Дундад зууны үе орчин үеэс юугаараа илүү байсан бэ?

Дундад зууны үеийг "Харанхуй үе" гэж хочилдог нь цаанаа учиртай. Хөгжил дэвшил гэж бараг байхгүй, ихэнх иргэд нь үгээгүй ядуу, дээдсүүд нь барлагуудаа хүссэнээрээ яргалдаг байсан гээд хүмүүс дундад зууныг бараг аймшгийн зохиолтой зүйрлэж ярьдаг. Гэхдээ ингэх нь үнэнд нийцэхгүй. Учир нь зарим талаараа хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан хүмүүс биднээс илүү байсан гэдгийг мөн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм. 

Дундад зууны үе орчин үеэс юугаараа илүү байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхий илүү цэвэрхэн байсан

Ариун цэвэр гэх ойлголт дээд зиндааны хүмүүс дунд байсан гэдэг худал юм. Хэрвээ тухайн хүн ухамсартай бол боломж олдох бүрд өөрсдийгөө угааж цэвэрлэдэг байсныг батлах олон баримт бий. Үүний зэрэгцээ аж үйлдвэржилт эхлээгүй, одоо шиг том суурингууд цөөн байсан учраас дэлхий маань хамаагүй цэвэр байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз.

Дэлхий илүү цэвэрхэн байсан

2 Дайн тулаан

Томоохон дайн тулаан байнга гардаг байсан ч одоо шиг бүх зүйлийг үнсэн товрого болгох хэмжээний зэвсэг байгаагүй билээ. Тиймээс энэ үед ганц нэг дайныг эс тооцвол тийм ч олон хүн дайнаас болж амиа алддаггүй байв.

Дайн тулаан

3 Илүү дээр архитектур

Томоохон байгууламж бүтээхийн тулд эхэс дээдэс байгаа бүхнээ зардаг байв. Үүний ачаар хот цайз бүр гайхалтай архитектурын шийдэл нэвтрүүлэх шаардлагатай болно. Өнөөг хүртэл дундад зууны үеийн цайз хэрмүүд тансаг байдлын дээд цэг хэвээр байгаа билээ. 

Илүү дээр архитектур

4 Эрүүл хоол хүнс

Дундад зууны үеийн тариачид хүртэл ямар ч химийн өөрчлөлтгүй жимс жимсгэнэ, буудай, загас, мөөг зэргийг хэрэглэдэг байв. Харин баячууд болон язгууртнуудын иддэг зүйл өнөөгийн дээдсийн хүрээнийхний мөрөөдөөд ч олж чадахааргүй эрүүл, тансаг хэрэглээ байсан аж. 

Эрүүл хоол хүнс

5 Нээлттэй хил

Өнөө үед аль ч орон руу зорчсон олон тооны шалгуур давах хэрэгтэй байдаг. Зөвшөөрөлгүй хил давбал шоронд хоригдохоос эхлээд амиа ч алдаж мэднэ. Харин дундад зууны үед хүмүүс хилээ байгалийн тогтцоор тодорхойлдог байсан учраас иргэд нь нэг улсаас нөгөө рүү ямар ч саадгүй зорчиж чаддаг байв. 

Нээлттэй хил

6 Илүү энгийн амьдрал

Мэдээж өдөр бүрийг борви бохис хийлгүй ажиллаж өнгөрөөдөг боловсролгүй хүмүүст маргаашийн хоолноос илүү санаа зовох зүйл байгаагүй. 

Илүү энгийн амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()