ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Этгээд загвар

Мадридад болон Дэлхий дахинд болж буй загварын шоуны үеэр танилцуулсан этгээд сонин загваруудыг та бүхэндээ сонирхуулж байна. Үүнд: Үзүүртэй даашинз, гоёл чимэглэл, ягаан зүрхэн хэлбэртэй толгойны чимэглэлтэй бялуу хэлбэрийн даашинз гэх мэт сонирхолтой загваруудыг байгаа. Энэ жил загвар зохион бүтээгчид өөрсдийн уран сэтгэмж, ур чадварыг ашиглан доорх сонирхолтой, этгээд загваруудыг бүтээсэн байна. Ингээд дэлхий даяар өрнөж буй загварын шоуны сонирхолтой загваруудыг хүлээн авч үзнэ үү.

Этгээд загвар Хадгалах

Загвар өмсөгчдийн тайзан дээрхи хамгийн хөгжилтэй уналт

Биеэ авч явах байдлынхаа хувьд төгс төгөлдөр байх шаардлагатай байдаг загвар өмсөгчид ч гэсэн хүн болохоороо бүдэрч унах тохиолдолтой тулгардаг. Бүдэрч унана гэдэг үгийг шууд утгаар нь хэрэглэж байгааг та ойлгосон байх. Хөл орооцолдом урт, тушаанаас ялгалгүй бариу гээд янз бүрийн дизайнеруудын уран сэтгэмжээс бүтсэн хувцаснуудаас өхсүүлээд худалч хүнд тохой шахам урттай өндөр өсгийтэй гуталнуудтай гялгар тайзан дээр, олны нүдний өмнө алхана гэдэг хөл алдаж унахгүй байх ямар ч баталгаагүй зүйл байдаг биз ээ. Ингээд та бүхэнд загвар өмсөгчдийн тайзан дээрхи хамгийн хөгжилтэй уналтуудыг толилуулж байна.

Загвар өмсөгчдийн тайзан дээрхи хамгийн хөгжилтэй уналт Хадгалах

Дотуур хувцасны алдартай загвар өмсөгч

Дотуур хувцасны, Румын гаралтай топ модель Мадалина Пика (Madalina Pica)-г танд танилцуулж байна. Парис дахь "Lise Charmel Lingerie Fashion Show" дээрээс авсан түүний зургуудыг та эндээс олж харах болно. Kate Upton нь нэг л шоугаар алдаршсан шиг, Мадалина Пика ч мөн адил энэ л шоугаар олон танигджээ. Ингээд бүгдээрээ дотуур хувцасны нэрт загвар өмсөгчийн ажлаа хийж байх үеийн гэрэл зургуудыг үзэцгээе. Та эндээс түүнийг яагаад алдаршсаныг олж харах болно. Харин ажил дээрээ байгаа бол болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

Дотуур хувцасны алдартай загвар өмсөгч Хадгалах

Эмэгтэйчүүдийн усны хувцас үүссэн түүх

АНУ номхон далайн өмнөд хэсэгт Бикини шүрэн аралд атомын бөмбөг дэлбэлснээс хойш долоо хоногийн дараа 1946 оны 7 дугаар сарын 5-нд авто машины инженер байгаад дараа нь дизайнер болсон Луи Реар хэмээх франц эр дэлхий нийтэд далайн эрэг дээр амрагчдад нэгэн усны хувцасны загвар толилуулжээ. Эмэгтэйчүүд аль болохоор биеэ илүү их наранд борлуулах гэж мэрийцгээж байсан нь түүнд энэ загвараа бикини хэмээн нэрлэх санааг өгчээ. Гэвч усны хувцас Луи Реарыг бикиниг бүтээхээс өмнө бараг 3000 жилийн өмнө бүтээгдсэнийг эртний грекийн хайрцаг сав, шигтгэмэл бүтээлүүд дээр байдгийг эдүгээ харж болно. Тухайлбал, тэр үеийн усны хувцастай эмэгтэй тамирчдын хувцас ердөө хоёр хэсгээс бүрдсэн байдаг. Харин Реарын бүтээлийн онцлог нь усны хувцсыг нэхмэл материалаар хийсэн нь энэхүү хувцасыг олны өмнө өмсөж болох бололцоотой болгосонд оршино. Луи хэлэхдээ: Бикинигийн хоёр хэсэг хоёулаа хуримын бөгжний нүхээр багтдаг. Хэрэв багтахгүй бол энэ бикини биш гэжээ. Та бүхэнд анхны бикини ямар байсныг харуулсан Life сэтгүүлд хэвлэгдсэн зургуудыг толилуулж байна.

Эмэгтэйчүүдийн усны хувцас үүссэн түүх Хадгалах

Өнгөрсөн 100 жилд бид юу хийсэн бэ?

Дэлхийн хөгжил 100 жилийн туршид хэрхэн өөрчлөгдөж, ямар чиг хандлагаруу эргэснийг доорхи хэдэн харьцуулсан зураг танд тодорхой хэмжээнд харуулах байх. Мэдээж хөгжил дэвшилд сөрөг тал бий. Гэвч гэрэл гэгээтэй, сайн талаас нь харвал хүмүүсийн амьдрал, хэрэглээнд үнэхээр том өөрчлөлт гарчээ. Ингээд бүгдээрээ 100 жилийн дотор гарсан өөрчлөлтүүдийг олж мэдэцгээе. Мэдээж хэдхэн зураг танд зуун жилийн өөрчлөлтийг харуулж чадахгүй. Гэвч ерөнхий мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн 100 жилд бид юу хийсэн бэ? Хадгалах

Манай гарагийн хамгийн урт хөлтэй 10 бүсгүй

Эрчүүд эмэгтэйчүүдийн аль хэсэг рүү илүү хардаг юм бол оо? Мэдээжийн хэрэг эхлээд хөл рүү нь... Энэ удаагийн жагсаалтад манай гаригийн урт хөлтэй 10 эмэгтэйг бичлээ. Тэдний хөлний урт 1,3 метрээс давна гээд бод доо. Сонирхуулахад, Европчууд азиудыг онигор нүдтэй, навтгар хамартай, намхан хүмүүс гэж шоолж ярьдаг байсан бол сүүлийн 20-оод жилд Азид мэндэлж буй ихэнх хүүхдүүд нуруулаг, өндөр болон өсч байна. Түүний тод илрэл бол Монгол улсад байгаа. Энэ жишээг холоос хайгаад хэрэггүй. Таны хажуугаар зөрөх арван жилийн сурагчид, оюутан залуус маш өндөр өсгөлүүн болсоныг анзаарсан байх. Мөн манай загвар өмсөгч охидын хөл нуруу европчуудаас дутхааргүй болж байгаа нь үнэн.

Манай гарагийн хамгийн урт хөлтэй 10 бүсгүй Хадгалах

Мусульман шашинтай хувьсгалч моделиуд

Загварын тайзан дээр гунхаж, зураг авалтад оролцох дэлхийн олон үзэсгэлэнт загвар өмсөгчдийн дунд Мусульман шашинтай гэр бүлээс гаралтай хүмүүс цөөн хэд байдаг. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр ислам шашинтай гэр бүлд төрж, өсөөгүй загвар өмсөгчдийг “Мусульманчууд” гэж нэрлэх нь олонтой. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дорнод зүгээс гаралтай загвар өмсөгч бүрийг мусульман гэр бүлд хүмүүжсэн гэж нэрлэхээр яардаг байна. Тэр дунд мэдээж эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг ийм шашинтай гэр бүлд жинхнээсээ мэндэлсэн цөөн моделиуд ч бий. Ингээд бүгдээрээ жинхэнэ болон хуурамч мусульман шашинтай загвар өмсөгчидтэй танилцацгаая.

Мусульман шашинтай хувьсгалч моделиуд Хадгалах

Бизнесийн салбарт амжилтанд хүрсэн 13 загвар өмсөгч

Бизнес хийхэд хүний гадаад төрх ажил хэрэгч байдалтай хэрхэн уялддаг тухай асуудал үнэхээр сонин асуудлын нэг. Гоо сайхан мөнгө авчирдаг гэж ярьдаг. Тэнгэрлэг гоо сайхныг газар дэлхийн ажил хэрэгтэй хослуулахад үнэртэн, хувцас, гутал, арьс арчлах гоо сайхны хэрэгсэл болон бусад хэрэгслийн бизнесийн чадавхийг үлэмж дээшлүүлэх увидастай аж. "Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг" гэсэн монгол ардын зүйр үг байдаг. Тэгэхээр эдгээр бүсгүйчүүд зөвхөн үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй ухаантай болоод л ийм амжилтанд хүрсэн биз ээ.

Бизнесийн салбарт амжилтанд хүрсэн 13 загвар өмсөгч Хадгалах

Нигерийн загварын долоо хоног

Нигерийн Лагос дахь загварын долоо хоногийн тайзнаа Африкийн дизайнерууд хоёр дахь жилдээ гарч байгаа юм. Дэлхийн дизайнерууд ч Африкийн загвар өмсөгчдөд өөрсдийн ер бусын бүтээлүүдийг өмсгөх болжээ. Сүүлийн жилүүдэд Дэлхийн загварын ертөнцийн гол төвлөрөх цэг нь Африкийн моданы чиг хандлага болж байна. Ингээд бүгдээрээ Нигерийн загварын долоо хоногоор аялцгаая.

Нигерийн загварын долоо хоног Хадгалах

Хятадын загвар өмсөгчид

Амьдралаа загварын ертөнцөд зориулахаар шийдэж, өндөр босготой энэ салбарын “модель” гэсэн мэргэжлийн бүх шаардлагыг хангасан Хятад бүсгүйчүүдийн талаар фото нийтлэлийг бид өнөөдөр та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Нийгэм бүрт байх ёстой бүх зүйл заавал байдаг. Тэдгээрийн нэг бол сайхан төрсөн бүсгүйчүүд билээ. Харин хятадын загвар өмсөгч бүсгүйчүүдтэй ямар байдаг талаар зах зухтай нь танилцацгаая.

Хятадын загвар өмсөгчид Хадгалах

Шивээсээр дүүрэн биетэй модель - Мигель Бомб

Загвар өмсөгч Мишель Бомб Макги нь баруун зүгийн бүх ялгаварлан гадуурхагчдын төлөөлө гэхэд болно. Тэрээр цагаан арьстай арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист үзэлтэн, хар тамхичин төдийгүй танилуудтайгаа Гитлерийн ёсолгоогоор мэндэлдэг нэгэн ажээ. Түүнээс гадна насанд хүрэгчдэд зориулсан кинонд зурагаа авахуулж, төрөл бүрийн гаж буруу илэрхийлэлтэй шивээсийг биеэрээ дүүрэн хийлгэжээ. Түүний талаар танилцуулахад өнөөгийн хүн төрөлхтөнд байж болох хамгийн муу муухай бүхэн сонсогдож байгаа биз? Ингээд жинхэнэ тэсрэх бөмбөгтэй төстэй, бараан амьдралын хэв маягтай өвөрмөц бүсгүйн фото агшнуудтай танилцацгаая. Нэмж хэлэхэд энэ амьдрал нь түүнд таалагддаг бололтой. Өөртөө л үнэнч байж, бусдад гай удаагүй л бол яаж амьдрах нь тухайн хүний эрх биш гэж үү?

Шивээсээр дүүрэн биетэй модель - Мигель Бомб Хадгалах

Хамгийн алдартай транссексуал загвар өмсөгчид

Гялгар сэтгүүлийн нүүрэн дээрхи тачаангуй загвар өмсөгчийн гял цал төрхийг харсан хүмүүсийн олонхи нь тэрхүү загвар өмсөгчийг хэдэн жилийн өмнө эмэгтэй биш, эр хүн байсан байж болохыг таамаглах ч үгүйгээр гоо үзэсгэлэнг нь биширч байдаг гэдэгт итгэлтэй байна. Миний юу яриад байгаад доорхи 10 “бүсгүйн” танилцуулга танд хэлээд өгөх болно. Тиймээс транссексуал буюу хүйсээ солиулсан хамгийн алдартай 10 топ модельтой танилцацгаая.

Хамгийн алдартай транссексуал загвар өмсөгчид Хадгалах