ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд: Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон

Улс үндэстний хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг нь болсон нэг саяас дээш оршин суугчтай хотыг Метрополис гэдэг. Энэ нэр томъёонд Улаанбаатар хот маань багтдаг болоод цөөнгүй жилийг ардаа үджээ. Гэвч метрополис хотод өөрийн давуу тал байдгийн нэгэн адил өөрийн сул тал ч гэж бий. Жишээ нь, агаарын бохирдол, автомашины түгжрэл, дуу чимээ, төлөвлөлтгүй барилгууд гэх мэт.

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд: Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон Хадгалах

Япон дизайнер ковидын үед төгс тохирсон нарны шилийг бүтээжээ

Япон нэгэн дизайнер хүний нүүрийг бүрэн халхалдаг нарны шил зохион бүтээжээ. Энэхүү баг гэж хэлж болохоор шил нь агаар дахь нян бактер төдийгүй хэт ягаан туяанаас хүртэл хамгаалдаг аж. Тиймээс цахим ертцөнцөд хэрэглэгч нар тус бүтээлийг цар тахлын үед төгс тохирсон бүтээгдэхүүн гэж нэрлэсэн байна. 

Япон дизайнер ковидын үед төгс тохирсон нарны шилийг бүтээжээ Хадгалах

"Моодыг хэтрүүлэх үед.." - Инээд хүрмээр загвартай хувцаснууд

Дизайнерууд цаанаасаа авьяастай төрдөггүй, харин удаан хугацааны турш дадлага туршлага хуримтлуулсны үр дүнд гайхалтай бүтээгдэхүүнийг бий болгох чадвартай болдог. Тийм ч учраас аливаа зүйлсийн дизайныг гаргаж буй хүмүүс заримдаа хэт этгээд, бүр муухай гэж хэлж болохоор сонголт хийх нь бий. Ингээд та бүхэнд эзнээ ичгэвтэр байдалд оруулах инээдтэй загвартай хувцаснуудын жишээг хүргэж байна.

"Моодыг хэтрүүлэх үед.." - Инээд хүрмээр загвартай хувцаснууд Хадгалах

Хүмүүсийн загварын мэдрэмж сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүнийг хувцсаар нь угтдаг гэлцэх бөгөөд бидний амьдралд аливаа моод, хэв маяг багагүй байр суурь эзэлдэг. Өнгөрсөн үе рүү эргэн харж, хүмүүсийн хувцаслалтаар тухайн нийгмийн амьдрал, цаг үеийн талаар ихийг ойлгож авч болох юм. Сүүлийн 100 жилийн хугацаанд хүмүүс яаж хувцаслаж байсан жишээг харцгаая.

Хүмүүсийн загварын мэдрэмж сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд

Зөвхөн манай оронд гэлтгүй дэлхий дахинд техник технологи, урлаг уран сайхан, хүмүүсийн сэтгэхүй, залуусын соёлын хүрээнд үсрэнгүй өөрчлөлт гарсан үе бол 90-ээд он байсан юм. Ази тивд гэхэд Хонконг, Тайваньчууд кино урлагийн салбарт ноёлж, Япон, Солонгосчууд технологи, машин, дуу хөгжим, загварт түүчээлж эхэлсэн билээ. Ингээд та бүхэнд тэрхүү цог золбоотой, "өнгөлөг" үеийн төлөөлөл болсон япон залуусын зургуудаас хүргэж байна.

90-ээд оны Япон залуус хамгийн "догь" байсныг гэрчлэх зургууд Хадгалах

Дэндүү задгай хэдий ч бүсгүйчүүдийн дунд хүлээлт үүсгэж чадсан "хачирхалтай" шорт

Урьд хожид байсан эсэхийг нь үнэн голоосоо гайхширмаар өвөрмөц загвартай шортны зургууд 2021 оны 4-р сард цахим орчинд тархаж эхэлсэн билээ. Хачирхалтай нь тэр цагаас хойш уг "өмсгөлийг" эмэгтэйчүүд олноороо таашааж, дуртай нь аргагүй өмсөх болсон байна. Загварын блоггер, загвар өмсөгч Анастасия Мироновагийн "Iron by Mironova" брэнд тус шортын загварыг санаачлан гаргасан аж. 

Дэндүү задгай хэдий ч бүсгүйчүүдийн дунд хүлээлт үүсгэж чадсан "хачирхалтай" шорт Хадгалах

Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд "далдуур" заналхийлж буй загварын трендүүд

Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн сайхан харагдахын тулд тодорхой хэмжээний золиос гаргах шаардлагатай болдог. Гэвч өнөөгийн хүн төрөлхтний бараг өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон хувцас, хэрэглэлүүд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг гэнэ. Өнөөдөр та бүхэнд гаднаа сайхан харагддаг ч эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдаг тэрхүү загварын хандлагуудын тухай онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд "далдуур" заналхийлж буй загварын трендүүд Хадгалах

Загварын салбар дахь тогтсон хандлагыг өөрчилсөн Австралийн модель бүсгүй

Хүн төрөлхтөн бүсгүйчүүдийн дунд хэт туранхай, нарийхан биеийн галбирыг гоо сайхны стандартаар тодорхойлдог байсан цаг хэдийнээ ард хоцорч, эмэгтэйчүүдийн бие галбирын олон төрлийг бүгдийг нь гоё сайханд хамруулан ойлгодог болсон билээ. Нэгэн цагт загвар өмсөгч эмэгтэйчүүдийг хэдхэн кг нэмэхэд тарган, бүдүүнд тооцдог байсан үзэл ийнхүү өөрчлөгдөхөд өнөөгийн моделиудын нөлөө их байсан нь гарцаагүй. Үүний эхлэлийг тавьсан зоригтой охидын нэг нь Австралийн загвар өмсөгч Стефаниа Феррарио (Stefania Ferrario) бөгөөд тэрээр маннеканаас "өргөн" биетэй загвар өмсөгчдийг plus-size хэмээн тодотгохын эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлж олны дэмжлэгийг хүртсэн юм. 

Загварын салбар дахь тогтсон хандлагыг өөрчилсөн Австралийн модель бүсгүй Хадгалах

2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна

Нар шарсан халуун өдрүүдэд ганган дэгжин хувцасласан үзэсгэлэнт охид хотын гудамжийг чимж, зун цагийн өнгө төрхийг тодорхойлдог билээ. Тэгвэл бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан энэ зун хамгийн эрэлттэй байгаа богино топнуудаас санал болгож байна. Тренд болж буй загваруудын дийлэнх нь харсан бүхний харцыг булаам, халуухан хэв маяг бүхий 2000-аад оноос эргэн ирсэн загвар байгааг анзаарсан уу? Та зун цагийн цэцэг навч мэт өнгөлөг болоод халуухан эдгээр топнуудаас сонголтоо хийн гоёж болгож болох юм. 

2000-аад оноос эргэн ирсэн халуухан трэнд энэ зуны охидын гоёл болж байна Хадгалах

Дэлхийн хамгийн эрэлттэй эрэгтэй моделиуд

Царайны сайхнаар цай сүлэх биш гэдэг үг нэгэнтээ хоцрогджээ. Царайлаг байна гэдэг эсрэгээрээ өнөө цагт баян байхын нэр болсон гэхэд болно. Өөрийн гадаад төрхөөр олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг хэн хүний хийж чадахаар ажил биш, маш онцгой ур чадвар учраас загвар өмсөгчид өндөр цалин авдаг байх. Энэ үүднээс та бүхэнд хамгийн эрэлттэй эрэгтэй моделиудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн эрэлттэй эрэгтэй моделиуд Хадгалах

Далайгаас санаа авч урласан гоёмсог даашинзнууд

Дэлхийд алдартай загвар зохион бүтээгч болгон байгалийн ер бусын үзэгдэл, дахин давтагдашгүй үзэсгэлэнт зураглалаас санаа авч бүтээлдээ тусган тансаг, гайхалтай загварыг зохион бүтээдэг. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл та бүхэнд загвар зохион бүтээгч Роберт Вайлан (Robert Wylan) далайгаас санаа авсан загварын цуглуулгыг танилцуулъя. 

Далайгаас санаа авч урласан гоёмсог даашинзнууд Хадгалах

"Токио-2020" олимпийн наадамд оролцох орон орны тамирчдын гоёл

Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Токиогийн олимпийн наадам олон саад тотгор, эсэргүүцэлтэй тулгарсны эцэст энэ сарын 23-нд эхлэх нь 100 хувь баттай болсон билээ. Олон улсыг хамарсан томоохон үйл явдлууд, дэлхий нийтийн үнэт зүйлсийн өөрчлөлт гээд өнгөрсөн он түүхэнд үлдэхүйц зүйлсээр дүүрэн байсан тул энэ удаагийн олимп ярих юм ихтэй болно гэсэн хүлээлт өндөр байгаа. Наадмын нээлтийн ёслолоос үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг зүйл нь оролцогч улсуудын тамирчдын жагсаал, тэдний гоёлын хувцас байдаг билээ. Ингээд энэ удаагийн олимпийн наадамд орон орны тамирчид ямар хувцсаар гоёхоор болсныг хүргэж байна.

"Токио-2020" олимпийн наадамд оролцох орон орны тамирчдын гоёл Хадгалах