Шүтээнийхээ төлөө өөрийгөө зориулсан "галзуу" фэнүүдийн амьдрал

Хүн бүрд өөрийн гэсэн дуртай номын баатар, киноны дүр, алдарт од байдаг байх. Харин шүтээнийхээ төлөө бүх л цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулдаг хүмүүс цөөнгүй байдаг аж. Товчхондоо тэдний тухайн алдартан, гол дүрийн баатрыг шүтэн бишрэх үйлдэл хэрээс хэтэрсэн гэж болох юм. Ямартай ч үүнээсээ тэд хэмжээлшгүй их аз жаргал, тайвшрал авдаг хэмээн зөвтгөдөг. 

Шүтээнийхээ төлөө өөрийгөө зориулсан "галзуу" фэнүүдийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Take That” хамтлагийн шүтэн бишрэгч Тереза Бейфорд

38 настай Тереза найз залуу болон хүүхдүүдийнхээ хамтаар Норфолкт амьдардаг. Тэрээр ээж нарыг дэмжих холбоонд ажилладаг бөгөөд 11 настайгаасаа эхэлж “Take That” хамтлагийн шүтэн бишрэгч болжээ. Бүсгүйн хамгийн том мөрөөдөл нь хамтлагийн гишүүн Марк Оуэнтэй уулзах байсан юм.  Үүнээс гадна Терезагийн 34 настай дүү Сэм ч “Take That” хамтлагийн шүтэн бишрэгч гэнэ. Бага байхдаа охид өрөөнийхөө ханаар дүүрэн “Take That” хамтлагийн гишүүдийн зургийг наасан байсан бөгөөд боломж гарвал хамтлагийн тоглолтыг үзэхийг хичээдэг байжээ.

“Take That” хамтлагийн шүтэн бишрэгч Тереза Бейфорд

Хамтлаг тарсан талаар мэдээлэл Терезагийн сэтгэлд маш хүндээр туссан байна. Тэрээр сэтгэл санааны гүн хямралд орж 7 хоног хичээлдээ яваагүй гэнэ. Хэдийгээр хамтлаг тарсан ч залуу бүсгүй дуртай хамтлагийнхаа дууг сонсож байсан бөгөөд энэ нь сэтгэл санааны гүн хямралаа даван туулахад нь тусалсан байна. Анхны нөхрөөсөө салсныхаа дараа Тереза “Take That” хамтлагийн бүх зургуудыг нэг хайрцагт хийж хаях гэсэн боловч хаяж чадаагүй аж.  

2005 онд “Take That” хамтлагийнхан дахин бүтээл туурвихаар болсон гэдгээ зарлаж, бүсгүй маш ихээр баярласан байна.  Тэрээр хамгийн ойрын тоглолтын тасалбарыг захиалж, ээж, дүүгийнхээ хамтаар явсан аж. Бүсгүйн хэлж байгаагаар, дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхийн тулд тэд 10000 доллар зарцуулсан гэнэ.

2 Дейенерисийн шүтэн бишрэгч, Софи Баньян

23 настай Софи залуухан ээж бөгөөд тэрээр Доверт 2 настай охин болон 47 настай нөхөр Дэвидийнхээ хамт амьдардаг.

Бүсгүй “Хаадын тоглоом” киноны дүр болох Дейенерийн шүтэн бишрэгч учир олны өмнө цагаан хиймэл үс, цэнхэр нөмрөгтэй гарах нь бий. Тэрээр 16 насандаа дуртай жүжигчнийхээ дүрд хувирч болох косплейн арга хэмжээний талаар мэдсэн бөгөөд 2015 онд косплей үдэшлэгийн үеэр нөхөртэйгөө танилцсан байна. Дэвид ч гэсэн “Хаадын тоглоом” киноны шүтэн бишрэгч учир тэд хамтдаа аз жаргалтай байдаг гэнэ.

Дейенерисийн шүтэн бишрэгч, Софи Баньян

Өнгөрсөн жил Софи “Хаадын тоглоом”-д зориулсан наадамд явсан бөгөөд тэрээр Дейенерис мэт хувцаслахын тулд 1000 доллар зарцуулсан байна. Гэхдээ бүсгүй зарцуулсан мөнгөндөө огт харамсахгүй байгаа гэнэ. Учир нь энэ бүсгүйд аз жаргалыг бэлэглэдэг гэжээ.

Саяхан Дэвид хайртай эхнэртээ Төмөр Ширээ хийж өгчээ.  Уг ширээг хийхэд 1400 доллар зарцуулжээ. Гэвч Төмөр Ширээ нь хосуудын гэрт багтахгүй байсан учир тэд харанхуй өрөөндөө хадгалах болжээ. Сүүлийн дөрвөн жилийн  хугацаанд хосууд багагүй мөнгийг өөрийн дуртай киноны зүйлсийг худалдаж авах, бүтээхэд зарцуулсан байна.

3 Госсын ах дүүсийн бүтээлийн хорхойтон

45 настай Элисон Саффолкт нөхөр Шон болон 4 хүүгийнхээ хамт амьдардаг. 14 настай байхаасаа эхлэн бүсгүй Мэт болон Люк Госс нарт дурлажээ. Өсвөр насандаа тэрээр ах дүүсийн тоглолтод очихын тулд мөнгөө хуримтлуулдаг байсан гэнэ.

Өсвөр нас нь аль хэдийн дууссан ч бүсгүй Госсын ах дүүсийг шүтэн биширсээр л байжээ. Найз Каренийхаа хамтаар тэд ах дүүсийн хааяа буудалладаг байсан буудлын цонхны доор зогсож байсан гэнэ. Үүнээс гадна бүсгүй гар дээрээ Мэттийн гарын үсгийг шивүүлсэн байна.

Госсын ах дүүсийн бүтээлийн хорхойтон

Эцгийгээ нас барсны дараа Элисон цахим сүлжээгээр Мэт Госсоос сэтгэл санааны дэмжлэг хүссэн бөгөөд Мэт ч түүнд хариулсан гэнэ. Элисоны хувьд өөрийн дуртай хамтлагийн хүнээсээ дэмжлэгийн үг сонсох нь сэтгэл санааны гүн хямралаас гарахад нь тусалсан аж.

Эргэн тойрны хүмүүс нь 45 настай бүсгүйн энэ байдлыг шоглодог хэдий ч Элисон энэ бүхнийг үл тоож, дуртай хамтлагийнхаа амжилтад сэтгэл зүрхнээсээ баярлаж, азгүйдэл тохиолдсон үед мөн л сэтгэлээсээ шаналдаг байна. Түүний нөхөр болох Шон эхнэрээ тогтмол дэмждэг гэнэ. Бүсгүй өөрийн сонирхолдоо зориулж их хэмжээний мөнгө зарцуулсан ч үүндээ огтхон ч харамсдаггүй гэжээ. Түүний энэ байдлыг жинхэнэ шүтэн бишрэгчид л ойлгоно гэж тэр хэлсэн байна.

4 Харри Поттерийн шүтэн бишрэгч Кэтрин Гамильтон

Ид шидийн ертөнцийн хамгийн алдартай хүүгийн шүтэн бишрэгч бүсгүй болох 30 настай зохион байгуулагч Кэтрин нөхөр Жейсон хүү Арчигийнхаа хамтаар Лидст амьдардаг. Хэрвээ түүний ажлын өдөр хүндхэн байвал бүсгүй гэртээ ирж тайвширдаг гэнэ. Учир нь бүсгүй гэрийнхээ дотоод засал чимэглэлийг Хогвартсын сургуультай ижил хийсэн байна. Шат, гялалздаг гэрлийн бүрхүүл, сувенирийн цуглуулга гэх мэт зүйлс нь ид шидийн уур амьсгалыг төрүүлдэг аж.

Харри Поттерийн шүтэн бишрэгч Кэтрин Гамильтон

Тэрээр кинон дээр гардаг бүх зүйлийг гэрийнхээ дотоод засал чимэглэлд маш нарийн гаргасан бөгөөд гэрийнхээ таазан дээр өөрийн гараар гялалзсан од зурсан байна. Гэрийнхээ засал чимэглэлийг хийхэд бүсгүй 1500 долларыг зарцуулсан бөгөөд сувенирыг тэрээр найз нөхдөөсөө бэлгэнд авдаг гэнэ.

Бүсгүй Харри Поттериын анхны ангиас эхлэж уг киноны донтон, шүтэн бишрэгч болсон аж. Энэ нь 1997 онд буюу Кэтриний 11 настай үе юм байна.

9 настай хүү Арчигаа тэрээр мөн л энэ арга барилаар хүмүүжүүлдэг бөгөөд орой бүр тэд Харри Поттер киноны нэг ангийг үздэг аж. Үүнээс гадна Кэьрин долоо хоног бүр дуртай киноныхоо ямар нэг зүйлийг худалдаж авдаг  байна.

Гэрт нь ганцхан нөхрийнх нь өрөө л энгийн хэвээрээ үлджээ. Тэрээр Харри Поттерын шүтэн бишрэгч биш учир бүсгүй нөхөртөө хувийн орон зайг үлдээсэн нь энэ аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()