Гэрийн эзэгтэй нарт мэргэжлийн тогоочдын өгч буй шилдэг зөвлөгөө

2018-08-21, 17:09
11,397

Зарим хүмүүс сайхан амттай хоол хийхийг маш их хүсдэг, үүгээрээ ч сэтгэлийн таашаал авч чаддаг. Харин зарим нэгэнд хоол хийх нь ял мэт санагдах нь бий. Хэрвээ гэрийн эзэгтэй та өөрийн гал тогоондоо ахлах тогооч шиг байхыг хүсдэг бол мэргэжлийн тогооч нарын өгсөн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Гэрийн эзэгтэй нарт мэргэжлийн тогоочдын өгч буй шилдэг зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүүний тослогийг таних

Хэрэв та задгайгаар савлан зарж байгаа сүү аваад хэр зэрэг тослогтойг нь мэдэхийг хүсэж байвал усанд дусаагаад үзээрэй. Сүүний дусал хэр гүн явна, тэр чинээгээр тослог өндөртэй байна гэсэн үг.

Сүүний тослогийг таних

2 Өндөг хадгалах

Өндөгний шовх үзүүртэй хэсгийг дээш нь биш доош нь харуулж хадгалах хэрэгтэй. Тэгвэл өндөг дотор байдаг бяцхан хийтэй хэсэг хагарч өндгийг муутгадаггүй. 

Өндөг хадгалах

3 Мөөгөөр хоол хийх

Хэрвээ та мөөгтэй хоол хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

  • Мөөг хурдан болдог учраас удаан болгох хэрэггүй.
  • Мөөг давсыг маш хурдан шингээдэг учраас хоолоо гаргахын өмнө давсаар амтлаарай. 

Мөөгөөр хоол хийх

4 Өргөст хэмх даршлах нууц

Өргөст хэмх даршлах үедээ гичний үр хийгээрэй. Гичний үр өргөст хэмхийг удаан хадгалах явцад задрахаас сэргийлдэг.  

Өргөст хэмх даршлах нууц

5 Шорлогны нууц

Шорлогны шорыг ургамлын тосоор тослох юм бол мах тань амт орно. Мөн шорлох үедээ мах хооронд хоёр мм-ийн хэмжээтэй зай үлдээгээрэй. 

Шорлогны нууц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()