Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ?

Халуун ам бүлээрээ ширээ тойрон сууж, амттай, зөөлхөн мах идэх шиг жаргалыг өөр хаанаас ч хайгаад олохгүй. Харин махаа бэлтгэхэд нэг л хатуу, шүүс муутай, онцгүй болоод байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ махыг хэрхэн зөөлхөн, амттай болгох хялбархан аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гэрийн эзэгтэй та эдгээр аргаас сонгож, махаа бэлтгэн, гэрийнхнээ дайлаарай. 

Хоолныхоо махыг хэрхэн зөөлөн, амттай болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гич

Махыг сайхан амттай болгож, зөөлрүүлэх нэгээхэн арга бол гич ашиглах юм. Та эхлээд махаа бэлтгэж, 1 цаг амраагаад угаагаарай. Дараа нь махан дээрээ гич асгаж, 15 минут байлгаад шараарай. Хэрэв та махаа шарахгүй зөөлхөн амттай болгохыг хүсвэл мах амтлагчаа гичтэй хольж бэлтгээд үүндээ махаа хийж, хэсэг байлгасны дараа чанаж болох юм. 

Гич

2 Архи

1 стакан архийг шарж, жигнэж байгаа махан дээрээ хийгээрэй. Энэ нь махыг илүү зөөлхөн болгох аж. Махны шүүсэнд архи шингэсэн байх тул та үүнийг машин барихаасаа өмнө идэх гэсний хэрэггүй. 

Архи

3 Давс

Махан дээрээ том ширхэгтэй давс цацаж, бүхэлд нь тарааж өгөөрэй. Ингэснээр илүү зөөлөн болох аж. Давсаа махандаа шингээж, ойролцоогоор 30-40 минут байлгах хэрэгтэй. Энэ нь маханд сайхан амт оруулах төдийгүй аманд ормогцоо хайлахуйц зөөлөн болгох шидтэй юм. Дараа нь махаа усаар угааж, илүүдэл давсыг арилгана. Бүх давс нь махнаас унаж, алга болтол усанд барьж, цэвэрлээрэй. Одоо та махаа өөрийн хүссэн амтлагч, соусыг ашиглаж шарж болно. 

Давс

4 Хүчил

Та махаа амттай, зөөлхөн болгохын тулд хүчлийг ашиглах хэрэгтэй. Харин тэрхүү хүчлийг нимбэгнээс гаргаж авч болох юм. Махаа амтлахдаа нимбэгний шүүс хийж, эрдэст ус багаханыг дусаагаарай. Мөн махаа шарах болон жигнэх явцдаа нэг зүсэм нимбэгийг хажууд нь тавих хэрэгтэй. Улаан лооль нь бас махыг зөөлрүүлэх онцгой тустай болохыг нь санаж, махаа жигнэхдээ дээр нь зүсч тавьж болох юм. 

Хүчил

5 Сонгины шүүс

Сонгиноо жижиглэн хэрчиж, шүүсийг нь шахаж аваарай. Үүнийгээ махтайгаа хольж, 2 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь махаа амтлах бөгөөд өөрийн хүссэн амтлагчаа нэмж, хэсэг хугацаанд байлгаарай. Бэлэн болсон махаа шарах, жигнэх гэхчлэн ямар ч аргаар идэхэд бэлдэж болно.

Сонгины шүүс

6 Давстай ус

Та махыг зөөлхөн, амттай болгохын тулд давстай усыг ашиглаарай. Энэ нь хамгийн амархан атлаа үр дүнтэй аргуудын нэг юм. Махаа том томоор хэсэг болгож, давстай усанд 30 минут байлгаарай. Дараа нь махаа өөрийн хүссэнээр амталж, шарж болох аж.

Давстай ус

7 Цардуул

Цардуултай усанд махаа хийж, зөөлрүүлэх боломжтой. Эрдэнэшишийн цардуулаа усанд хийж хутгах бөгөөд үүндээ махаа хийж, 30 минут байлгаж амраана. Ингэснээр мах илүү зөөлхөн, амттай болно. 

Цардуул

8 Хятад арга

Хятадууд махаа зөөлрүүлэхдээ соё соус буюу шар буурцагны соусыг ашигладаг байна. Соё соусыг 1 стакан архитай хольж, үүндээ махаа хийж, хонуулах хэрэгтэй. Харин өглөө нь махаа гаргаж, шарахад маш зөөлхөн дээрээс нь үгээр зүйрлэшгүй амттай болсон байх аж. 

Хятад арга

Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()