Онцлох мэдээ

Open Tech Summit-2022 тун удахгүй...

Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран “Open Tech Summit-2022” форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022 арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Open Tech Summit-2022 тун удахгүй... Хадгалах

ХААН Банкны олимпиадын ялагч таван оюутан ажилд орох урилга хүлээн авлаа

Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ухаанаа уралдуулж, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорих боломж олгодог “Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад” 2022 онд ес дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

ХААН Банкны олимпиадын ялагч таван оюутан ажилд орох урилга хүлээн авлаа Хадгалах

"Ард түмний зарц" Володимир Зеленський гэж хэн бэ?

2019 онд 41 настайдаа Володимир Зеленський Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал киноны багшийн дүрд тоглож алдаршсан юм. Дунд сургуулийн жирийн багш аажмаар улсынхаа ерөнхийлөгч болдог цувралын гол дүр жинхэнэ ерөнхийлөгч болсон билээ. Түүний улс төрийн карьерыг хүмүүс тийм ч өндрөөр үнэлээгүй нь үнэн. Гэхдээ тэрээр дайны цагт жинхэнэ удирдагч хүн ямар байх ёстойг харуулж чадсан гэдэгтэй ихэнх хүн санал нийлэх биз.

"Ард түмний зарц" Володимир Зеленський гэж хэн бэ? Хадгалах

Стэнфордын их сургуулийг төгсөхийн давуу тал

Стэнфордын их сургууль АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлжээ. Ингэхдээ Стэнфорд 4 жил дараалан шилдгээр бичигдэж байсан MIT-г нэг байр доошлуулсан байна. Тиймээс Калифорнид байршилтай тус сургууль дэлхийн хамгийн өндөр шалгууртайд тооцогддог юм. Тэгвэл чухам ямар давуу талыг Стэнфорд олгодог юм бол?

Стэнфордын их сургуулийг төгсөхийн давуу тал Хадгалах

“Төрийн Банк”-ийг ХК-ний хэлбэрт шилжүүлэхийг дэмжлээ

УИХ-ын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгалаа.

“Төрийн Банк”-ийг ХК-ний хэлбэрт шилжүүлэхийг дэмжлээ Хадгалах

Д.Бадрал: ХАМТРАХ НЬ ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ

Банкны салбарын хөгжлийн талаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадралтай ярилцлаа.

Д.Бадрал: ХАМТРАХ НЬ ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ Хадгалах

Үзэсгэлэнт байгалийг өндрөөс тольдохуй... Б.Эрдэнэбулган (80 фото)

11 дэх жилдээ БАЙГАЛЬ болон УУЛСЫН төрлөөр дагнан эх орныхоо үзэсгэлэнт газруудыг гэрэл зурагт мөнхөлдөг Б.Эрдэнэбулганы нүд баясгам гайхалтай гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэж байна. Тэрээр бусад зурагчдаас ялгарах гол онцлог нь хүний хөлд дарагдаагүй онгон зэрлэг байгалиар аялж, уулсын оргилоос ямар гайхалтай орчин харагддагийг бусдад харуулахыг зорьдог ажээ.

Үзэсгэлэнт байгалийг өндрөөс тольдохуй... Б.Эрдэнэбулган (80 фото) Хадгалах

SocialPay ээлжит бэлгээ задаллаа

Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан “SocialPay Loves You” аяны хүрээнд энэ оны хамгийн эхний бэлгээ задалж байна. Энэ бол KFC Mongolia-тай хамтарсан “SocialPay Loves KFC” урамшуулалт хөтөлбөр юм. Эрхэм SocialPay-ийн хэрэглэгч та энэхүү хөтөлбөрийн хүрээнд KFC Mongolia-ийн бүх салбаруудаар “Өег” багц худалдан аваад урамшуулалд “Грэйвий” бургер үнэгүй авах боломжтой.

SocialPay ээлжит бэлгээ задаллаа Хадгалах

Хадгаламжтай байхын давуу талууд

Санхүүгээ эрсдэлд оруулахгүй байх хамгийн сайн арга бол хуримтлал. Хэн ч санхүүгийн эрсдэлд орж сэтгэлийн дарамт мэдрэхийг хүсэхгүй. Гэвч амьдралд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлс тохиолдохыг үгүйсгэх аргагүй байдаг. Харин хадгаламж тодорхой бус байдлыг арилгаж таныг эдгээр гэнэтийн зүйлсэд санаа зовохгүй зүйлгүй болгоно. Хэдийгээр одоо байгаа цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглах чухал ч санхүүгийн хувьд ирээдүйгээ баталгаатай байлгах нь үүнээс ч олон давуу талтай юм.

Хадгаламжтай байхын давуу талууд Хадгалах
2022-04-28, 08:01

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч эмэгтэй билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн хувцас, үнэртэй усаараа төдийгүй амьдралын сонирхолтой түүх, загварын талаар хэлсэн оновчтой үгс гээд маш олон зүйлээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Ингээд та бүхэнд энэ гайхалтай эмэгтэйн түүхийг хүргэж байна. 

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх Хадгалах