Түүхэн дэх хамгийн харгис эхнэрүүд

Нийгмийн тогтсон ойлголтоор бол эмэгтэйчүүд эелдэг зөөлөн, нинжин сэтгэлтэй байдаг билээ. Гэвч дэлхий дээр хүний ёсноос гажууд авирласан харгис эмэгтэйчүүд ч цөөнгүй байсан юм. Тэд энэхүү байдлаа ихэвчлэн гэр бүл, үр хүүхэддээ ихээхэн гаргадаг байжээ.

Түүхэн дэх хамгийн харгис эхнэрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нөхрөө хөнөөж, махаар нь хүүхдүүддээ оройн хоол хийж өгсөн австрали эмэгтэй

2000 онд Кэтрин Найт нөхрөө 38 удаа хутгалж амь насыг нь хөнөөгөөд, дараа нь арьсыг нь хуулж өлгүүр дээр өлгөсөн байна. Ингээд тэр нөхрийнхөө толгойг цавчиж, буцалж буй халуун усанд чанажээ. Харин дараа нь хонгоны махнаас нь шарж, будаа, ногоогоор амлан хүүхдүүдэд хоол хийж өгөхөөр бэлдэж байсан гэнэ. Азаар оройн хоол болохоос өмнө цагдаа нар энэ хэргийг олж илрүүлсэн байна.

Нөхрөө хөнөөж, махаар нь хүүхдүүддээ оройн хоол хийж өгсөн австрали эмэгтэй

2 Нөхрийнхөө бэлэг эрхтнийг тас хазсан эмэгтэй

Нэгэн өглөө Катя Харитоноваг сэрэх үед түүний нөхөр нь бүсгүйн дотны найзтай бэлгийн харьцаанд орж байсан гэнэ.  Катя Лизагийн толгой руу цохиж түүнийг унагаад дараа нь нөхрийнхөө бэлэг эрхтнийг хазан тасалсан байна.  Нууц амрагуудын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болохоо тэрээр ойлгож түргэн дуудаж, тэднийг эмнэлэгт хүргэсэн аж. Түүний найз Лизагийн тархи хөдөлсөн бол Михаилын бэлэг эрхтнийг залган оёжээ.

Нөхрийнхөө бэлэг эрхтнийг тас хазсан эмэгтэй

3 Бөөрийг нь авсныхаа дараа нөхрөө араар тавьжээ

Эмч Ричард Батиста 1990 онд Донелл Батистатай гэрлэсэн байна. 2001 онд хоёр удаа бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилтгүй болсны дараа Батиста эхнэртээ өөрийнхөө нэг бөөрийг өгөхөөр болжээ. Мэс засал амжилттай болсны дараа Донелл өөрийн физик эмчилгээний эмчтэй унтах байдлаар Ричардад “талархал” илэрхийлсэн байна. Хожим нь Донелл салах өргөдлөө өгч, Ричардыг 3 хүүхэдтэйгээ уулзахыг хориглосон гэнэ.

Бөөрийг нь авсныхаа дараа нөхрөө араар тавьжээ

4 Араб эмэгтэй нөхөртөө царайгаа харуулсны улмаас салав

Саудын Арабын нэгэн эр эхнэртэйгээ 30 жилийн турш амьдарсан ч түүний царайг огт хараагүй гэнэ. Эхнэр нь тус улсын баруун өмнөд зүгт байрлах, шашны хатуу уламжлалтай Хамис-Мушаит нутгаас ирсэн тул ийнхүү тогтмол нүүрээ нууж байсан аж. Нэгэн шөнө нөхөр нь эхнэрийнхээ царайг харах гэсэн чин хүсэлдээ автаж нууцаар харах гэж байгаад эхнэртээ баригдаж, улмаар тэд салсан байна.

Араб эмэгтэй нөхөртөө царайгаа харуулсны улмаас салав

5 Секс тоглоомын үеэр нөхрөө боосон эмэгтэй

BDSM-д дуртай Тони Сноубординг эхнэртэйгээ секс хийж байхдаа олсоор хоолойгоо боомилохыг хүсчээ. Гэтэл эхнэр нь түүнийг өндрөөс өлгөсөн байна.  Тэр эхнэрээсээ намайг буулгаач хэмээн хүсэж, удалгүй ухаан алджээ. Харин Кристалл Сноубординг түүнийг 15 минутын турш аяархнаар буулгахаас гадна дараагийн 40 минут тэр тамхи татаж, нөхрийнхөө судасны цохилтыг шалгаж байсан гэнэ.

Ингээд хэсэг хугацааны дараа Кристалл цагдаа дуудаж, секс-тоглоомын үеэр санаандгүй нөхрийнхөө аминд хүрсэн гэж хэлсэн байна.

Секс тоглоомын үеэр нөхрөө боосон эмэгтэй

6 5 нөхрийнхөө 4-ийн амь насыг хороосон хэрэгт буруутгагдаж буй 76 настай эмэгтэй

76 настай эмэгтэйн ач хүү Жефф Карстенсен эмээ нь түүний амь насыг 100 мянган доллараар даатгуулах гэж байгааг мэдээд ихээхэн цочирдсон гэнэ. Учир нь Бетти Ньюманы эргэн тойронд үргэлж таагүй зүйл тохиолддог бөгөөд түүнийг 5 нөхрийнхөө 4-ийн амийг хороосон хэрэгт буруутгаж байгаа аж.

5 нөхрийнхөө 4-ийн амь насыг хороосон хэрэгт буруутгагдаж буй 76 настай эмэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()