Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс

2014-11-11, 04:10
36,610
Та дэлхийн хамгийн үнэтэй эдлэлд юуг оруулах бэ? Таны хувьд хамгийн үнэтэй зүйлд юу багтах вэ? Алт, эрдэнэс, хар тамхи? Энэ бол зүгээр л нэг хэсэг нь... Үүнээс гадна гоёл чимэглэл, ахуйн хэрэглээ гээд бүхий л зүйлд ашигладаг маш олон үнэт чулуу, металл болон хоол хүнсний зүйлс энэ дэлхий дээр байдаг бөгөөд энэ бүхний тухай сонирхож үзвэл...
Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


19. Цагаан Трюфели мөөг: Нэг грамм нь 5$
Таны баярын ширээ, хүндэтгэлийн зоогийг чимэглэх хамгийн сайхан амттан байж болох юм.

www.caak.mn

18. Гүргэм: Нэг грамм нь 11.13$
Хоол болон анагаах ухаанд олон жилийн турш хэрэглэж ирсэн тоосонцортой гүргэм цэцгийн навч.

www.caak.mn

17. Ираны түрс: Нэг грамм нь 35$
Бага багаар нь талх болон давстай жигнэмэгэн дээр тавьж иднэ.

www.caak.mn

16. Алт: 38,81$/грамм
Эрт дээр үеэс үнэт эдлэл болгон ашиглаж ирсэн. Үүнээс гадна цахилгааны утсанд ашигладаг бөгөөд зэвэрдэггүй чанартай. Заримдаа үнэтэй хоол, гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг байна.

www.caak.mn

15. Роди: 45$/грамм
Машины катализаторыг хийхэд ихэвчлэн ашигладаг.

www.caak.mn

14. Цагаан алт: 48$/грамм
Ихэвчлэн катализатор хийхэд мөн хавдрын эсрэг эмийг хийхэд хэрэглэнэ.

www.caak.mn

13. Хирсний эвэр: 55$/грамм
Хирс устаж үгүй болж байгаа нэг гол шалтгаан нь тэдний эвэр юм. Учир нь тэдний эвэр хавдар анагаах чадвартай хэмээн үздэг байна.

www.caak.mn

12. Де ла мео тос: 70$/грамм
Хамгийн анх НАСА-ийн эмч энэ тосыг түлэгдлийн эсрэг тос хэмээн бүтээсэн гэнэ. Энэ тосны найрлаганд замаг багтдаг бөгөөд энэ нь хөгшрөлтийн үйл явцыг зогсоож, удаашруулдаг байна. Тиймээс ийнхүү өндөр үнэ хүрсэн бололтой.

www.caak.mn

11. Хар тамхи: Сайн чанарын хар тамхи грамм нв 110$ хүрэх боломжтой
Хэдийгээр эрүүл мэндэд хортой, олон хүний амь нас, гэр бүл, гоо үзэмжийг сүйрүүлсэн ч үнэ цэнэ нь хэвээр байна.

www.caak.mn

10. Первитин: 120$/грамм
Бас нэгэн донтуулагч хар тамхи гэхэд болно.

www.caak.mn

9. Крэк: 600$/грамм
Кокаинаас гаргаж авдаг аюултай, үнэтэй хар тамхи.

www.caak.mn

8. ЛСД: Кристалл хэлбэртэй байхдаа 3000$/грамм
60-аад оны үеийн хиппигийн хөдөлгөөн энэ хар тамхийг дэлхий даяар алдартай болгосон байна. Энэ хар тамхийг татсанаар хий юм хардаг гэнэ.

www.caak.mn

7. Плутони: 4000$/грамм
Сансрын хөлөг онгоц бүтээхэд ихэвчлэн ашигладаг бөгөөд үүнээс гадна цөмийн зэвсэг хийхэд хэрэглэдэг байна.

www.caak.mn

6. Тааффейт: Нэг карат нь 2 500$ - 20 000$
Энэ үнэт чулууны өнгө нь үл мэдэгдэх цайвар ягаан өнгөнөөс хөх ягаан өнгө хүртэл байдаг. Алмазнаас хэд дахин ховор чулуу юм. Шри-Ланкад байх энэ чулууг ихэвчлэн үнэт эдлэл хийхэд ашиглана.

www.caak.mn

5. Тритий: 30 000$/грамм
Радио идэвхит устөрөгчийн изотопи бөгөөд гэрэлтүүлэгч хийхэд ихэвчлэн ашиглана.

www.caak.mn

4. Алмаз: Карат нь 13 000$, харин нэг грамм нь 65 000$
Хуримын бөгж хийхэд нэн тохиромжтой чулуу. Мөн зүсэгч багажнуудыг хийхэд хэрэглэдэг.

www.caak.mn

3. Пейнит: Нэг карат нь 300 000$-600 000$
Дэлхий дээрх хамгийн ховор чулуу гэж үнэт чулууны мэргэжилтэнгүүд үзэж байгаа гэнэ. Бор талдаа өнгөтэй хэдий ч өнцөг өнцөгөөс нь харвал олон төрлийн өнгө харагдана. 1950-аад оны үед энэ чулууг Артур Пейн нээж илрүүлсэн учир, ийнхүү нэрлэх болсон байна.

www.caak.mn

2. Калифорний 252: Нэг грам нь 27 сая доллар
Алт, үнэт чулууны нөөц газрыг илрүүлэх, нефть болон усны хэмжээг тодорхойлоход ашигладаг.

www.caak.mn

1. Эсрэг бодис: Нэг грамм нь 100 тэрбум доллар
Хэрхэн ашиглахыг хүн төрөлхтөн одоог хүртэл сураагүй байгаа ч, ирээдүйд холын сансрын нислэгт түлш болгож ашиглах магадлалтай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()