Морь, Хонь жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-15, 13:12
44,758

Та ямар жилтэй вэ? Учир нь таныг төрсөн жилээр тань шинжиж, ирэх онд юу тохиолдож, ямар онцлох үйл явдал болохыг дуулгах гэж байна. Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Морь" болон "Хонь" жилтнүүдийн 2018 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Морь" эсвэл "Хонь" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Морь, Хонь жилтний 2018 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Морь жил

Морь жилд: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 онд төрсөн хүмүүс багтана.
Ивээл өнгө: Шар, ногоон

Ивээл тоо: 2, 3, 7

Азтай зүг:  Баруун, зүүн, баруун урд

Азтай сар: 9, 4, 12-р сар

Эрүүл мэнд: 

Тэдний хувьд ерөнхийдөө маш эрүүл саруул биетэй бөгөөд амьдралыг их өөдрөгөөр хардаг. Гэхдээ ажлаас нь ирэх хүнд хэцүү дарамт шахалт нь түүнийг сул дорой болгодог. Тийм учраас илүү цагаар ажилалгүй, эрт амарч байх хэрэгтэй. 

Тохирох ажил:

Харилцаа холбоон дээр суурилсан ажил мэргэжлүүд морь жилтэй хүмүүст тохирдог. Морь нь удирдах, шийдвэр гаргах зэргийн бэлэг тэмдэг төдийгүй бусдаас тушаал авах тун дургүй. Тэдэнд тохиромжтой мэргэжлүүд нь: Худалдааны төлөөлөгч, сурвалжлагч, хэлний багш, орчуулагч, бартендер, аялал зохион байгуулагч, номын санч, нисгэгч зэрэг юм.

Морь жил

Морь жилтнүүдийн зан араншин

Морь жилтэй хүмүүс нь маш хурдан түргэн хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүмүүс байдаг. Олон хүнтэй газар байх дуртай тул ихэвчлэн тоглолт, театрын жүжиг, уулзалт, спортын наадмууд, үдэшлэг дээр байж л харагддаг. Тэд хошин шогийн өндөр мэдрэмжтэйн дээр олны анхааралд байх дуртай. Заримдаа хэт өөрийгөө гол дүр болгох гээд байдаг ч энэ нь түүнийг бусдын талаар анхаардаггүй гэсэн үг биш. Тэд ухаантай гэдгээсээ илүү зальтай учраас магадгүй ихэнх нь өөртөө итгэх итгэл бага байдаг.

Морь жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Морь жилтэнгүүд нь харицахад амар хялбар ааштай бөгөөд хөгжилтэй учраас дотносох тал дээр нэг их асуудал гарахгүй. Таныг ямар нэг зүйл хэлж дуусаагүй байхад л юу хэлэхээ бодоод олчихдог тийм сэргэлэн хүмүүс. Энэ бүхнээс үүдэн тэд маш олон найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж байдаг.

Харилцааны тал дээр

Та аль төрлийн морь вэ?

1. Модон морь
1954, 2014 онд төрсөн хүмүүсийг модон морь гэж нэрлэнэ. Ядаргаатай, эмзэг, хэтэрхий их зүйл боддог.

 2. Гал морь

1906, 1966 онд төрсөн морь жилтнүүдийг гал морь гэж нэрлэнэ. Ухаалаг, өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зөрүүд.

3. Шороон морь

1918, 1978 онд төрсөн морь жилтнүүдийг шороон морь гэж нэрлэнэ. Эелдэг, шударга, тайван, бусдад туслахад үргэлж бэлэн.

4. Төмөр морь

1942 болон 2002 онд төрсөн морь жилтнүүдийг төмөр морь гэж нэрлэнэ. Эмзэг, найдаж болмоор, эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлыг маш сайн татаж чаддаг.

Та аль төрлийн морь вэ?

2018 он морь жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:
Хэрвээ та морь жилтэй бол өөрийн төрөлхийн ухаалаг байдал, сэргэлэн зангаараа ашиг орлого олоход хүндрэлтэй байхгүй. Гэхдээ таны зурхайнд хуулийн болон хүний мөс чанарын талаар бодож үзэлгүй яаж ийгээд амжилтанд хүрэхийг хүсч байна гэж буужээ. Тиймд таныг амжилт олсон ч эргэн тойрныхон тань хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг санаарай. 

Ажил мэргэжлийн хувьд:

Удирдлагатайгаа асуудалтай байж магадгүй ч судалгаа шинжилгээний тал дээр амжилт бүтээл өндөртэй байх нь. Мөн ирэх жил нь таны хувьд үл хөдлөх хөрөнгө, соёлын салбарт ажиллахад үр өгөөжтэй байна. 

Хайр дурлалын тал дээр: 

Эмэгтэй морь жилтнүүдийн хувьд хайр дурлал тань тийм ч сайн биш байх аж. Харж явдаг нэгнээ өөрөөсөө түлхэж, бусдад алдах эрсдэлтэй тул аль болох их бодож, бага яриарай. Харин эрэгтэй морь жилтнүүдэд хайртай хүнтэйгээ гэрлэхэд хамгийн тохиромжтой үе байх болно. Гэхдээ хайранд тоглоомоор хандах хэрэггүй.

Эрүүл мэндийн хувьд:

Хүмүүстэй маргалдах, хууль дүрэм зөрчих зэргээс сэргийл. Ходоод гэдэс эвгүйрхэж магадгүй. Мөн өөрөө машин бариад хол замд гарах хэрэггүй. Эрүүл мэндийн үзлэгт ойр ойрхон орж, сэтгэл санаагаа тайван байлгахад анхаар.

2018 он морь жилтнүүдийн хувьд

2 Хонь жил

Хонь жилд: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 онд төрсөн хүмүүс багтана. 

Ивээл өнгө: Ногоон, улаан, нил ягаан

Аз дагуулах цэцэг: Лиш, яргуй

Ивээл тоо: 2, 7

Азтай зүг:  Хойд

Эрүүл мэнд: Маш тайван, уужуу хүмүүс байдаг учраас эрүүл мэндийн ноцтой асуудал үүсдэггүй. Шинэ, органик бүтээгдэхүүн хэрэглэж, боломжтой үедээ мах бага хэрэглэвэл эрүүл байхын үндэс тавигдана. Цэвэр агаар, ой мод, нарны туяа нь эрүүл мэндэд тань гайхалтай үр дүн үзүүлнэ. Сайн унтаж амарч, хоолоо тохируулаарай. 

Тохирох ажил: Энэ жилд төрсөн хүмүүс багаар ажиллахдаа илүү дуртай байдаг бөгөөд морь жилтэнтэй гар нийлэн ажилдаг. Байр суурь, хүч чадлыг нэг их ойшоож авч үздэггүй төдийгүй хэн нэгэн тэднээс асууж гуйгаагүй л бол удирдан зохион байгуулах дургүй. Тэдэнд тохирох мэргэжил нь: Жүжигчин, цэцэрлэгийн багш, барилгын засал чимэглэлчин, цэцэгчин, үсчин, хөгжимчин, түүхийн багш

Хонь жил

Хонь жилтнүүдийн зан араншин

Энэ жилд төрсөн хүмүүс ичимхий, эелдэг, тогтвортой, нинжин сэтгэлтэй, сайхан зан ааштай хүмүүс байдаг. Шинийг санаачлахдаа сайн бөгөөд гаднаа зөөлөн харагддаг ч дотроо хатуу ширүүн, үргэлж өөрийн бодлыг бусдад тулгаж байдаг талтай. Багаар ажиллахыг эрмэлздэг ч олны анхааралд өртөх дургүй. Загварлаг чамин зүйлд нүд унагадаг. Сайхан зүйлд мөнгө үрэхдээ татгалздаггүй ч хэтэрхий их зарцуулаад байдаггүй.

Хонь жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Ерөнхийдөө тэд маш нууцлаг, дотогшоо хүмүүс учраас тэдэнтэй ойртож, дотносоход их хугацаа шаардагдана. Тэд хувийн амьдралынхаа талаар тэр бүр яриад байдаггүй. Тиймдээ ч найз нөхөд багатай. Хайртай хүмүүсийнхээ төлөө хичээнгүйлэн ажилладаг. 

Харилцааны тал дээр

5 төрлийн хонь байдаг та аль нь вэ?

1. Модон хонь
1955 болон 2015 онд төрсөн хонь жилтнүүдийг модон хонь гэж нэрлэнэ. Өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй, эрмэлзлэлтэй.

 2. Гал хонь

1967 онд төрсөн хонь жилтнүүдийг гал хонь гэж нэрлэнэ. Шударга, ургэлж цэвэрхэн байдаг, эмх цэгцийг эрхэмлэдэг.

 3. Шороон хонь 

1979 онд төрсөн хонь жилтнүүдийг шороон хонь гэж нэрлэнэ. Шулуухан, шударга, найз нөхдөө хэзээ ч гэмтээхгүй.

 4. Төмөр хонь

1931, 1991 онд төрсөн хонь жилтнүүдийг төмөр хонь гэж нэрлэнэ. Хариуцлагатай, амбицтай, заримдаа хэтэрхий зөрүүд.

 5. Усан хонь

1943 болон 2003 онд төрсөн хонь жилтнүүдийг усан хонь гэж нэрлэнэ. Өөрийн ашиг сонирхлыг хаян бусдад туслахад бэлэн.

5 төрлийн хонь байдаг та аль нь вэ?

2018 он хонь жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

Ажил дээрээ маш өрсөлдөөнтэй байх учраас санхүүгийн хувьд ч хөрөнгө мөнгөний эрсдэлд өртөх магадлалтай. Таны ашгаас өөр хүн хүртэх эсвэл бүр тэр чигт нь авах зэрэг асуудал гарч болзошгүй. Өөрийн зөрүүд, сониуч зангаасаа болж ийм нөхцөл байдалд ч орж болно. 

Ажил мэргэжлийн хувьд:

Хэлмэрч, орчуулагч нарын хувьд амжилт олоход хэцүү байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбарынхан ашиг орлого олох боломж тун бага байна. Хувиараа ажилладаг ч бай, байгууллагын ажилтан ч бай бясалгал хийх нь зүйтэй. Ажлынхаа ойр орчимд зан аашаа хянавал зохилтой. 

Хайр дурлалын тал дээр: 

Эрэгтэй хонь жилтнүүдэд хайртыгаа олоход амар байх боловч өрсөлдөгчид олон байна. Хэн нэгэнтэй харилцаатай байгаа бол муугаар төгсгөхөөс болгоомжил. Харин эмэгтэйчүүдийн хувьд хайртай хүнээсээ болж гомдож шаналах хандлагатай байна. 

Эрүүл мэндийн хувьд:

Ходоод, гэдэс, элэг, цөсөнд асуудал гарч магадгүй. Эмчид үзүүлж, агаарт гарахыг зөвлөж байна. Хэрэггүй хүмүүсээс зайгаа барьж, хүмүүстэй маргалдахаас сэргийлээрэй. 

2018 он хонь жилтнүүдийн хувьд

БУСАД ЖИЛҮҮД:

~Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага~

~Луу, Могой жилтний 2018 оны ерөнхий зурлага~

~Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()