ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Хоккей ба эмэгтэйчүүд

“Schon Magazine” сэтгүүл өвлийн олимпид анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Загвар өмсөгч Юлия Харлапанова (Yulia Kharlapanova) хоккейчдын анхаарлыг сарниулагч этгээдийн дүрийг гаргажээ. Бүсгүй болон тамирчдын зургийг Игорь Уссенко (Igor Oussenko) авсан байна.
Хоккей ба эмэгтэйчүүд Хадгалах

Себастьян Эрразуризийн өвөрмөц туфелиуд

Чилээс гаралтай Нью-Йоркийн орчин үеийн зураач Себастьян Эрразуриз (Sebastian Errazuriz) өөрийн “12 shoes for 12 lovers” (нууц амрагтаа зориулсан 12 гутал) нэртэй өвөрмөц гутлын цуглуулгаа танилцуулсан байна.
Себастьян Эрразуризийн өвөрмөц туфелиуд Хадгалах

Хятадын загвар өмсөгчид агаарын бохирдолоос болж маск зүүжээ

Хятад хүн амын өсөлт болон үйлдвэрлэлийн хөгжилтөөсөө болж, хатуухан “шийтгүүлж” байгаа улс билээ. Жишээ татхад, Нанкин хот байна. Агаарын бохирдол үнэхээр их бөгөөд саяхан үнэт эдлэлийг танилцуулах үзүүлбэрийн үеэр загвар өмсөгчид болон үзэгчид нь "маск" зүүхэд хүрсэн байна. Хөгжил дэвшлийн жинхэнэ нүүр царай энэ дээ.
Хятадын загвар өмсөгчид агаарын бохирдолоос болж маск зүүжээ Хадгалах

Дэлхийн хамгийн секси эмч

Бүсгүйчүүд минь танилцацгаа. Энэ бол Мануэль Рико (Manuel Rico) хэмээх испани эр, 24 настай, Чилийн Консепсьон хотод амьдардаг. Урьд нь тэрээр загвар өмсөгч байсан бөгөөд тэр ч бүү хэл 2010 онд «Испаний сайхан залуу» тэмцээнд түрүүлж байжээ. Харин Мануэль цаашид зүгээр нэг сайхан залуу байхыг хүсээгүй бөгөөд эмэгтэйчүүдэд туслахыг хүсдэг. Үүнийхээ дагаа эмэгтэйчүүдийн эмч болжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Чилийн эмэгтэйчүүд хэдийнээ үзүүлэх дараалалд зогсож эхэлсэн байна. Бүсгүй та үнэнээ хэлээрэй. Энэ дараалалд зогсох байсан уу?...
Дэлхийн хамгийн секси эмч Хадгалах

Метронд шахалдахгүй явах арга

Сингапурын загвар зохион бүтээгч Siew Ming Chen метронд байнга түлхэлцэн шахалдаж явсаар залхжээ. Энэ асуудлаа шийдэхэд туслах сонин хэрэгсэл зохиохоор шийдсэн байна.
Метронд шахалдахгүй явах арга Хадгалах

Кавказын залуусын шинэ моод

Кавказ залуус сүүлий үед шилбэндээ нэхсэн гоёмсог түрий буюу гидр өмсдөг болжээ. Магадгүй энэ нь өвөл болон шинэ жилийн баяртай холбоотой байж болох юм. Гэхдээ л дажгүй санаа байна шүү. Шилбээр даарахгүй бас онцгой содон харагдуулах юм байна.
Кавказын залуусын шинэ моод Хадгалах

Бразил модел Morena Rosa-г сурталчиллаа

Дэлхийн алдартай брэнд болох "Morena Rosa"-гийн 2014 оны хаварын коллекцийг Бразилийн 30 настай модель Изабели Фонтана (Isabeli Fontana) танилцуулсан байна. Түүний зураг авалтын объект болох үзэсгэлэнт далай болон тансаг усан онгоц гайхалтай зохицожээ.
Бразил модел Morena Rosa-г сурталчиллаа Хадгалах

Энэтхэгийн өнгө

Францийн фэшн гэрэл зурагчин Брайс Харделин (Brice Hardelin)-ны "Vangardist" фото төслийн хүрээнд авсан сонирхолтой зургуудыг толилууж байна. Тэрээр энэ зургуудаараа орчин үеийн чинээлэг Энэтхэг залуусын төрх ямар байж болох талаар харуулжээ. Зурганд Саша Марини (Sasha Marini), Брайан (Bryan) болон Орелиен Мюллер (Aurélien Muller) гэсэн моделиуд гарчээ.
Энэтхэгийн өнгө Хадгалах

Леа Свихартын тачаангүй төрх

Гэрэл зурагчин Жареда Батиста (Jared Bautista)-гийн "Coney Island Queen" төслийн хүрээн авахуулсан залуу модель Леа Свихарт (Leah Swihart)-ын шинэ төрхийг та бүхэндээ хүргэж байна. Модель Свихартын хувьд энэ зураг авалтанд ороцсон нь маш том боломж байсан бөгөөд цаашдын карерт нь том дэмжлэг болсон байна.
Леа Свихартын тачаангүй төрх Хадгалах

Америк моделийн шийдэмгий зургууд

Одоо 22 настай модель, жүжигчин Эмили Ратажковски (Emily Ratajkowski) нь эдгээр задгай зургуудыг "Treats!" сэтгүүлд зориулан авахуулсан байна. Гэрэл зурагчнаар Тони Дюран (Tony Duran) ажилласан юм.
Америк моделийн шийдэмгий зургууд Хадгалах

Оросын “plus size” загвар өмсөгч

27 настай орос бүсгүй Виктория Манас (Victoria Manas) одоогоор нөхрийн хамт Нью-Йоркт амьдардаг. Тэрээр хэдийгээр 85 орчим килограмм жинтэй ч загвар өмсөгчөөр ажилладаг байна. Түүний биеийн харьцаа: 112х80х118 ажээ. Танд таалагдаж байна уу?
Оросын “plus size” загвар өмсөгч Хадгалах

Анхны туранхай загвар өмсөгч

Твигги (Twiggy) буюу жинхэнэ нэр нь Лесли Лоусон (Lesley Lawson) бол 60-аад оны Английн супермодель, бас жүжигчин, дуучин, загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийсэн бүсгүй юм. Түүний нууц нэр болох Твигги нь «twig» хэмээх англи үгнээс үүссэн бөгөөд «танхил», «нарийн» гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Анхны туранхай загвар өмсөгч Хадгалах