Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө

2016 оны Парисын загварын долоо хоног 3-р сарын 2-9-ний хооронд болох хуваарьтай байгаа билээ. Өчигдөр буюу 3-р сарын 3-ний өдөр Францын 70 жилийн түүхтэй, алдарт “Balmain” брэндийн шоу болж өнгөрлөө. Онцлох моделиудаар “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд болох Жижи Хадид (Gigi Hadid), Карли Клосс (Karlie Kloss), Алессандра Амброссио (Alessandra Ambrosio), загвар өмсөгч, фото модель Кендалл Женнер (Kendall Jenner) нар оролцсон нь олны таашаалд нийцэж байлаа.

Парисын загварын долоо хоног гайхалтай болж өнгөрлөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү загварын долоо хоногийн үеэр хавар зун болон намар өвлийн гэсэн ерөнхий хоёр хэсэг бүхий хувцасны коллекцуудыг танилцуулдаг. 

Зөвхөн Парист ч биш, Нью-Йорк, Милан, Лондон гэх 3 хотод хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг загварын долоо хоногийг "Их дөрвийн загварын долоо хоног" гэж нэрлэдэг байна. Энэ үеэр маш олон алдартай дизайнер болон загварын шүүмжлэгчид ирж оролцдог байна.  

"Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд болох Карли Клосс, болон загвар өмсөгч Рози Хантингтон Вайтли (Rosie Huntington-Whiteley)

Шоунд "Balmain" брэндийн коллекцууд багтах бөгөөд загварын ордны ерөнхий дизайнер Оливер Рустинг (Olivier Rousteing) сүүлийн үед нэрд гараад буй залуухан болон туршлагатай загвар өмсөгчдийг хослуулан ажиллуулжээ. Энэ нь ч нүдээ олсон хэрэг болсон байна. 

Загвар өмсөгч Лили Доналдсон (Lily Donaldson), өдгөө 34 настай сахиусан тэнгэр Алесандра Амброссио (Alessandra Ambrossio)

"Balmain" брэнд нь тод биш, даруу өнгүүдийг голлон сонгодог бөгөөд төмөр деталь, эмэгтэйлэг сонгодог эскизүүд дээр тулгуурлан, өнгө төрх содон, дахин давтагдашгүй гоёмсог загваруудыг гаргадгаараа алдартай билээ. 

"Victoria's Secret"-ийн шинэ загвар өмсөгч, өдгөө 20 настай Жижи Хадид (Gigi Hadid) 

Загвар өмсөгч Жордан Данн (Jourdann Dunn)

Коллекцийн ерөнхий өнгө төрх 19-р зууны эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ болсон корсетийг орчин үеийн загвартай хослуулж, торгомсог болон илгэн материалаар дагнан урласан нь улам тансаг, дахин давтагдашгүй харагдуулах ажээ. 

"Balmain" брэндийн байнгын хэрэглэгчид бол та бидний сайн мэдэх реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) болон түүний эгч дүүс, дуучин Рианна (Rihanna), дуучин Беойнсе (Beyonce) зэрэг маш олон алдартнууд аж.  

Тайзны ард

"Balmain" брэндийн загварын ордны ерөнхий дизайнер Оливер Рустинг

Зочид

Крис Женнер

Крис Женнер болон Кимийн нөхөр реппер Канье Вест 

Дуучин Келли Роуланд (Kelly Rowland), алдарт "Muse" хамтлагийн дуучин Мэтт Беллами (Matt Bellamy) найз бүсгүйн хамт

Загварын блоггер Кристина Базан (Kristina Bazan), Америкийн телевизийн од Оливиа Палермо (Olivia Palermo), стилист Кьяра Феррагни (Chiara Ferragne)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()