ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа

Урин дулааны улирал айлчлан ирж, хөнгөн нимгэн хувцсандаа орох энэ үед эрчүүддээ хэрэгтэй мэдээллийг хүргэе. Магадгүй бидний мэдээлэл таны өдөр тутмын зохимжгүй хувцаслах хэвшилд тус болж болох шүү дээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа Хадгалах

“Victoria’s Secret”-ийн хамгийн сүүлчийн усны хувцас

Усны болон дотуур хувцасны үйлдвэрлэл, сахиусан тэнгэр мэт үзэсгэлэн төгөлдөр загвар өмсөгчдөөрөө алдартай "Victoria's Secret" брэнд энэ жилээс эхлээд ахин усны хувцас үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн цаашид ахин дотуур хувцас ч үйлдвэрлэхээ болино гэсэн шуум тараад байгаа юм. Ямартай ч тэд хамгийн сүүлчийн усны хувцасны загварын зураг авалтаа Бора Бора арал дээр хийлгэж, танилцуулжээ.  

“Victoria’s Secret”-ийн хамгийн сүүлчийн усны хувцас Хадгалах

Хамгийн ирээдүйтэй залуу моделиуд

Өнөөдөр залуусын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол яах аргагүй загварын ертөнц билээ. Тэр тусмаа энэ том салбарын хаалгыг "цөм хөшиглөн" орж ирж байгаа залуу охид, бүсгүйчүүд тэдний гоо үзэсгэлэн дэлхий нийтийг тэр чигт нь өөртөө татдаг. Доорх жагсаасан моделиуд цахим ертөнцийн ачаар маш хурдацтайгаар олны танил болж буй, азтай, адтай хүмүүс билээ. Магадгүй дараагийн Ирина Шейк, Кендалл Женнер, эсвэл бүр Адриана Лима ч болж болно шүү дээ. 

Хамгийн ирээдүйтэй залуу моделиуд Хадгалах

Хуучин гутлаа хэрхэн гоёмсог болгож өмсөх вэ?

Эдийн засгийн хямрал манай улсад нүүрлээд багагүй хугацаа өнгөрч, тэр болгонд шинэ гутал хувцас аваад байх мөнгөтэй хүн ч ховор болжээ. Олон жил өмсөж, хуучирсан гутлаа та яадаг вэ? Хаяж чадахгүй ч өмсөж бас чадахгүй явсаар байна уу? Тэгвэл та бүхэндээ хуучин гутлаа хэрхэн шинэ мэт гоёмсог дэгжин болгох зөвлөгөөг хүргэе.

Хуучин гутлаа хэрхэн гоёмсог болгож өмсөх вэ? Хадгалах

Охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа

Зун боллоо охид бүсгүйчүүдээ. Хувцасны шүүгээндээ нэг шинэчлэлт хийвэл ямар вэ? Магадгүй та бидний мэдээллийг уншаад өөрийн хувцаслалтандаа гаргадаг алдааг мэдэх болно. Ингээд зуны улиралд охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг нийтлэг алдааг бид та бүхэндээ хүргэж байна.

Охид бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг алдаа Хадгалах

Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал

ОХУ-ын алдарт модель Наталиа Водианова (Natalia Vodianova)-г бид бүхэн “Calvin Klein”-ний “Euphoria” сүрчгийн нүүр царай гэдгээр нь илүүтэй мэдэх билээ. Тэрээр өдгөө 34 настай бөгөөд өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй моделиудын нэгт зүй ёсоор орж байна. Ийнхүү та бүхэндээ "Calvin Klein" брэндийн албан ёсны модель, загвар өмсөгч бүсгүйн нэг өдрийн сонирхолтой амьдралыг өгүүлэх гэрэл зургуудыг хүргэж байна.

Үзэсгэлэнтэй моделийн ээдрээтэй амьдрал Хадгалах

Токиогийн загварлаг залуус

"Гудамжны хувцаслалт" буюу "Street style" нь Япон улсад маш өргөн хүрээгээр хамарч, залуусыг байлдан дагуулж чадсан билээ. Тэд өөрсдийн хүссэнээрээ хувцаслаж, үүнийгээ трэнд болтол нь дэлгэрүүлж, дэлхий дахины дуранд энэхүү содон төрхөөрөө бууж чаддаг юм. Ингээд та бүхэн Япон залуусын загварлаг дэгжин, сонин содон төрхтэй танилцана уу. 

Токиогийн загварлаг залуус Хадгалах

Биеийн галбиртаа хэрхэн тохируулж хувцаслах вэ?

Эмэгтэй хүн бүр дахин давтагдашгүй биеийн галбир, хэлбэртэй байдаг. Тэрхүү онцлогтоо тохируулан хувцаслаж чадвал чухам төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй харагдахад илүү ойртох юм. Ингээд та бүхэндээ биенийхээ хэлбэрт тохируулан хувцаслах хэдэн зөвлөгөөг хүргэе. 

 

Биеийн галбиртаа хэрхэн тохируулж хувцаслах вэ? Хадгалах

Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ?

Өдгөө хүн бүр л санхүүгийн хямралд өртөж шинэ хувцас худалдаж авна гэдэг хүндхэн болоод байгаа. Гэхдээ та байнга өмсдөг хуучин хувцсаа загварлаг болгоод өөрийгөө гоёж болох юм шүү. Ингээд та бүхэндээ өмсдөггүй, хуучин хувцсаа загварлаг болгох энгийн, хялбархан аргуудыг танилцуулъя.

Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийн эрхтнээ нуух овжин арга

Сүүлийн үест Холливуудын одууд гуяа ил гаргасан, өгзөгний дээд тал нь харагдаж, ямар ч дотоожгүй байгаа нь мэдэгдсэн даашинзуудыг ихээр өмсөх болжээ. Тэр бүрт бид тэднийг ямар ч дотуур хувцасгүй байна хэмээн алмайрдаг байлаа. Гэвч тийм биш байжээ...

Эмэгтэйчүүдийн эрхтнээ нуух овжин арга Хадгалах

84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна

Америкийн модель, загвар өмсөгч Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өдгөө 84 настай үзэсгэлэнт бүсгүй билээ. Түүнийг зөвхөн Америкийн ч биш, дэлхийн хэмжээний хамгийн өндөр настай, өндөр чансаатай бүсгүй хэмээн үнэлдэг юм. 

84 настай үзэсгэлэнтэй модель олныг шуугиулж байна Хадгалах

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?

Зуны дэлгэр цаг ирлээ. Гоё алчуур ашиглаж өөрийн хэв маягыг үүсгэхийг хүсэж байна уу? Эртнээс гоёмсог алчуурууд бүсгүйчүүдийн хэв маягт хүч өгөх нэмэлт байсаар ирсэн шүүдээ. Алчуураа дэгжин зангидаад нүдээ гоё будчихсан байхад загварлаг бүсгүй болчих амархан аргуудыг танилцуулж байна.

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ? Хадгалах