ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Оддын тэнэглэл

“Грэмми 2015” шагнал гардуулах ёслолын үеэр шинэхэн дуучин болох Жой Вилла (Joy Villa) дизайнер Андре Сориано (Andre Soriano)-ийн зохион бүтээсэн өвөрмөц даашинзыг өмссөн байна.
Оддын тэнэглэл Хадгалах

Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор байна

“Sports Illustrated” сэтгүүлийн хуудсан дээр ихэвчлэн туранхай, усны хувцастай моделиуд гардаг билээ. Тэгвэл шинэхэн дугаарт 26 настай Эшли Грэм (Ashley Graham) хэмээх XXL хэмжээний модель гарах болжээ.
Махлаг бүсгүйчүүд моодонд орсоор байна Хадгалах

Сул талаа давуу тал болгосон бүсгүй

Эллиот Сейлорс (Elliot Seylors) өдгөө 30 настай бөгөөд моделийн бизнест амжилттай ажиллаж байгаа нэгэн билээ. Тэрээр маш олон загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлийн нүүрийг чимэж байсан юм. Мэдээж нас ахих тусам л моделийн бизнест орон зайгүй болдог бичигдээгүй хатуу хуультай.
Сул талаа давуу тал болгосон бүсгүй Хадгалах

Хаягдлаар хийсэн хувцас өндөр үнэ хүрч байна

Хог хаягдлаар 500-1500 долларын үнэтэй хувцсыг хийж болдогыг харцгаая. "Garbage Gone Glam"-ийн бүтээлч бүсгүйчүүд ашиглагдаж болох цэвэрхэн хог хаягдлыг ашиглан 500-1500 долларын үнэтэй хувцсыг хийдэг байна. Моделиуд ч хувцасны загварыг танилцуулах ихээхэн дуртай байдаг гэнэ.
Хаягдлаар хийсэн хувцас өндөр үнэ хүрч байна Хадгалах

2000 онд оддын стиль ийм байжээ

Жил ирэх бүр хувцасны загвар хэв маяг өөрчлөгдөж байдаг билээ. Тэгвэл 2000 оны үеийн загвар одоо үгүй болсон биз. Ингээд 15 жилийн өмнө бидний сайн танил эмэгтэйчүүд ямар хувцасаар гангарч байсныг харцгаая.

Хамгийн өвөрмөц загвартай 40 футболк

Футболк биед эвтэйхэн учир дэлхий дахины өдөр тутмын амьдралд ихээхэн ноёрхож байгаа бөгөөд хүмүүс футболк өмсөхийг илүүд үздэг болсон. Орчин үед өөрийн стилийг илэрхийлэх нэгээхэн хэрэгслүүдийн нэг нь футболк болсон байна. Ингээд хамгийн өвөрмөц загвар бүхий футболкнуудыг сонирхоцгооё.
Хамгийн өвөрмөц загвартай 40 футболк Хадгалах

“Victoria’s Secret”-ийн Валентины баярт зориулсан дотуур хувцас

Гэгээн хайрын баяр болох Валентиныг тохиолдуулан "Victoria’s Secret"-ийнхан баярын дотуур хувцасны загвараа танилцуулсан байна. Зураг авалтанд мэдээж Victoria’s Secret-ийн хамгийн сайхан моделиуд болох Адриана Лима, Кэндис Свейнпол, Карли Клосс болон Лили Олдриж нар оролцжээ. Шинэхэн дотуур хувцасны танилцуулга үнэхээр гайхалтай болжээ.
“Victoria’s Secret”-ийн Валентины баярт зориулсан дотуур хувцас Хадгалах

Загварын хувцас бодит амьдрал дээр...

Загварын шоуны үзүүлбэр дээрх хувцаснууд тансаг, чамин, оёдол сайтай гайхалтай харагддаг. Харин одод мэдээж энэ бүх чамин зүйлсийг өмсөхийг хүсдэг бөгөөд аль болох үнэтэй гэсэн хувцсыг нь өмсдөг билээ. Гэхдээ бодит байдал дээр эдгээр хувцаснууд хэрхэн харагддаг талаар сонирхоцгооё.
Загварын хувцас бодит амьдрал дээр... Хадгалах

Моодонд орж буй хувцас

Дэгээ зүүгээр зөвхөн ороолт, цамц нэхээд зогсохгүй өмд, шорт нэхэж болдог болохыг Шайлер Эллерс (Schuyler Ellers) харуулсан байна. Тэрээр өөрийн бүтээлүүдийг Интернэтээр худалддаг ажээ. Шайлер 1960-аад оны үед алдартай байсан нэхмэл хөнжлөөр ийнхүү өмд, шорт бүтээсэн байна.
Моодонд орж буй хувцас Хадгалах

Туранхай бүсгүйчүүд моодноос гарчээ

Тесс Холидэй (Tess Holliday) дэлхийн хамгийн том биетэй фотомодель юм. 29 настай тэрээр Instagram хуудсыг маш идэвхитэй ашигладаг бөгөөд энэ хуудсаараа тэр, хүний биеийн хэмжээ төдийлөн чухал биш гэдгийг ойлгуулахыг зорьсон байна. Үүний ачаар Тесс загварын агентлагуудтай гэрээ байгуулж Инстаграммд маш олон дагагчидтай болжээ.
Туранхай бүсгүйчүүд моодноос гарчээ Хадгалах

44 настай Наоми Кэмпбелл эргэн ирлээ

Английн супер модель Наоми Кэмбпелл (Naomi Kembpell) хэдийгээр 44 нас хүрсэн ч одоог хүртэл загварын тайзнаас буугаагүй байна. Тэрээр саяхан Парист болсон загварын долоо хоногийн үеэр "La Perla" брэндийн дотуур хувцасны загварын шоунд оролцжээ.
44 настай Наоми Кэмпбелл эргэн ирлээ Хадгалах

Загвар зохион бүтээгчдийн солиорол

Америкийн дизайнер Рик Оуенс (Rick Owens) дахин бусад дизайнеруудаас онцгойрч өөрийн моделиудыг дотуур хувцасгүй тайзан дээр гаргасан байна. Хэдийгээр дээгүүрээ тэд хүрэм өмссөн байсан ч энэ нь тэдний нууц эрхтэнг огтхон ч хаахгүй байсан гэнэ.
Загвар зохион бүтээгчдийн солиорол Хадгалах