Хайгуул хийж амьдрахаар шийдсэн Австрали ах дүү хоёр 1.2 сая долларын үнэтэй гэрэлт чимэд чулуу олжээ

Австралийн иргэн Исаак болон Софиа Эндрю нар (Isaac and Sofia Andreu) бусад хайгуулчдын адилаар гэрэлт чимэд (опал) чулууны эрэлд гарахаар шийджээ. Тэдний аз сорьсон үйлдэл нь өгөөжөө өгч, анхны оролдлогоороо 1.2 сая долларын үнэ хүрэх эрдэнийн чулуу олсон байна. Тэдний олсон өндөг мэт хэлбэртэй бор чулуунууд дотроо асар өндөр үнэ бүхий эрдэнэ агуулж байсан аж.

Хайгуул хийж амьдрахаар шийдсэн Австрали ах дүү хоёр 1.2 сая долларын үнэтэй гэрэлт чимэд чулуу олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Исаак, Софиа Эндрю нар төрсөн ах дүү хоёр бөгөөд тэд хамтдаа Австралийн зах хэсэгт орших Йора тосгон руу малтлага хийхээр явсан байна.

Зориглож гаргасан шийдвэр нь үнэхээр тэдний амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж болж хувирчээ. Өндөр үнэтэй эрдэнийн чулуу олсон ах дүү хоёр одоо өөрсдийн гэсэн уурхайтай болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Дэлхийн нийт гэрэлт чимэд чулууны 90 орчим хувь нь Австралийн зах орчмын бүх нутгаас олддог бөгөөд энэ эрдэнийн үнэ нь зах зээл дээрх алтны үнэлгээнээс 500 дахин өндөр байдаг.

Гэрэлт чимэд чулууны өнгө солонго мэт олон янз байдаг. 

Софиагийн хамтрагч Крис Дафф (баруун талд) ба тэдний найз Дэвид Дарби (зүүн дээд талд) ах дүүстэй хамт хайгуулын ажилд оролцсон байна. Крис, Дэвид хоёулаа гэрэлт чимэд чулуу олж байсан туршлагатай боловч тэдэнд ах дүү хоёрынх шиг аз тохиогоогүй гэнэ.

Дэвид Дарбигийн хувьд арав гаруй жил үнэт эрдэнийн хайгуул хийсэн туршлагатай нэгэн аж.

Энэ төрлийн эрдэнийн чулууны хайгуулчид чулууг олсон даруйдаа саятан болох боломжтой ч аз тохиол гэдэг маш ховор таардаг байна.

Хагас тунгалаг эрдэнийн чулууны төлөөлөгч гэрэлт чимэд нь спектрийн аль ч өнгийг харуулдаг өвөрмөц шинжтэй. 

Өнгө бүрээр солонгорон харагдах энэ чулуу бүтцээсээ шалтгаалж хүний нүдэнд гайхамшиг болж харагддаг аж. Тодруулбал, чулууг бүрдүүлэгч цахиурын жижиг бөмбөлгүүд нь чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон өнгө болгон задалж, харах бүрд өөр өөр өнгөөр гялалзуулж харагдуулдаг байна.

Гэрэлт чимэдийг зөвхөн гоёлын чулуу болгон ашигладаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()