"Манайд ингэдэггүй дээ..." - Орон орны этгээд уламжлалууд

Улс орнууд зөвхөн газрын зургийн байрлалаараа л хоорондоо ялгаатай гэвэл тун өрөөсгөл ойлголт болно. Мэдээж улс орон бүр хоорондоо соёл иргэншил, ёс заншил, уламжлал, нийгмийн байдлаасаа эхлээд амьдралын хэвшил, өргөн дэлгэрсэн хэдийнээ дасал болсон олон зүйлсээрээ хоорондоо ялгардаг. Эдгээр соёл иргэншлүүд дунд байж боломгүй, санаанд оромгүй этгээд уламжлалууд цөөнгүй бий. Магадгүй эдгээр хачирхалтай уламжлалууд бидэнд сонин санагдаж болох ч тухайн үндэстэн аль хэдийнээ дассан байдаг. Тэгвэл манайд ингэдэггүй, гадаад улс оронд хэвшил болсон хачирхалтай уламжлалуудаас сонирхоцгооё.

"Манайд ингэдэггүй дээ..." - Орон орны этгээд уламжлалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Люксембург

Люксембургийн бүх иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчиж дассан байдаг. 

Люксембург

2 Балба

Дэлхийн бараг бүх улсын төрийн далбаа тэгш өнцөгт хэлбэртэй. Харин төрийн далбааны хэлбэр нь "тэгш өнцөгт биш" цорын ганц улс бол Балба юм. 

Балба

3 Скандинавын орнууд

Скандинавын орнуудад эцэг эхчүүд хүүхдээ цастай, хүйтэн байсан ч гадаа удаан хугацаагаар салхилуулдаг. 

Скандинавын орнууд

4 Японы замын гэрлэн дохио цэнхэр өнгөтэй байдаг

Японы замын гэрлэн дохио цэнхэр өнгөтэй байдаг. Японд эрт цагт хар, цагаан, улаан, цэнхэр өнгийг л гаргаж авч чаддаг байжээ. Үүний дагуу тус улс албан ёсны тэмдэглэгээгээ зөвхөн дээрх өнгүүдээр хийдэг болжээ. 

Японы замын гэрлэн дохио цэнхэр өнгөтэй байдаг

5 Колумб

Колумбчууд халуун ундаандаа бяслаг хийж уудаг. 

Колумб

6 Франц

Францчууд сүүгээ хөргөгчид бус, тасалгааны температурт хадгалдаг. Тус улс нь дулаан уур амьсгалтай ч үнээний сүү энэ орчинд яадаг ч үгүй гэнэ. 

Франц

7 Өмнөд Ази

Өмнөд Азийн ихэнх орнуудад цар тахлаас ч өмнө амны хаалтыг өргөнөөр зүүдэг байжээ. Энэ нь өвчнөөс сэргийлэх бус нүүрээ бусдаас нуух зорилготой байв. 

Өмнөд Ази

8 Нидерланд

Нидерландад шатаа маш огцом хийдэг. Тус улсад барилга барих талбай багатай байдаг учраас ингэж зай хэмнэдэг байна. 

Нидерланд

9 Шотланд

Шотландад Mars амттанг шарж иддэг. 

Шотланд

10 Сингапур

Сингапурчууд хувцсаа хулснаас өлгөж хатаадаг. 

Сингапур

11 Герман

Герман улсын зарим зам нь хурдны дээд болон доод хязгаар гэж байдаггүй. Тиймээс тэнд хүссэн хурдаараа явж болдог. 

Герман

12 Словак

Словакчууд идэх загасаа амьдаар нь аваад ваннандаа хийж хадгалдаг. Түүгээрээ тухайн өдөртөө хоол хийж иддэг гэнэ. 

Словак

13 Нидерланд

Нидерландчууд хэзээ ч хөшиг зүүдэггүй. Яагаад гэвэл тус улсын иргэд бусдаас нуух юмгүй амьдрахыг илүүд үздэг. 

Нидерланд

14 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосчууд аливаа нэг тэмдэглэгээг зөвхөн ногоон эсвэл цэнхэр өнгөөр хийдэг. Учир нь тэд улаанаар бичсэн зүйлсийг муу ёр дууддаг гэж үздэг байна. 

Өмнөд Солонгос

15 Бразил

Бразил эмэгтэйчүүд биеийн үсээ хусахын оронд арьсныхаа өнгөөр будуулдаг. 

Бразил

16 Япон

Япончууд гудамжаа нэрлэдэггүй. Харин тэд зүгээр л тоогоор дугаарладаг. 

Япон

17 Швед

Шведчүүд загасыг муутгаж идэх дуртай. 16-р зууны үед дайнаас болж муудсан загас идэх үзэгдэл их дэлгэрсэн нь аажимдаа үндэсний хоол болжээ. 

Швед

18 Их Британи

Их Британид жолоо барьж байхдаа дохионы гэрлээ анивчуулж бусдад анхааруулга өгөх нь бүдүүлэгт тооцогддог. 

Их Британи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()