Өдрөөр биш, цагаар өсч буй хүүхэд

2013-11-30, 20:05
25,539
18 настай английн Стоктон хотын иргэн Жош Готт (Josh Gott) ховор өвчинөөр өвчилсөн байна. Тэрээр долоо хоног тутамд 2.5 сантиметрээр өндөр болж байгаа ажээ. Эмч нар яахаа мэдэхгүй болж, эх нь түүнд хувцас худалдаж авах эсэхээ мэдэхгүй байна. Учир нь Жошийн өндөр байнга өөрчлөгдөнө. Бүх учир генетикт байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
Өдрөөр биш, цагаар өсч буй хүүхэд

Ээжийнх нь үгээр бол Жош 11 наснаасаа эрс өсч эхэлжээ. Эмэгтэй хүүд нь юу тохиолдоод байгааг ойлгохоо байж, эмч нарт хандсан байна. Гэвч бүгд л дааврын “тэсрэлт” хэмээн тайлбарлан, ямар ч айх зүйлгүй хэмээн эмэгтэйд батлан хэлж байжээ. Гэвч хүү өссөөр... Одоо түүний өндөр нь 2.07 метр гэнэ. Жошийн эцэг эх нь түүнээс хагас метр намхан ажээ.

Удаан хугацаанд эмнэлэгээр явсаны дараа хүүгийн эх Ньюкаслын анагаахын төвийн шинжээчдэд хандсан байна. Тэнд өсвөр насны хүүд юу тохиолдоод байгааг эцэст нь тодорхойлж чаджээ. Тэдний үгээр бол бүх учир хромосон бага зэрэг эвгүйдсэнээс, Жош өвджээ. Энэ ховор өвчин юунд хүргэж болох, хэрхэн түүнээс ангижирч болохыг эмч нар төсөөлж чадахгүй байгаа ажээ. Тэдний бодлоор англи хүү энэ дэлхий дээрх үнэхээр өдрөөр биш цагаар өсдөг цорын ганц хүн болж байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()