Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ?

Өдгөө хүн бүр л санхүүгийн хямралд өртөж шинэ хувцас худалдаж авна гэдэг хүндхэн болоод байгаа. Гэхдээ та байнга өмсдөг хуучин хувцсаа загварлаг болгоод өөрийгөө гоёж болох юм шүү. Ингээд та бүхэндээ өмсдөггүй, хуучин хувцсаа загварлаг болгох энгийн, хялбархан аргуудыг танилцуулъя.

Хуучин хувцсаа хэрхэн загварлаг болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Битүү энгэртэй цамцны урд хэсгийг голоор нь хайчилж хуваагаад хоёр талыг нь цэвэрхэн гэгч нь оёорой. Өмнөх уйтгартай цамц бус цоо шинэ мэт л харагдах болно.

2

Ганган сайхан ороолттой болмоор байвал өмсдөггүй нэг футволкоо сонгоод хөндлөнгөөр нь өргөн хайчлана. Харин та үүнийгээ өөрийн хүссэнээр чимэглэж өнгө оруулаарай.

3

Та зотон даавууг ашиглаж, ямар ч зүү утасгүйгээр загварлаг цүнхээ хийгээрэй. Сайн чанарын цавуу хэрэглэн ижил хэмжээтэй 2 зотон даавууг наана. Дээд ирмэгийг нь ч мөн дотогш нь эргүүлж наахаа мартуузай. Харин ёроол хэсэгт нь мөн л зотон даавуу байршуулж, дээд талуудтай наах юм. Бариулын тухайд даавууг цоолж, тогтооно. Мөн та цүнхээ өөрийн дураар чимэглэн, гоёх боломжтой.

4

Аль болох биетэй даавууг сонгож өөртөө болон найз нөхөддөө өнгөлөг эрвээхэй зангиа хийж бэлэглээрэй. Танд оёж шидэх шаардлага гарахгүй бөгөөд ердөө сайн чанарын цавуу байхад  л хангалттай. Даавуугаа тэгш өнцөгт болгон хайчилж, хөндлөнгөөр хоёр талаас нь дээш, доош нугалаад цавуугаар тогтооно. Харин дараа нь уртааш нь мөн л хоёр талаас нь нугалаад цавуугаар тогтооно. Харин үүнийгээ өмнө нь бэлтгэсэн жижиг даавуугаар тойруулан эвтэйхэн боож наагаарай.

5

Урт навсгар банзалаа нимгэн даашинз болгох хялбар арга. 

6

Аяга, тавагны доор тавьдаг хатуу материалтай дэвсгэрийг гурав нугалан, хоёр талыг сайн гэгч нь нааж дээрээс нь хатуу зүйл тавьж хэсэг байлгана. Харин нимгэн арьсан жижгэвтэр тэлээг цүнхний голоор наан, тогтоож түгжээ болгон чимэглээрэй.

7

Уйтгартай загвартай футболкныхоо хоёр ханцуйны мөр хэсгийг хагас хайчилж, доод ирмэгтэй нийлүүлэн боож, гоёод үзээрэй. Танд таалагдах нь лавтай.

8

Цамцны тань тохой хэсэг урагдаж, өмсөх аргагүй болсон уу? Тэгвэл тухайн уранхай хэсэгт гараараа бэлтгэж хайчилсан хатуу, зузаан материалтай зүрх, бамбарууш зэргийг наачихад хангалттай.

9

Богино ханцуйтай цамцныхаа мөр хэсгийг уртааш нь хайчилна. Харин үүнийхээ дараа хайчилсан хэсгүүдийг хоёр хоёроор нь хавчаараар тогтоогоорой.

10

Өхөөрдөм бяцхан үрдээ толгойны зүүлт хийхэд танд ердөө урт резин, жижиг хэмжээтэй даавуу, цавуу байхад л болно. Жижиг даавуугаа нугалж, эрвээхэй хэлбэртэй болгож, цаавуудаад резиндээ тогтооход л хангалттай. 

11

Хэрэглэхээ больсон дэрний уутаа ашиглан бяцхан гүнждээ гоёмсог банзал хийж өгөөрэй: Дэрний уутны доод хэсгийг нь задалж, дээд хэсэгт нь резин хийгээд л болох юм.

12

Хормогчийг заавал худалдаж авахгүйгээр гэртээ ч хийх боломжтой. Дундаж хэмжээтэй даавуу сонгож, ирмэг хэсгээр нь нарийн туузыг хайлдаг наалт ашиглан, индүүдэж тогтооно. Ингээд та цоо шинэхэн хормогчтой болчихно гээд боддоо.

13

Тод өнгийн материал сонгож, нэгийг нь өргөн, нөгөөг нь нарийн хуваана. Нарийн хуваасан хэсгээ өргөн хэсгийнхээ үзүүр дээр оёж тогтооно. Үүнийхээ дээд талд нь нарийн бүч гүйлгэж зангидах бөгөөд доод хэсэгт нь гар гаргах нүх хийхээ мартуузай.

14

Сэрүүвтэр өдөр өмсөх нөмрөгтэй болмоор байна уу? Үүний тулд өөрт таарах хэмжээгээр материалаа хэмжиж авна. Даавууны дөрвөн тал нь тэнцүү байх ёстой шүү. Ингээд уртааш нь нугалаад, өргөнөөс нь бас нугалж, жижиг квадрат үүсгэнэ. Дараа нь нэг талын өнцгийг дугуйруулж, харин эсрэг талын өнцгийг ухаж авна. Ингээд л таны нөмрөг бэлэн боллоо.

15

Тус чамин хүзүүний зүүлтийг та хэрэггүй болсон футволк, нимгэн цамцаа доороос нь эхлээд хөндлөнгөөр нь нарийн зүсч аваарай. Ханцуй хэсэг хүртэл нь хайчилж авах бөгөөд хайчилсан хэсгүүдээ татаж сунган нийлүүлээрэй.

16

Ямар ч цамцан дээр жижигхэн, өнгөлөг халаас хийж өгөхөд шал өөр болсон мэт санагдаж, хамаагүй дэгжин харагддагийг бид юу эс андах вэ. Үүнийг хийх маш хялбархан. Та жижигхэн даавуу сонгоод дөрвөн талыг нь нугалж, цаавуугаар тогтооход л хангалттай.

17

Зун өмсөх сиймгэр, загварлаг банзал хэрэгтэй юу? Та нимгэн, салхи сайн нэвтрэхүйц материал сонгоорой. Даавуугаа дөрөв нугалж, нэг өнцгийг нь ухаж аваад, тус хэсэгтээ резин хийгээд юбка болгож өмсөөрэй.

18

Зүгээр нэг нарийн даавууг загварлаг юбка болгох хялбар арга.

19

Цамцны доод хэсгээс 2 удаа хайчилж аваад үүнийгээ хооронд нь нийлүүлж, загвар гаргаж, сүлжиж, нэгтгээрэй. Харин үзүүр хэсгийг хооронд нь даавуу барьж тойруулаад наана. Ингээд л нарийхан, даавуун үсний даруулга бэлэн болох нь тэр. 

20

Энгийн нэгэн богино өмд бус эгэлгүй, өөр хэнд ч байхгүй шорттой болмоор байвал доод хэсгийг загвартай болгон хайчилж чимэглээрэй.

21

Охиныхоо үсний даруулгыг өнгө өнгийн сарнайгаар чимэглэж өгөөрэй. Энэ нь маш хялбар бөгөөд та нүүр цэвэрлэгч хөвөн дээр нарийн цуулсан давууны нэг үзүүрийг цавуудаж тогтоо. Харин тогтоосон хэсгээ тойруулан эргүүлж, нэг эргүүлээд цавуудаад яваарай. Ийм маягаар сарнайгаа хийж дуусгах бөгөөд үүнийг даруулгандаа нааж өгөхөд л хангалттай.

22

Энгийн нэг даавууны өнцөг хэсэгт дугуй гаргаж хайчилна. Та тус нүхэнд толгойгоо хийж байгаад үлдсэн хэсгийг биеэ тойруулан уяарай. Энэ нь зуны сул загвартай даашинз болох юм. 

23

Цамц, футболкныхоо ханцуйг уртааш нь зүсч, захыг нь ухаж аваарай. Энэ нь таны хуучин загвартай цамцыг хормын төдийд л шинэ мэт харагдуулна.

24

Нөхрийнхөө өмсөхөө больсон цамцыг дэгжин банзал болгож ч болно.

25

Сайхан нуруугаа гайхуулан алхлах боломжыг та өөрөө яг ингэж бүтээ.

26

Футболкныхаа ард талд сар гэлтгүй ямар нэгэн зүйлийг цэвэрхэн зураад хайчилна. Үүнийхээ дараа тороо футболкны дотор талаас нь нааж, индүүднэ.

27

Майкныхаа урд талын дунд хэсэгт буюу бэлхүүсний хэсгээ тэгш хэмтэй зүснэ. Харин зүссэн дээд хэсгээ энгэртэйгээ холбож, тогтоогоорой.

28

Та өөрийн банзлаа улам дэгжин, үзэмжтэй болгохыг хүсвэл нэмэлт дэрвэгэр банзал урлаж, өмсөж болно. Яг нөмрөг хийсэнтэй адилаар даавуугаа хайчилж, ирмэг хэсгийг эргүүлж наана.

29

Том футболкоо загварлаг майк болгохын тулд хоёр ханцуйг нь лавхан, захыг нь гүн, доороос нь бага зэрэг хайчилхад л болох байна шүү.

30

Макныхаа доод хэсгийг уртааш нь нарийн нарийн хайчилна. Харин үүнийгээ хоёр хоёроор нь холбож сүлжээрэй.

31

Зуны цагт аялал зугаалганд авч явахад тохиромжтой, багтаамж сайтай даавуун цүнхтэй болмоор байвал зотон даавуун материалыг сонгож, хайчлаад талуудыг нийлүүлж оёно. Харин оосорны тухайд ердийн олсыг гүйлгэж, үзүүр хэсгийг нь бөх гэгч нь уяж тогтоогоод л болоо.

32

Цамцаа яг голоор хайчилж, тасдана. Эдгээрийнхээ урд болон ард хэсгүүдийн голыг уртаар нь бага зэрэг зүсээд өмнө хайчилсан хэсгээ сөөлжүүлж уяад зураг дээрх шиг сул загвартай, дэгжин цамцтай болоорой. 

33

Энгийн том даавуу сонгож, үүнээсээ бага зэргийг нарийн зүсч аваад сүлжиж, чимэглэнэ. Сүлжсэн хэсгээ мөр болгож, даавууны хоёр талд оёорой. Ингээд л та цоо шинэхэн даашинзтай болчихлоо гэсэн үг. 

34

Та гол нь даавуугаа чанартай, биетэйг сонгох хэрэгтэй. Даавуугаа дугуй хэлбэр гаргаж хайчлаад эхэн хэсэгт нь товч тогтооно. Харин тус хэлбэр гаргаж хайчилсан давуугаараа бэлхүүс хэсгээ ороож, товч ирэх газарт нь цоолж, товчлоход л хангалттай.

35

Энгийн нэгэн срочкон цамцыг дэгжин, загварлаг басхүү халуухан харагдуулахын тулд та захны хоёр талын хэсгийг адил хэмжээтэй хайчилж аваад, сэмэрч гарч ирэх хэсгүүдийг дотогш нааж индүүдээрэй.

36

Жийнсэн өмдөө энгийн нэг хадаасаар ингэж гоёорой.

37

Цулгай өнгийн хувцсаа жижиг чимэглэл зэргээр гоёж, дахин давтагдашгүй болгоорой. 

38

Битүү цамцныхаа ар талыг хайчлан, онгойлгож, дээд үзүүрийг нь наалддаг туузаар тогтооно. Зун өмсөхөд тохиромжтой, гайхалтай загвартай цамц бэлэн болох нь тэр...

39

Босоо захгүй хувцсыг төгс чимдэг зүйл бол яалтчгүй уядаг зах юм. Үүнийг хийхдээ савхин материал сонгон, дугуйруулж хайчилна. Ар талыг нь оёж тогтоох бол урд талд нь бүч тогтоож, чимэглэнэ.

40

Энгийн шортондоо торнууд наан тогтоож гоёоорой. Ингэхдээ сайн чанарын цавуу хэрэглэхгүй бол эргэж салах магадлалтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()