ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор

Уншигч та бүхнийхээ амралтын өдөрт зориулан хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, унжсан гэдсийг үгүй хийдэг амтат хоолны жорыг бэлтгэлээ. Эдгээр хоол нь хийхэд хялбар бөгөөд хүний эрүүл мэндэд сайн юм. Та бүхэн эдгээр хоолыг хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай.

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрс сайжруулдаг амтат хоолны жор Хадгалах
2018-08-25, 14:23

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо өдөр тутам хэрэглэснээр хүн өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлээ авдаг. Гэхдээ зарим төрлийн жимс, хүнсний ногоо гэдэс дүүргэдгийг та мэдэх үү. Магадгүй үүнийг мэддэггүйгээс болоод олон нийтийн газар хаа нэгтээ явж байгаад санамсаргүй хийгээ гаргаж эвгүй байдалд орж мэдэх юм. Ингээд бид танд нэг дор их хэмжээгээр хэрэглэвэл  гэдэс дүүргэдэг  жимс, хүнсний ногоонуудыг танилцуулъя. 

Гэдэс дүүргэдэг жимс, хүнсний ногоонууд Хадгалах

Өглөө идвэл танд хор болох хоол хүнс

“Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ. Учир нь өглөөний хоол эрүүл энх оршихын үндэс суурийг тавьдаг юм. Хэрвээ та өглөөний хоолоо идэж заншихгүй бол нойр булчирхай, ходоод, элэг зэрэг эрхтэнүүд үрэвсэж эхэлдэг ажээ. Гэхдээ дөнгөж боссоны дараа идэж болохгүй, тохиромжгүй хоол хүнс гэж бий. Тэдний зарим нь хүнд тус биш хор болох аюултай. Тиймээс бид уншигч та бүхэндээ өглөө идэхэд хориотой идээ, ундааг танилцуулж байна.

Өглөө идвэл танд хор болох хоол хүнс Хадгалах
2018-08-23, 09:04

Гэрийн эзэгтэй нарт мэргэжлийн тогоочдын өгч буй шилдэг зөвлөгөө

Зарим хүмүүс сайхан амттай хоол хийхийг маш их хүсдэг, үүгээрээ ч сэтгэлийн таашаал авч чаддаг. Харин зарим нэгэнд хоол хийх нь ял мэт санагдах нь бий. Хэрвээ гэрийн эзэгтэй та өөрийн гал тогоондоо ахлах тогооч шиг байхыг хүсдэг бол мэргэжлийн тогооч нарын өгсөн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Гэрийн эзэгтэй нарт мэргэжлийн тогоочдын өгч буй шилдэг зөвлөгөө Хадгалах
2018-08-21, 17:09

Хялбархан хийх боломжтой 12 төрлийн амтат хоол

Яарч сандарсан үедээ ч гэсэн өөрийн гараар хийсэн амтат хоол идэхийг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тэгвэл бид таны амралтын өдөрт зориулан нүд ирмэхийн зуурт бэлэн болох 12 төрлийн хоолны жорыг хүргэе. Бусад өдрүүдэд ч гэсэн хэдэн минутын зав гаргаад ажилдаа хийж аваад явсан ч болно шүү дээ.

Хялбархан хийх боломжтой 12 төрлийн амтат хоол Хадгалах

Япон үндэсний хамгийн өвөрмөц хоолнууд

Япон үндэстэн дэлхийн хамгийн өвөрмөц хоолны соёлтой ард түмэн билээ. Бусад оронд бол жирийн иргэд ч амандаа хүргэхгүй зүйлийг япон хүмүүс ядах юмгүй идэж чадна. Халуун чинжүүтэй шоколад юм уу, хулуутай бургер тэдэнд тийм ч хачин санагдахгүй. Ингээд та бүхэнд япончуудын иддэг хамгийн өвөрмөц хоолнуудыг хүргэж байна.

Япон үндэсний хамгийн өвөрмөц хоолнууд Хадгалах
2018-08-12, 15:21

Гудамжинд хоол хийдэг эмээ олон улсын хоолны чанарын дээд шагнал хүртлээ

Магадгүй та Мишелиний (Michelin) одны талаар сайн мэдэхгүй байх. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг зоогийн газруудад өгдөг зэрэглэл юм. Жил бүр дэлхийн хамгийн шилдэг хоол хийдэг зоогийн газруудыг шалгаруулж, нэгээс гурван одоор шагнадаг бөгөөд "Michelin guide" нэртэй ном гаргадаг юм байна. Тэгвэл энэ жил тухайн номонд нэгэн өвөрмөц газрыг тэд нэмжээ. 

Гудамжинд хоол хийдэг эмээ олон улсын хоолны чанарын дээд шагнал хүртлээ Хадгалах
2018-08-10, 14:44

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй 10 хоол хүнс

Хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргана гэдэг тийм ч хялбар биш. Учир нь хүнсний бүтээгдэхүүний үнэ улирлын чанартай өөрчлөгддөг билээ. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн хэр үнэтэй байх нь олдоц хэр элбэг эсэхээс шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд танд дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя. 

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй 10 хоол хүнс Хадгалах

Хоол хийхдээ бид ямар алдаа гаргадаг вэ?

Хоол хийх урлаг улс үндэстэн бүрт үеэс үе дамжин уламжлагдаж ирсэн билээ. Ээж нар эмээгээс үе дамжин ирсэн хоолны жортой дэвтрийг хадгалж дараа нь хүүхдүүддээ энэ дэвтрээ өвлүүлж, эртний жороосоо хуваалцдаг байжээ. Хэдийгээр энэ төрлийн өв уламжлал сайхан ч дээр үеийн зарим жор орчин үед нийцэхээ больсон гэдгийг мартаж болохгүй. Таны хийж заншсан зүйл эрүүл мэндэд хортой ч байх магадлалтай. Ингээд бид хоол хийхдээ ямар алдаа гаргадаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хоол хийхдээ бид ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Улс орнууд баншийг хэрхэн хийдэг вэ?

Та бүхэнд дэлхийн улс үндэстнүүдийн баншны тухай танилцуулж байна. Хийхэд хялбар, идэхэд амттай, шингэц сайтай гэхчилэн олон давуу талтай энэ хоол дэлхий нийтэд ихээхэн түгээмэл аж. Орон орны гол хүнс болсон баншны талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Улс орнууд баншийг хэрхэн хийдэг вэ? Хадгалах

Өмнөд Солонгост очвол заавал идэж үзэх гудамжны амтат хоолнууд

Өмнөд Солонгос улс өөрийн өвөрмөц хоолны соёлоороо дэлхийд алдартай билээ. Гэрийн, рестораны, гудамжны гэх мэт хоолнууд нь ч мөн ялгаагүй өөрийн гэсэн өвөрмөц амт, жортой байдаг. Ялангуяа гудамжны хоолны соёл дээд зэргээр хөгжсөн бөгөөд хажуугаар нь өнгөрөхөд л арааны шүлс асгарч, авч идэхгүй байхын аргагүй амттай харагддаг юм. Тэгвэл бид танд Солонгост очвол заавал идэж үзэх ёстой гудамжны хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Өмнөд Солонгост очвол заавал идэж үзэх гудамжны амтат хоолнууд Хадгалах
2018-07-30, 13:35

Италид очсон жуулчдын хамгийн их идэх дуртай хоолнууд

Итали үндэсний хоол гэхээр толгойд хамгийн түрүүнд пицца, паста л буудаг. Гэтэл үнэн хэрэгтээ хэрэв та тус орныг зорих юм бол үүнээс ч илүү олон төрлийн амтат хоол таныг хүлээж байх болно. Ингээд хоолны урлагт гарамгай италичуудын гудамжны болон үндсэн хоолтой танилцацгаая.

Италид очсон жуулчдын хамгийн их идэх дуртай хоолнууд Хадгалах