70 кг турсан залуугийн бүсгүйчүүдэд өгсөн зөвлөгөө

Жо Бернштейн (Joe Bernstein) хэмээх энэ эр,  25 настай байхдаа 154 кг жинтэй байжээ. Удаан хугацааны туршид дэглэм барьж, дасгал хийсэн ч үр дүнд хүрээгүй гэдэг. Харин доорх энгийн хэрнээ, амьдралыг илүү сайхан болгох зүйлсийг хийснээр түүнд санаанд оромгүй өөрчлөлт гарсан юм. Тэрээр өдгөө хувийн дасгалжуулагч хийдэг бөгөөд, хүмүүст эрүүл амьдралыг цогцлооход тусалдаг байна.

70 кг турсан залуугийн бүсгүйчүүдэд өгсөн зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илчлэг ихтэй ундаанаас татгалзах

Энэ хэдийгээр танд их энгийн мэт санагдаж болох ч, хэрвээ та тус аргыг хэрэгжүүлвэл 3 сарын дотор гэхэд л 22 кг-ийг хасах байна. Илчлэг ихтэй ундаанд бүх төрлийн жүүс, хийжүүлсэн ундаа, амттай цай, шар айраг, согтууруулах ундаа орох аж.

Илчлэг ихтэй ундаанаас татгалзах

2 Гэрийн хоол

Ажил, сургуульдаа явахдаа болж өгвөл гэртээ амттай хоол бэлдээд түүнийгээ идэх хэрэгтэй. Энэ нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна, илүүдэл жингээс сэргийлэх болно.

Гэрийн хоол

3 Илүү их алхах

Машины түгжрэлд өдрийг барахын оронд, урин дулааны үед аль болох явган алхаж, дугуйгаар явах хэрэгтэй. Ингэснээр та илүү их эрч хүчийг зарцуулж, өөрт зовлонгүй турах болно.

Илүү их алхах

4 Түргэн хоолноос татгалзах

Бэлэн гоймон, түргэн хоолууд нь ходоодонд орж, шингэх гэсээр маш уддаг. Түүнээс гадна биеийг хөөлгөх, илүүдэл жин үүсгэх аюултай. Иймд та эдгээрээс татгалзах хэрэгтэй.

Түргэн хоолноос татгалзах

5 Чихэрний оронд жимс

Амттай шоколад, чихрийн оронд та жимс, жимсгэнэ хүнсний ногоог түлхүү хэрэглэх гээд хичээгээрэй. 

Чихэрний оронд жимс

6 Өглөө эрт салхилах

Гэрийн тэжээмэл амьтан, тэр дундаа нохойгоо салхилуулснаар, та өглөөг илүү сэргэг, эрч хүчтэй угтах болно. Иймд бяцхан найзаа салхилуулангаа жингээ хасаарай.

Өглөө эрт салхилах

7 Органик хүнсний бүтээгдэхүүн

Лаазалсан, даршилсан бүтээгдэхүүнээс илүүтэй органик хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж хэвшээрэй. Энэ нь үнэ хямдаас гадна илүү эрүүл юм. 

Органик хүнсний бүтээгдэхүүн

8 Шарсан мах

Та элдэв амтлагч, шарж давсалсан махнаас илүү чанасан махыг идвэл, илчлэг тослог багатайгаас гадна, биед тустай байна.

Шарсан мах

9 Үнсэлцэх

Гэр бүлтэй, бэлгийн амьдрал тогтвортой хүмүүс илүү аз жаргалтай, эрүүл амьдралын хэвшилтэй байдаг ажээ. Иймд та хайртай хүмүүстэйгээ илүү их хугацааг өнгөрүүлж, халуун дотноор хандаарай.

Үнсэлцэх

10 Сэтгэл санаагаа өөдрөг байлга

Өдөр бүрийн өмсөх зүүх, гоёж гоодох зүйлсэд стресстэн бухимдсанаас, эрүүл агаарт цагийг өнгөрүүлж, сэтгэлээ өөдрөг байлгаарай.

Сэтгэл санаагаа өөдрөг байлга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()