Онцлох мэдээ

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс

Амьдрал хайр, халамж, хүн хүнээ гэх сэтгэл дээр тогтдог гэдэг билээ. Бие биедээ тусламжийн гараа сунгаж, хэрэгтэй үед нь харамгүй сэтгэлээр туслах шиг сайхан зүйл гэж үгүй юм. Иймд өнөөдөр та бүхэндээ ер бусын сайхан сэтгэл гаргаж, ядарч зовж яваа нэгэндээ тусласан нинжин сэтгэлт хүмүүсийг танилцуулахаар бэлтгэсэн юм. Мэдээж сайхан сэтгэлтэй хүмүүс дэлхий дээр маш олон боловч бид тэдгээрээс түүвэрлэн авч хамгийн сэтгэл хөдөлгөм явдлуудыг хүргэж байна. 

Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс Хадгалах

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино

Амралтын өдөрт тань өнгө нэмэх зүйл бол яахын аргагүй сэтгэлд тодрон үлдэж, аз жаргал баяр хөөр, ухаарал хайрлах кинонууд байдаг билээ. Харин бид та бүхнийхээ амралтанд зориулж, ухаан шаардаж, гүн гүнзгий утга агуулгатай өвөрмөц кинонуудыг санал болгож байгаа юм. Эдгээр киног бүх анхаарлаа төвлөрүүлж, тогтож сууж үзэх хэрэгтэй төдийгүй танд нэгийг бодогдуулж, олон зүйлсийг ухаарч ойлгох сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Танд уйдах зав олгохгүй үргэлжилсээр дуусах 16 кино Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

ОХУ-ын уран бүтээлч Владимир Казак орчин үеийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилсэн зургуудыг олон нийтэд хүргэсэн бөгөөд түүний бүтээлүүдийг үзсэн хэн бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаах ажээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ түүний зургуудыг үзүүлэхээр бэлтгэсэн юм. Таалан болгооно уу.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэрэл зургууд

Гэрэл зургийн салбар урлаг болтлоо хөгжсөн өнөө үед хичнээн хэлээд ч ойлгохгүй мянган үгсийг ганцхан хальс зургаар өгүүлж, хичнээн жил нуусан нулимс ганцхан зураг хараад асгардаг болжээ. Харин бид та бүхэндээ ажилд тань эрч хүч нэмж, эерэг энерги бэлэглэх гайхалтай зурагнуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн эгх өвөрмөц утгыг агуулах бөгөөд хүн бүрт нэгийг бодогдуулна гэдэгт итэглтэй байна. Ингээд хамтдаа нүд баясгаж, сэтгэл догдлуулах гэрэл зургуудыг үзэж сонирхьё. 

Таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэрэл зургууд Хадгалах

Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хоол гэдэг бол бидний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл билээ. Бид үүний тухай хангалттай мэдлэгтэй байж эрүүл мэнд, бие эртхнээ авран хамгаалах ёстой юм. Харин зарим тохиолдолд хий хоосон зүйлсд итгэж, тархиа угаалгаж явдаг нь нууц биш билээ. Иймд бид та бүхэндээ хоолны тухай үнэн гэж боддог худал зүйлсийг танилцуулахыг зорьсонн юм. 

Хоолны тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл

Хүйн холбоо гэдэг гайхамшигтай. Тэр тусмаа монгол эхийн үрээ гэсэн сэтгэлийг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм. Гэхдээ хүүхэд төрүүлэхдээ юу мэдэрснээ, юу даван туулснаа тэд хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Учир нь тэд хүүхдийнхээ төлөө зовж шаналж байгаагаа жаргал гэж тооцдог ч байж мэдэх уужим сэтгэлтэй хүмүүс билээ. Иймээс та ээждээ хайртай бол ээжийнхээ юу бодож санаж явдгийг, бас яагаад танд тэр тухайгаа ярьдаггүй болохыг доорх мэдээллийг уншиж, олж мэдээрэй. 

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл Хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэр удаан хадгалах ёстой вэ?

Бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ бол яахын аргагүй нүүрний будаг, гоо сайхны бүтээгдэхүүн билээ. Заримдаа бэлгэнд ирсэн тос, уруулын будаг зэргийг тэр дор нь хэрэглэлгүй мартаж орхих нь ч бий. Гэхдээ будаг, тос, биеийн саван гээд л бүгд өөрийн гэсэн хадгалах хугацаатай байдаг ажээ. Ингээд ямар бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд хадгалж болдгийг, мөн анзааргагүй хандаж хугацаа хэтрүүлж орхисон тохиолдолд ямар хор нөлөө дагуулдгийг хамтдаа сонирхъя.

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэр удаан хадгалах ёстой вэ? Хадгалах

Дарсны бөглөөг юунд ашиглаж болох вэ?

Амтат дарсны үйсэн бөглөөг ашиглан олон зүйлс хийж болдог гэдгийг та мэдэх үү? Энэ нь ердөө л дарс таглах зориулалттай боловч та өөрийн сэтгэмж, сэргэлэн зан чанараа гайхуулж, амьдрал ахуйдаа тустай байдлаар хэрэглэж болох юм. Ингээд хамтдаа дарсны бөглөө ашиглах ухаалаг аргуудтай танилцъя. 

Дарсны бөглөөг юунд ашиглаж болох вэ? Хадгалах

Орон орны хүмүүс хайртай хүнээ юу гэж өхөөрдөж дууддаг вэ?

Дурлалт хосуудад бусдаас ялгарах олон зүйл байдаг. Жишээлбэл хамтдаа цагийг өнгөрөөдөг газар, хос цамц болон зүүлт гэх мэт. Түүнээс гадна бас нэг өвөрмөц зүйл байдаг нь тэдний бие биенээ өхөөрдөж дууддаг нэршил юм. Манай Монголчуудын хувьд ихэнх тохиолдолд хайртай хүнээ "Хайраа" гэж дууддаг билээ. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудад дурлалт хосууд нэгнээ юу гэж өхөөрдөж дууддаг юм бол? Хамтдаа мэдэж авцгаая.

Орон орны хүмүүс хайртай хүнээ юу гэж өхөөрдөж дууддаг вэ? Хадгалах

Сүнсэнд даруулж байсан хүмүүсийн бодит түүхүүд

Хар дарсан зүүд гэж бүгд мэднэ. Харин "Сэрүүн зүүд" буюу "Sleep Paralysis" гэгчийг мэдэхгүй байж магадгүй юм. "Сэрүүн зүүд" бол хүн унтаж байгаа хэрнээ сэрүүн байхыг хэлдэг бөгөөд энэ үедээ хөдөлж, дуугарч чаддаггүй. Хамгийн аймшигтай нь жинхэнэ бодитоор бүх зүйл өрнөх ба таны зүүдэнд юу ч орж болно гээд бод доо. Аймшигт хар дарсан зүүд сэрүүн байхад тань биелэлээ олбол танд ямар санагдах вэ? Ингээд та бүхэндээ "Сэрүүн зүүд" зүүдлэгчдэд тохиолдсон хамгийн аймшигтай 16 явдлыг орчуулан хүргэж байна. 

Сүнсэнд даруулж байсан хүмүүсийн бодит түүхүүд Хадгалах

Арилахгүй тортог толбыг цэвэрлэх хялбар аргууд

Гэр орондоо тав тухтай байхын үндэс суурь бол яах аргагүй цэвэр цэмцгэр байдал. Гэтэл бага насны хүүхэдтэй ээжүүдэд энэ нь хэцүүхэн даваа болдог билээ. Хүүхдүүд хаа таарсан газраа барьж яваа амттанаа нялж орхидог тул хивс, буйдан зэргээ цэвэрлэж чадахгүй аргаа барж суух тохиолдол гардаг. Харин та доорх 15 аргыг мэдээд авчихвал үнэтэй бодис шаардахгүйгээр гал тогоонд байдаг материалаараа гэрээ цэмцийлгээд авах юм.

Арилахгүй тортог толбыг цэвэрлэх хялбар аргууд Хадгалах
2016-12-07, 13:40

Таныг тэрбумтан болгох 10 алтан дүрэм

Хүн бүгд л мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ бидний ихэнх нь гэнэт баян хүнээс өв залгамжлах юм уу, сугалаанд хожихоос өөр баяжих зам байхгүй гэж үздэг нь харамсалтай. Гэхдээ амжилтанд хүрч баяжсан хүмүүс бүгд хөлс хүчээ урсган, толгой ажиллуулж байж өндөрлөгт хүрснийг мартаж болохгүй. Танд ч гэсэн тийм боломж бий шүү дээ. Ингээд яг одоо хий мөрөөдөж суухын оронд дараах 10 дүрмийг хэрэгжүүлж, мөрөөдөлдөө нэг алхам ойртоорой. 

Таныг тэрбумтан болгох 10 алтан дүрэм Хадгалах
2016-12-07, 13:31