"Өдөрт 50 олз" - Дэлхийн хамгийн өршөөлгүй араатан

Ухаалаг, овжин, зоригтой, хэрцгий, дээр нь маш өхөөрдөм тэр хэн бэ? Магадгүй уншигч та арслан, баавгай зэрэг амьтдыг бодсон байх, тэгвэл бидний энэхүү нийтлэл тэс өөр амьтны тухай байх болно. 

"Өдөрт 50 олз" - Дэлхийн хамгийн өршөөлгүй араатан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дээрх шинжүүдийг бүгдийг нь агуулсан амьтан бол үен.

Өхөөрдөм төрхтэйүен нь гадаад байдлаасаа тэс өөр зан чанартай бөгөөд өөрийн жижиг биед ахдам ширүүн догшин ажээ. 

Англи нэршлээр "Weasel" нь бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг бөгөөд солонго, булга зэрэг хамаатнуудаасаа өнгө, биеийн хэмжээгээрээ ялгарна.

Тэд өдөрт ойролцоогоор 50 "аллага" үйлдэж дараагийн өдрүүдийнхээ идшийг нөөцөлдөг байна.

Эдгээр амьтдын хоол боловсуурал систем маш сайн байдаг тул хормын дотор л өлсөж дахин идэх зүйлсээ хайж нөөцөлж авдаг аж. Мөн өөрсдийн биеийн хэмжээгээ давуу тал болгож хурдан гүйж, өндөр үсэрч, авирч, сэлж ангуучилдаг байна. 

Үенд зарим үед талархах хэрэгтэйн учир нь тэд хамгийн хортой мэрэгчид болох хулганыг олноор нь устгадаг ч заримдаа тахиаг ч зүгээр байлгадаггүй нь харамсалтай. 

Шинэ Зеландын иргэд энэхүү зартай араатныг туулай агнуулах зорилгоор авчирсан ч эцэст нь хамаг тахиагаа алдаж хоцорсон аж. Мэдээжийн хэрэг туулайн араас хөөцөлдөхөөр хажуудаа байгаа тарган махтай тахиаг барьж идсэн нь дээр шүү дээ.

Бусад махчин амьтдад ч эдгээр бяцхан араатнууд нэлээдгүй ачаа үүрүүлдэг аж. Замд таарсан ямар ч амьтантай эцсээ хүртэл тэмцэлдэх тэр их зориг зүрх хаанаас нь гардаг юм гэмээр гайхалтай. 

3-р сард үенгүүд үрждэг бөгөөд эрэгчнүүд нь эмэгчнийхээ төлөө ширүүн өрсөлддөг байна. Эмэгчингүүд үр төлийнхөө байрлах газрыг нь бэлдэж тэдэнтэй сарын туршид хамт байдаг ажээ. 

Бяцхан араатнууд Стивен Кингээс авахуулаад Кеннет Грэм нарын уран зохиолын бүтээлүүдийн байнгын дүрүүд юм. 

Үенг анх Ромын иргэд  муурын оронд тэжээдэг байсан ба одоо ч ийнхүү тэжээдэг айлууд байсаар байгаа ажээ. Гэвч түүний төрөлх "араатан" занг яагаад ч арилгах боломжгүй юм. Араатнууд гэрт байсан ч араатан хэвээрээ л үлддэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()