул 7 хоногт 2-3 удаа 2 аягыг жигнэж болгоод идээрэй. 

Хорт хавдрын эсрэг брокколи идвэл тустай

10 Хушга нь тархины үйл ажиллагааг дэмждэг

Тархи эрүүл байснаар биеийн бусад хэсгийг удирдан, зохицуулж, эд эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. Тархи таны бодол санаа, үйл хөдөлгөөн бүрийг хянан зохицуулж байдаг тул хушга идэж тархиныхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зөвлөж байна. Хушганд тархины эрүүл мэнд, танин мэдэхүйн үйл ажиллагаа, хөгшрөлтөөс үүдсэн өвчин зэргээс сэргийлэхэд тусалдаг докозагексаеноек хүчил буюу Омега 3-тай ижил төрлийн бодис байдгаас гадна, тархин дахь судасны хүчилтөрөгч, шим тэжээллэг бодисны урсгалыг сайжруулж, үрэвсэл үүсэхээс сэрэмжилдэг. Үүний зэрэгцээ хушганд ой тогтоолтыг дэмждэг витамин В6 болон магни ихээр агуулагддаг байна. 2015 онд "Journal of Nutrition" хэвлэлд өдөрт нэг атга хушга идэх нь анхаарлаа төвлөрүүлэхэд туслаж, санах ойг сайжруулах бөгөөд мэдээллийг боловсруулах хурдыг нэмэгдүүлдэг хэмээн нийтэлжээ. 

Хушга нь тархины үйл ажиллагааг дэмждэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()