Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд "далдуур" заналхийлж буй загварын трендүүд

Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн сайхан харагдахын тулд тодорхой хэмжээний золиос гаргах шаардлагатай болдог. Гэвч өнөөгийн хүн төрөлхтний бараг өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон хувцас, хэрэглэлүүд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг гэнэ. Өнөөдөр та бүхэнд гаднаа сайхан харагддаг ч эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байдаг тэрхүү загварын хандлагуудын тухай онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Бүсгүйчүүдийн эрүүл мэндэд "далдуур" заналхийлж буй загварын трендүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хурц хоншоортой гутал

Өндөр өсгийтэй хэрнээ хурц хоншоортой гутал өмсөх нь хүний биед маш муу гэнэ. Учир нь ийм гутал удаан хугацаагаар өмссөн тохиолдолд эрхий хуруу буруу байрлалд ордог байна. Мөн биеийн бүх жин нэг цэгт төвлөрөх тул тэр хэсэгт цус хуралдаж, яваандаа төрөл бүрийн эмгэг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Хурц хоншоортой гутал

2 Томдсон гутал

Алдартнууд арга хэмжээний үеэр байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас хөлөө аль болох эвтэйхэн байлгахын тулд 1-2 размераар том гутал өмсдөг. Харин ийм том гутал өмссөнөөс болж хөл өвдөхөөс өөр асуудлууд үүсдэг гэнэ.

Жишээлбэл, том гуталтай учраас хөлөө урагш гулсахаас сэргийлэхийн тулд хөлийн хуруунуудаа чангалж явдаг. Үүнээс болоод хөл, тэр бүү хэл нуруунд үе мөчний асуудал үүсэх шалтгаан болно. 

Томдсон гутал

3 Хуванцар гутал

Сүүлийн жилүүдэд хуванцар гутал өмсөх тренд гараад байгаа. Ийм гутал хэдийгээр дэгжин харагддаг нь үнэн ч хааяа л нэг өмсөх хэрэгтэй гэнэ. Учир нь хуванцар нь ямар ч агаарын солилцоо үүсгэдэггүй учраас гутал дотор төрөл бүрийн бактер хуримтлагдаж, бүр мөөгөнцөрдөж ч мэднэ. 

Хуванцар гутал

4 Баллерина

Ийм төрлийн гутал хэт нимгэн бөгөөд хавтгай ултай учир хөлийн нуманд тохирдоггүй, хөлийг амархан ядраадаг. Үүнээс гадна тэнцвэр муутай тул шилбэ, гуя, өгзөг чангарсаар нуруунд хүртэл өвчин үүсгэх талтай.

Баллерина

5 Хүнд ээмэг

Том, хүнд ээмэг гоё харагддаг ч чихийг тань жинхэнэ сунгана. Ингэсэн тохиолдолд чих тань гэмтэхээс гадна сунасан чихтэй хүн хөгшин харагддаг гэдгийг санаарай. 

Хүнд ээмэг

6 Өгзөг өргөгчтэй шорт

Өгзөг өргөгчтэй шортны тусламжтай та биеийн галбираа төгс харагдуулж чадах ч үүнд хэд хэдэн сул тал бий. Хамгийн түгээмэл нь гэвэл таны арьсыг цочроох явдал юм. Мөн даруулга тань хэт бариу байвал цусны эргэлтийг удаашруулж, даамжирвал мэдээ алдахад хүргэнэ. 

Өгзөг өргөгчтэй шорт

7 Бариу хувцас

Даруулгатай адил бариу хувцаснууд арьсыг цочроох, цус боох зэрэг сул талтай. Биеийг бүхэлд нь барьсан хувцас таны ходоод, гэдэсний үйл ажиллагаанд мөн сөргөөр нөлөөлдөг. 

Бариу хувцас

8 Өндөр суудалтай өмд

Бариу, өндөр суудалтай өмд нь янз бүрийн асуудал үүсгэж болзошгүй. Энэ төрлийн өмд нь ходоодонд даралт үзүүлдэг учраас цээж хорсох мэдрэмж төрүүлэх нь түгээмэл. Нэмж хэлэхэд, нуруу, гэдэсний булчингууд ийм өмднөөс болж сулардаг учраас бусад үед хэвийн үүргээ гүйцэтгэж чадахаа болих нь ч бий.

Өндөр суудалтай өмд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()