Хүн бүрийн үнэн гэж итгэдэг худал зүйлс

2018-01-27, 15:55
7,855

Бид эрүүл саруул, сайхан биетэй байхын тулд юу хийх ёстойг олон хүн зааж зөвлөдөг шүү дээ. Гэхдээ тэд үргэлж зөв зүйл хэлдэггүй бол яах вэ? Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бидний насан туршдаа итгэж явсан ихэнхи зүйлс худлаа болох нь батлагдсаар байна. Ингээл бид эдгээр хачирхалтай зүйлсийг нэгтгэн жагсаалт гаргаж, та бүхэндээ хүргэж байна.

Хүн бүрийн үнэн гэж итгэдэг худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жирэмслэлт 9 сарын хугацаатай

Жирэмслэлт 40-н долоо хоног үргэлжилдэг гэх баримт одоо өөрчлөгджээ. Хүн бүрийн биеийн онцлог өөр өөр бөгөөд нийт жирэмслэлтийн 5% нь л заасан хугацаандаа төрдөг байна. Бид хэчнээн долоо хоног сарын тэмдэг ирээгүй вэ? гэдгээ чухалчилж үздэггүй. Гэвч жирэмслэлтийн хугацааг зөв тогтоох нь үүнтэй шууд хамааралтай байдаг. 

Жирэмслэлт 9 сарын хугацаатай

2 Хэрвээ та илүүдэл жинтэй бол эрүүл биш

Доктор Стивен Н.Блэйр (Steven N. Blair) болон түүний багийнхны явуулсан судалгаагаар тогтмол дасгал хийдэг илүүдэл жинтэй хүмүүсийн нас баралтын тоо нь хэвийн жинтэй хүмүүсийн нас баралтын тоотой харьцуулахад бага байсан байна. Биеийн жингийн индекс нь хүний биеийг эрүүл байгаа эсэхийг тогтооход хэрэглэдэг тусгай арга юм. 

Хэрвээ та илүүдэл жинтэй бол эрүүл биш

3 Хэт их давсны хэрэглээ нь эрүүл мэндэд халтай

"Хэрвээ жингээ хасахыг хүсвэл давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Цусны даралтаа тогтворжуулахын тулд давс бага ид" гэх мэт зөвлөмжүүдийг та сонсож л байсан биз дээ. Судалгаанд мэдээлснээр давсны хэрэглээгээ ихэсгэх шаардлагатай эрүүл мэндийн хэд хэдэн асуудал байдаг байна. Давсны дутагдал нь чихрийн шижин үүсгэх, өөх тосны хуримтлал үүсэх, бэлгийн дур хүсэл багасах зэрэг асуудалд хөтөлдөг. 

Хэт их давсны хэрэглээ нь эрүүл мэндэд халтай

4 Органик хүнсэнд шавжны хор цацдаггүй тул илүү шим тэжээлтэй

Органик хоол хүнс нь дэлхий даяар трэнд болоод байгаа билээ. Хүн бүр органик хүнсний үр өгөөж, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс болж органик бүтээгдэхүүнийг сонгох болсон. Харамсалтай нь энэ нь баттай биш юм. Органик бүтээгдэхүүнд хэрэглэхийг  АНУ-ын органик стандартаас зөвшөөрөгдсөн 20 гаруй тооны химийн бодисны жагсаалт байдаг. Мөн органик хүнсний бүтээгдэхүүнүүд нь химийн урсгал болон ойролцоох үйлдвэрийн хорт бодисонд өртөх боломжтой гэдгийг санаарай.

Органик хүнсэнд шавжны хор цацдаггүй тул илүү шим тэжээлтэй

5 Зөгийн бал нь байгалийн элсэн чихэр учраас нунтаг сахараас илүү эрүүл

Зөгийн баланд элсэн чихэрнээс илүү калори байдаг гэвэл та итгэх үү? Хэдийгээр маш бага хэмжээгээр хэрэглэгддэг ч гэлээ их хэмжээний зөгийн бал нь таргалалтанд нөлөөлдөг. Иймд зөгийн балыг элсэн чихэр шиг их хэрэглэвэл зүрхний өвчин, чихрийн шижин, элэгний өвчлөл үүсгэх боломжтой. 

Зөгийн бал нь байгалийн элсэн чихэр учраас нунтаг сахараас илүү эрүүл

6 Лууван хараанд сайн

Бид лууван бол хүний харааг сайжруулах үр дүнтэй А витамины эх үүсвэр гэдгийг мэддэг. Дэлхийн 2-р дайны уршгаар хүн төрөлхтөн луувангийн сайн талыг маш сайн ойлгож авсан билээ. Дайны үеэр Британий агаарын хүчнийхэн шинэ төрлийн Радарын техник хөгжүүлсэн байсан бөгөөд үүнийгээ дэлхийн бусад орнуудаас нуухын тулд нисгэгчидээ лууван идсээр байгаад шөнийн хараа сайжирсан гэж хэлсэн байдаг. Гэхдээ Витамин А хараа сайжруулах нь үнэн боловч шөнийн хараа сайжруулах нь юу л бол. 

Лууван хараанд сайн

7 Бид тархиныхаа 10%-ийг л хэрэглэдэг

Та энэ өгүүлбэрийг амьдралынхаа туршид хэд хэдэн удаа сонссон байх. Зарим судлаачид энэ тал дээр судалгаа хийсний үр дүнд хүний тархи бүтэн амьдралын туршид идэвхтэй ажилладаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тархины хэсгүүд нь хүний өөр өөр биеийн хэсгийг удирдах үүрэгтэй бөгөөд яг үнэндээ тархиныхаа 10%-иар хүн бүтэн биеэ удирдах боломжгүй ажээ. 

Бид тархиныхаа 10%-ийг л хэрэглэдэг

8 Бичил долгионы зуух хэрэглэх нь хорт хавдар үүсгэх боломжтой

Бичил долгионы зуух хэрэглэх нь хорт хавдар үүсгэдэггүй гэдгийг судалгаагаар баталжээ. Хэрвээ бид богино долгионы зуухны халаах процессийг судалж үзвэл богино долгионы зуух нь хоолон дахь усны агууламжыг халаах маягаар хоолыг халаадаг байна. Тиймээс энэ аргаар халаасан хоол хүнсэнд ямар нэг сөрөг нөлөө үүсдэггүй. 

Бичил долгионы зуух хэрэглэх нь хорт хавдар үүсгэх боломжтой

9 Тараг, аарц нь хоол боловсруулалтыг сайжруулна

Тараг нь жингээ хасах, хоол боловсруулах тогтолцоог сайжруулах зэрэг маш олон төрлийн давуу талтай гэдгийг хүн бүр маш сайн мэддэг. Тараганд агуулагдах пробиотик нь сайн төрлийн бактери учраас хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Гэвч таны бие маш олон төрлийн бактерийг зэрэг агуулаад ирэхээр аль нь сайн аль нь муу гэдгийг хэрхэн ялгах вэ? Үүнээс гадна ихэнхи тараг нь сахарын өндөр агууламжтай байдаг учраас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Тараг, аарц нь хоол боловсруулалтыг сайжруулна

10 Орой юм идэх нь таргалуулна

"Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолын найздаа, оройн хоолыг дайсандаа" гэдэг үгийг мартах цаг нь болжээ. Илүүдэл жин гэдэг бол таны дасгал хөдөлгөөнтэй шууд холбоотой. АНУ-ын илүүдэл жинтэй тэмцэх мэдээллийн төвөөс "Хэдэн цагт юу идэх нь хамаагүй. Харин хэзээ, хэр их идсэнээ дасгал хөдөлгөөнөөр шатааж, жин нэмэх эсэхээ л хянах нь чухал" гэжээ. 

Орой юм идэх нь таргалуулна

11 Сүү биенд сайн

Сүү уух нь ясны бэхжилт, биен дэхь кальцийн хэмжээнд сайнаар нөлөөлдөг гэж боддог байсан нь буруу байжээ. Сүүлийн үеийн судалгаагаар сүүний хэрэглээтэй ясны эрүүл байдал, кальци, Д витамины хэмжээ огтхон ч хамааралгүй гэж нотлосон байна. 

Сүү биенд сайн

12 Хүн 5 мэдрэхүйтэй

"6 дахь мэдрэхүй" киног үзсэн хэн ч болов хүнд зөвхөн 5 мэдрэхүйн эрхтэн байдаг гэж итгэдэг байх. Гэвч үнэндээ бид 20 гаруй төрлийн мэдрэхүйтэй гэдгийг орчин үеийн судалгаанаас харж болохнээ. Жишээ нь өвчин мэдрэх мэдрэмж, тэнцвэрийн мэдрэмж, температур мэдрэх гэх мэт. Хамгийн сонирхолтой нь амьтдад хүртэл байгалийн цахилгаан соронзон орныг мэдрэх мэдрэхүй, цахилгаан гүйдлийг мэдрэх зэрэг хачирхалтай мэдрэхүйнүүд байдаг ажээ. 

Хүн 5 мэдрэхүйтэй

13 Сохор хүмүүс юу ч хардаггүй

Хэрвээ та сохор хүмүүст тас харанхуйгаас өөр зүйл харагддаггүй гэж боддог бол буруу боджээ. Тэдний зарим нь бүр харанхуй байдлаа санадаг гэнэ шүү. Учир нь хүн хүний харааны байдлаас болж тод бус хээ, дүрс, ямар нэг зүйлийн ерөнхий хэлбэрийг харж байдаг. 

Сохор хүмүүс юу ч хардаггүй

14 Дасгал хийхээсээ өмнө сунгалтын дасгал хийх ёстой

Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө сунгалт хийх нь үнэхээр шаардлагатай эсэх талаар судалгаа хийсэн Италийн судлаачын туршилтын үр дүнд хэт их сунгалт хийх нь таны дасгалын үр нөлөөг 5%-иар багасгадаг байна. 

Дасгал хийхээсээ өмнө сунгалтын дасгал хийх ёстой

15 Таны хэл 4 хэсэгт хуваагдсан байдаг

Хүний хэл 4 хэсэгт хуваагдаж, хэсэг бүр нь чихэрлэг, давслаг, исгэлэн, гашуун гэсэн 4 амтыг таньж мэдэх үүрэгтэй гэдэг нь ташаа ойлголт юм. Үнэндээ 4 биш 5 амт байдаг бөгөөд үлдсэн нэг амт нь глутамины хүчил шиг амт ажээ. Бидний хэлэнд хэдэн мянган ширхэг амтлах мэдрэхүйнүүд хослон ажиллаж байдаг. 

Таны хэл 4 хэсэгт хуваагдсан байдаг

16 Толгойндоо цохиулвал тархи хөдөлнө

"Хөнгөхөн л унасан ш дээ" гэж хэлэхээсээ өмнө та дахиад нэг бодоод үзээрэй. Тархины үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх бүхий л толгойн гэмтлийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Хэрвээ та зөвхөн толгойдоо цохиулж байж тархи хөдөлдөг гэж ойлгодог бол буруу бодож явжээ. Таны цээжин биенд цохисон ямар ч хүчтэй цохилт тархинд нөлөөлөх боломжтой. Тархи гавлын ясан дотроо доргиж, ханыг цохих маягаар гэмтэл авах магадал бий. 

Толгойндоо цохиулвал тархи хөдөлнө

Бонус: 6 цаг унтах нь хангалттай

Эрүүл мэндийн зөвлөхүүд 8 цаг унтах нь урүүл мэндэд тустай гэдэг ч энэ завгүй амьдралын хажуугаар амжуулж чадна гэж үү? Судалгаагаар бидний өвөг дээдсүүд ч гэсэн 6-7 цаг л унтаж амардаг байсныг нотолжээ. Тийм учраас хангалттай унтаж чадсангүй гэж гомдоллох хэрэггүй. Үүнээс болж стресстэх нь харин ч бүр их муу нөлөө үзүүлэх болно шүү. 

Бонус: 6 цаг унтах нь хангалттай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()