19 настай залуу, 72 настай эмээтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ

Хайр дурлалд нас хамаарахгүй гэдэг ч амьдрал дээр тэр бүр үүнийг хүлээж авдаггүй.  Залуу нь эмэгтэйгээсээ ах байхад нийгэм төдийлөн тоодоггүй боловч, эмэгтэйн залуугаасаа эгч байх нь хачирхалтай санагддаг. Гэхдээ энэ ойлголтыг үгүйсгэсэн хосууд байдаг ажээ. Тэдний нэг бол 19 настай Гэрри болон 72 настай Альмеда нар юм. Эдгээр хосууд хоёр жилийн турш аз жаргалтай амьдарч байгаа ажээ.

19 настай залуу, 72 настай эмээтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр жилийн өмнө 70 настай Альмеда Эррелли болон 17 настай Гэри Хардвик нар бүсгүйн хүү болох Робертын оршуулгын ёслол дээр танилцсан байна. Хоёр сарын дараа Робертын бэлэвсэн эхнэр болох Лиза тэднийг "Chuck E Cheese" пиццаны газар урьсан бөгөөд тэд нэг нэгэндээ дурласан аж.

Гэри дөнгөж 77 настай найз бүсгүйгээсээ салсан байсан бөгөөд Альмеда түүнтэй ижил харагдсан гэнэ. Альмеда болон Гэри нарын харилцаа маш хурдтай өрнөж байсан бөгөөд 2 долоо хоногийн дараа Гэри гэрлэх санал тавьсан байна. Ингээд 6 хоногийн дараа тэд гэрлэж, хуримын зардал 194 доллар болжээ.

53 насны зөрүүтэй хосууд гэр бүлээ батласнаас хойш 2 жилийн турш Теннесси мужийн Мэривиллед аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.

“Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол нас гэдэг зүгээр л тоо. "Chuck E Chees"-ийн гадаа таараад би Гэригийн нүдийг хараад түүнд шууд дурласан. Амьдралынхаа үлдсэн хугацааг би энэ залуутай өнгөрүүлэхийг хүссэн бөгөөд насны зөрүү надад огтхон ч хамаагүй” хэмээн Альмедда ярьжээ.

“Альмедагийн цэнхэр нүд болон түүний зан ааш надад таалагдсан.  Тэр үргэлж хөгжилтэй байдаг бөгөөд бид хоорондоо маш сайн тохирч байгаа” хэмээн Гэри эхнэрийнхээ талаар ярьжээ.

Хэдийгээр асар их насны зөрүүтэй ч хосууд ижилхэн сонирхолтой гэнэ.

“Энэ гэрлэлтийг хийснээр би хий дэмий цаг үрж байна гэж бодохгүй байна. Би өөрийн насанд баймгүй ухаантай хүн бөгөөд үеийнхнээсээ тэс өөр хүн. Үеийн охид маань надад огтхон ч таалагддаггүй. 13-14 настай байхдаа хүртэл би эгчмэд бүсгүйг  сонирхдог байсан" хэмээн Гэри хэлсэн байна.

Хосуудын хувьд дотно харилцаа хүртэл байдаг гэнэ.

“Хуримын анхны шөнөөрөө бид дотно харилцаанд орсон. Энэ бол гайхамшигтай зүйл байсан бөгөөд тэр бол гайхалтай нууц амраг” хэмээн Гэри ярьжээ.

Гэри, Альмеда нарын харилцаа хүмүүст төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд Альмедагийн хүү ээжээсээ холбоогоо тасалсан байна. Альмедагийн ач нар хүртэл энэ харилцааг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан бөгөөд ялангуяа Альмедагийн ач хүү 22 настай Аарон маш ихээр эсэргүүцэж байжээ.

“Нэг удаа би түүнийг өвөө гэж дуудсан. Тэгэхдээ тэр үед би согтуу байсан юм. Өвөө гэхээсээ илүү би түүнийг үе тэнгийн найз мэт хүлээн авдаг. Гэхдээ эмээ маань аз жаргалтай байгаа” хэмээн Аарон ярьсан байна.

“Бид түүнийг дэмжихээс өөр аргагүй. Тэднийг хамт ирэхэд хачирхалтай санагдаж байсан. Бид XXI зуунд амьдарч байгаа учир нас бол зүгээр л тоо болсон” хэмээн Индиана хэлжээ.

Хосуудын хамгийн гол сонирхол нь YouTube хуудас болсон байна. Гэри болон Альмеда нар өөрсдийн хайр сэтгэлийн талаар өгүүлсэн YouTube сувагтай бөгөөд 50 мянга орчим дагагчтай гэнэ. Саяхан  хосууд өөрсдийн зурагтай сувенир гаргасан байна.

“Бидний хийх дуртай зүйлийн нэг нь хамтдаа видео бичлэг хийх явдал юм. Бид видео блог хөтөлж, бие биенээ дөнгөсөн бичлэгүүдийг хийж тавьдаг. YouTube-ийн блоггеруудын дунд бид хамгийн их насны зөрүүтэй хосууд”  хэмээн Гэри ярьжээ.

“Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ гэж үү? Гайхалтай ирээдүй хүлээж байгаа гэж би бодож байна. Бид өөрсдийн YouTube сувгийг хөтлөж, нас бол зүгээр л тоо гэснийг батлахыг зорьж байгаа. Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол зүрхээ дагах хэрэгтэй” хэмээн Гэри зөвлөж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()