ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиуд

"Forbes" сэтгүүлийнхэн ээлжит Дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг моделиудын жагсаалтыг гаргасан байна. Нэрсийг харахад төдийлөн өөрчлөлт гараагүй байгаа бололтой. Жагсаалтын тэргүүн байранд Бразилийн модель Жизель Бундхен (Gisele Bundchen) байсан бөгөөд тэрээр ийнхүү 12 жилийн турш тэргүүн байранд орж байна.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиуд Хадгалах

“AFROPUNK” стильтэй залуус

Жил бүрийн өдийд Нью-Йорк хотод зохион байгууллагддаг “AFROPUNK Festival”-ын хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Нэрнээсээ л африк гаралтай стилийг дэлгэрүүлж, залуус нэг өдрийг эрх чөлөөтэй өнгөрүүлдэг баяр гэдэг тодорхой байна.
“AFROPUNK” стильтэй залуус Хадгалах

Этгээд сонин загвартай гуталнууд

Сүүлийн үед этгээд сонин загвартай гуталнуудыг ихээр үйлдвэрлэх болсон. Японы дизайнер Masaya Kushino өвөрмөц загвар бүхий гутал бүтээсэн байна. Түүний бүтээсэн гутлуудыг урлагийн бүтээл гэхэд илүү тохирно. Япончууд аливаа нэгэн зүйлийг бүтээхдээ хэзээд хамгийн шилдэг нь байж чаддаг гэдэгтээ та санал нэгдэх биз ээ.
Этгээд сонин загвартай гуталнууд Хадгалах

Victoria’s Secret –ийн сахиусан тэнгэр папаррацийн дуранд...

Бразилийн модель болох Алессандра Амбросио “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг билээ. Ийнхүү алдарт брэндийн сахиусан тэнгэр болно гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Харин саяхан Алессандра амарч байх үедээ папаррацийн дуранд өртсөн байна. Папаррацийн дуранд түүний хойд хэсэг илүү өртжээ.
Victoria’s Secret –ийн сахиусан тэнгэр папаррацийн дуранд... Хадгалах

Алдартай модель хачирхалтай нууцаа дэлгэжээ

Зурган дээр энгийн нэгэн Филиппин хүү харагдаж байгаа биз. Харин ирээдүйд тэрээр Нью-Йоркийн дотуур хувцасны алдартай модель болж хувирчээ. Саяхнаас олны танил болсон модель Жина Росеро (Geena Rocero) 10 жилийн турш нууж явсан нууцаа олонд дэлгэсэн байна. Үнэн хэрэгтээ Жина нь Филиппины жирийн л нэгэн хүү байсан бөгөөд насанд хүрмэгцээ өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр АНУ-ыг зорьжээ. Тэрээр  17 насандаа хүйсээ солиулах хагалгаа хийлгэж нэрээ Жина Росеро болгон өөрчилжээ. Харин одоо Жина Росеро эмэгтэй дотуур хувцасны алдартай модель болсон байна.
Алдартай модель хачирхалтай нууцаа дэлгэжээ Хадгалах

Алдартай моделиуд ажлын байран дээрээ...

Victoria's Secret -ийнхэн Лос-Анжелест зураг авалт хийсэн бөгөөд моделиудаар Candice Swanepoel, Adriana Lima болон Martha Hunt нар оролцжээ. Тэдний хэн нь сайхан биетэй байна.
Алдартай моделиуд ажлын байран дээрээ... Хадгалах

Ирина Шейкийн шинэ зургууд

Колбумбийн алдарт брэнд болох “Agua Bendita”-гийн 2015 оны усны хувцасны шинэ коллекцийг танилцуулах ажилд, оросын алдарт модель Ирина Шейк (Irina Shayk) -г урьсан байна. Түүний зургуудыг Энрике Бадулеску (Enrique Badulescu) авчээ.
Ирина Шейкийн шинэ зургууд Хадгалах

Бие давхар Даутцен Крес "Glamour US" сэтгүүлд

“Glamour US” сэтгүүлд зориулсан “She's a Natural” хэмээх сэдэвтэй зураг авалтанд, Голландын алдарт модель Даутцен Крес (Doutzen Kroes) оролцжээ. Тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Түүнийг зургуудыг Патрик Демаршелье (Patrick Demarchelier) авсан байна.
Бие давхар Даутцен Крес "Glamour US" сэтгүүлд Хадгалах

Моодонд орж буй гадуур хүрэм

Бидний эцэг эхийн үед моодонд орж байсан загварууд эргэн ирж байгаа билээ. Тэгвэл энэ намар ийм гадуур хүрэм моодонд орж байгаа юм байна. Ингээд энэ намрын чиг хандлага болсон хүрэмнүүдтэй танилцацгаая.
Моодонд орж буй гадуур хүрэм Хадгалах

Тачаангуй харагдуулах даашинзны сул тал

Заримдаа аливаа зүйл сайхан харагдахаас гадна хэрэглэгдэхэд хялбар, тодорхой үүрэгтэй байх ёстой болов уу. Эс тэгвээс францийн дотуур хувцасны дизайнер, модель Захия Дехар (Zahia Dehar)-ийн секси загварын даашинзтай адил юм болох вий. Энэ даашинз нь бүсгүйн бие галбирийг тодруулан маш тачаангуй харагдуулж байна. Гэвч шатаар өгсөх үед асуудал үүсчээ
Тачаангуй харагдуулах даашинзны сул тал Хадгалах

170 мянган долларын үнэтэй “Алтан бикини”-г танилцуулжээ

Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч зарим нэг улс орон төсөв мөнгөө үл хайрлан өвөрмөц зүйлсийг хийсээр л... Тэдгээрийн нэг нь цэвэр алтан бикини юм байна. Хятадын загварын долоо хоногийн үеэр 100,000 фунтийн үнэтэй “Алтан бикини”-г танилцуулсан байна.
170 мянган долларын үнэтэй “Алтан бикини”-г танилцуулжээ Хадгалах

Өмд өмсөх урлаг

Өмдийг биеийн доод хэсгийг халхлах, хүйтнээс хамгаалах зоруилалттайгаар анх үйлдвэрлэж байжээ. Харин сүүлийн үед хүмүүс өмдийг энгийн хэв маягаар өмсөх нь дэндүү уйтгартай хэмээн үзэж, өвөрмөц сонин содон байдлаар өмсөх болжээ. Заримдаа энэ хэв маяг нь инээд, айдас хүргэм харагдах болсон байна.
Өмд өмсөх урлаг Хадгалах