ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Охид бүсгүйчүүдийг шуугиулж буй шинэ трэнд

Хавар ирж байна бүсгүйчүүд ээ! Өвөлжин дарагдсан гоо үзэсгэлэнгээ тодруулж, хамаг байдаг гоёл зүүсгэлээ гарган зүүж, залуусын харцыг булаах цаг ирлээ. Энэ хаврын гоёл чимэглэлийн шинэ трэндэд содон загвартай, хэмжээний хувьд том биш зүүлт, ээмэг бугуйвч, бөгжнүүд орж байна. Сайн харвал "Харри Поттер" киноны онцлог деталиуд шингэсэн байгаа.   

Охид бүсгүйчүүдийг шуугиулж буй шинэ трэнд Хадгалах

Одууд Английн хатан хаантай уулзахдаа юу өмсдөг вэ?

Английн хатан хаан II Элизабеттэй биечлэн уулзана гэдэг хэний ч хувьд асар том хүндэтгэл, нэр төрийн хэрэг билээ. Ингэхдээ тухайн хүн өмсөх зүүх, ярих хөдлөхөө хүртэл цэгнэн, өөрийгөө дээд зэргээр бэлдэх ёстой. Харин олны танил дуучид жүжигчид хатан хаантай уулзахдаа юу өмсөж байсан бол? Ер нь юу өмсдөг бол? Сонирхолтой биш гэж үү? 

Одууд Английн хатан хаантай уулзахдаа юу өмсдөг вэ? Хадгалах

“Үргээлэг-2” киноны нээлтээс хийсэн фото сурвалжлага

“Үргээлэг” киноны уран бүтээлчид болох Netflix-ийн Марко Поло-д Аригбөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан, “Драмын дөрвөл”-ийн нэг Г.Эрдэнэбилэг, Гамлетын С.Болд-Эрдэнэ болон продюсер, жүжигчин Ж.Баясгалан нар СУИС-ийн нэг ангийнхан гэдгийг та мэдэх үү? Тэгвэл эдгээр авъяаслаг залуусын ээлжит шинэ уран бүтээл болох “ҮРГЭЭЛЭГ-2” кино нээлтээ хийжээ.

“Үргээлэг-2” киноны нээлтээс хийсэн фото сурвалжлага Хадгалах

Хослол авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Эр хүнийг ямар ч үед, өөрт нь зохисон дэгжин хослол үнэхээр сайхан харагдуулдаг. Сүүлийн үед эрчүүд, дэгжин хослолыг өдөр тутамдаа түлхүү өмсөх болжээ. Тэрчлэн костюмыг яагаад заавал брюкэн өмдөн дээр өмсөх ёстой гэж? Илүү чөлөөт, загварлаг байдлаар аливаа хувцастай  хослуулаад өмсөж болно шүү дээ. Тэгвэл та бүхэндээ хослолыг биедээ хэрхэн тааруулж худалдаж авах талаар хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. 

Хослол авахдаа юуг анхаарах ёстой вэ? Хадгалах

Ирина Шейкийн хувийн зургууд ил болжээ

ОХУ-ын хамгийн халуухан үзэсгэлэнтэй бүсгүй Ирина Шейк (Irina Shayk), өдгөө маш олон алдартай загварын сэтгүүлүүдийг чимж, зууны хамгийн хүсэмжит эмэгтэйн нэгээр нэрлэгддэг билээ. Тэрээр цор ганц моделийн чиглэлээр бус кино ертөнцөд ч мөн өөрийгөө сориод амжсан. Ингээд түүний хувийн зургуудыг хүргэж байна.

Ирина Шейкийн хувийн зургууд ил болжээ Хадгалах

Дэлхийн хамгийн ганган залуус

Хувцаслалт гэдэг бол тухайн хүнийг илэрхийлэх гол түлхүүр юм. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдийн хувьд өнөө цагт илүү ганган, загварлаг болоод байгаа. Харин дэлхийд хамгийн ганган залуусаар ямар хүмүүс тодорсон бол?... Хамтдаа сонирхоцгооё. 

Дэлхийн хамгийн ганган залуус Хадгалах

Хаврын улиралд эрчүүдийн шүүгээнд байх ёстой 12 хувцас

Хахир хатуу өвөл дуусч хаврын урь орж буй гэгээлэг сайхан өдрийн мэндийг уншигч танд хүргэе. Яргуй урган, ханш нээгдэхтэй хамтаар хүн бүр хувцсаа нимгэлэн, юуг яаж өмсөх вэ хэмээх асуудал хүн бүрт тулгардаг билээ. Өнөө цагт эрчүүд бүсгүйчүүдээс дутахааргүй загварлаг болж буй нь үнэхээр сайшаалтай. Тиймээс эрчүүддээ хаврын улиралд шүүгээнд нь зайлшгүй байх шаардлагатай хувцсыг танилцуулья. 

Хаврын улиралд эрчүүдийн шүүгээнд байх ёстой 12 хувцас Хадгалах

Парисын гудамжны загвар

Саяхан болж өнгөрсөн "Парисын загварын долоо хоног"-ийн үеэр зөвхөн Францын ч биш, дэлхийн өнцөг булан бүрийн хувцас загвар сонирхогчид хүрэлцэр ирж, үзэж сонирхдог билээ. Яг энэ үеэр л Парис хотноо урлагийн шилмэл бүтээлүүд цугларсан мэт харагдаж, хамгийн сүүлийн үеийн хувцас загварыг чиг хандлагыг тодорхойлогчид хүрэлцэн ирж, олны нүдийг хужирладаг юм. Ингээд та бүхэнд Парисын загварлаг бүсгүйчүүдийн трэндүүдийг танилцуулъя. 

Парисын гудамжны загвар Хадгалах

“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель

Бидний хэлдгээр “босго өндөртэй” алдартай загварын тайзнаа хүссэн аавын охин, тэр бүр санасны зоргоор гарчихгүй шүү дээ. Ёстой л шаардлага шалгуур юу байна, тэр бүрийг давсны эцэст мөрөөдлөө биелүүлдэг. Бидний танилцуулах энгийн нэгэн Хятад бүсгүй өөрийн зүүдлээ ч үгүй алдартай Викториа Секретийн тайзнаа гарч, олон алдартай брэндийн нүүр царай болсон юм. 

“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель Хадгалах

Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө

2016 оны Парисын загварын долоо хоног 3-р сарын 2-9-ний хооронд болох хуваарьтай байгаа билээ. Өчигдөр буюу 3-р сарын 3-ний өдөр Францын 70 жилийн түүхтэй, алдарт “Balmain” брэндийн шоу болж өнгөрлөө. Онцлох моделиудаар “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Жижи Хадид (Gigi Hadid), Карли Клосс (Karlie Kloss), Алессандра Амброссио (Alessandra Ambrosio), загвар өмсөгч, фото модель Кендалл Женнер (Kendall Jenner) нар оролцсон нь олны таашаалд нийцэж байлаа.

Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө Хадгалах