Жил бүрийн 10-р сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр тохиодог бөгөөд улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулдаг. Манай улсын хувьд 2012 оноос Монголын банкны холбооны санаачилгаар тус өдрийг “Ирээдүйдээ итгэлтэй Банкиндаа хадгаламжтай Монгол иргэн” уриан дор тэмдэглэж ирсэн бөгөөд Монголбанк, Германы Хөгжлийн хамтын ажиллагааны Шпаркассе банк, гишүүн банкуудтай хамтран өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлуулах зуршлыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг хуримтлалын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, хуримтлалын дансыг шууд нээх үйлчилгээ үзүүлсэн байна.