Дур булаам харагдах нууц

Үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж манай гараг ертөнц дээр нэгээхэн ч үгүй билээ. Харин чухам хэрхэн сайхан харагдахаа мэддэггүй бүсгүйчүүд л  гэж байдаг болов уу. Тэдний гол учир нь багахан зүйлд ч гоо сайхан нуугдаж байдгийг ойлгоогүйд оршино. Иймд хосгүй сайхан бүсгүйчүүддээ зориулан үзэсгэлэнтэй харагдах энгийн дүрмүүдийг дуулгая. 

Дур булаам харагдах нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сормуус дэрвийлгэгч

Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдныхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халаахгүй байхад  анхаараарай.  

Сормуус дэрвийлгэгч

2 Хар цагираган хүрээ

Нүд тойроод бий болсон хар цагиран хүрээг арилгаж, далдлахын тулд улаан шаргал өнгийн уруулын будгийг ашиглаж болно. Та асуудалтай хэсэгтээ бага зэрэг будаг түрхэж тараагаад кремээ түрхээд үзээрэй.

Хар цагираган хүрээ

3 "Primer"

Нүүрээ будаж, кремээ түрхэхээсээ өмнө та "Primer" хэрэглэж хэвшээрэй. Энэ нь таны будгийг сайтар шингээж өгөхөөс гадна нүүрний тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг шидтэй. 

"Primer"

4 Халбага

Та нүдэндээ контур зурах, теньдэхдээ халбага ашиглаж болно. Халбагаа нүд хацар давуулан байрлуулж, өөрт таалагдах чиглэлээр зурж, будаарай. 

Халбага

5 Уруулын бальзам

Бид нүүрээ будаж дууссаны дараа уруулаа буддаг. Ингэснээр уруул нүүрний будагнаас харшилж, хуурайших хандлагатай байдаг. Харин та нүүрээ будаж эхлэхээс өмнө урууландаа бальзам түрхэж хэвшээрэй. Ингэснээр нүүр будгийн төгсгөлд уруулаа будахад уруул хангалттай чийгшил авч, зөөлөрсөн байх болно. 

Уруулын бальзам

6 Цагаан өнгийн нүдний харандаа

Та нүдээ улам бүр том, үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсвэл цагаан өнгийн нүдний харандаагаар дотор хэсгийг будаж, нүдний доогуур хүрээлж өгөөрэй. 

Цагаан өнгийн нүдний харандаа

7 Цагаан өнгийн саатай тень

Цагаан өнгийн саатай теньгүйгээр төгс сайхан нүүр будалт хэзээ ч болохгүй. Та эхлээд нүднийхээ уг хэсэг рүү цагаан өнгийн тень тавьж өгөн, будалтаа үргэлжлүүлж болох юм. 

Цагаан өнгийн саатай тень

8 Матте уруул

Матте уруулын будгаар уруулаа гоёж, төгс сайхан боллоо гэж бодтол энд тэнд нь илүүдэл хэсэг гарсан бол өө дарагч ашиглаж, асуудлаас ангижрах боломжтой. 

Матте уруул

9 Контур зурах

Контур зурах нь нүүр будалтыг төгс эзэмшээгүй хүнд бага зэрэг асуудалтай байдаг. Харин та контурын төгсгөл хэсгийг зурахдаа эхлээд нүдний доод зовхиныхоо харалдаа хэсэгт бүдэг тэмдэглэж, дээд хэсэгтээ холбож өгөөрэй. 

Контур зурах

10 Нүүр будгийн багс

Та нүүр будгийн багсаа тогтмол угааж хэвшээрэй. Учир нь таны багсанд маш олон төрлийн нян бактер нуугдаж байдаг. Энэ нь арьсан дээр батга гарах нөхцлийг бүрдүүлдэг байна. Та дор хаяж 2 долоо хоногт нэг удаа бүлээн савантай усаар багсаа угаах ёстой аж.

Нүүр будгийн багс

11 Крем сонгох

Та крем сонгохдоо өнгийг нь нүүрэндээ биш хүзүүндээ тохирох эсэхийг анзаарч байгаарай. Учир нь нүүр хүзүү бага зэрэг өөр өнгөтэй байх тул кремээр адилтгаж өгөх хэрэгтэй юм. Харин та хүзүү биш нүүрээ буддаг тул хүзүүнийхээ өнгөнд тохирох кремийг сонговол зохимжтой.

Крем сонгох

12 Зөв багс сонгох

Хүн бүрийн нүүрний хэлбэр хэмжээ харилцан адилгүй байдаг. Иймд та өөрийн нүүрний онцлогтоо тохируулж багсаа сонгож байгаарай. Хэрвээ та шанаа багатай бол аль болох жижиг хэмжээтэй багсаар гэрэл сүүдэр тавих хэрэгтэй байна. 

Зөв багс сонгох

13 Хүзүүгээ будах

Та нүүрээ будаж дууссан бол хүзүүгээ ч мөн бага зэрэг будаж, гялалзуулж өгөөрэй. Ингэснээр хүзүү болон нүүр тань ижил өнгөтэй, төгс сайхан харагдах юм. 

Хүзүүгээ будах

14 Уруулаа будах

Та уруулаа будахдаа дотор талыг нь бага зэрэг цайруулах гэж аргаа бардаг уу? Тэгвэл танд маш хялбархан аргыг дуулгая. Та уруулаа будаж дууссаны дараа хуруугаа амандаа хийгээд аваарай. Гэхдээ гар тань цэвэрхэн байх ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Харин одоо толиндоо хардаа? Таны хүслээр уруулын тань дотор хэсгийн будаг бүдгэрч, төгс гэж хэлж болохуйц болсон байгаа биз?

Уруулаа будах

15 Крем түрхэх

Та кремээ түрхэхдээ нүднийхээ доод хэсэгт "V" хэлбэр гаргаж, их хэмжээгээр тавьж өгөөрэй. Тухайн хэсэгт кремээ жигд түрхэснээр нүүр тань илүү толигор, зөв сайхан харагдах болно. 

Крем түрхэх

16 Сүүдэр тавих

Сүүдэр тавьснаар та нүүрнийхээ асуудалтай хэсгийг дарах боломж үүснэ. Ингэхдээ бусдыг дуурайж гэрэл сүүдр ийг тавьж болохгүй бөгөөд нүүрний онцлогоос хамаарч өөр өөр хэлбэрээр сүүдэрлэж өгөх юм. 

Сүүдэр тавих

17 Нүдний өнгө

Та өөрийн нүдний өнгөний эсрэг өнгөөр нүдээ будах хэрэгтэй. Ингэснээр төгс зохицох бөгөөд таныг улам бүр өнгөлөг, цог жавхаатай харагдуулдаг байна. Та тус өнгөний графикаас харж, будах өнгөө мэдэж аваарай. 

Нүдний өнгө

18 Кокосын тос

Та кокосын тосыг бага зэрэг хайлуулж, модтой хөвөнд уусгаж, үүгээрээ нүдний будгаа арилгаарай. Кокосын тос нь арьс болоод эрүүл мэндэд  онцгой сайн нөлөөтэй тул айх зүйлгүй юм. 

Кокосын тос

19 Хуурай салфеткан цаас

Илүүдэл тос авах салфетка дууссан тохиолдолд, 00-ийн суултуур дээр тавьдаг калькан цаасыг хэрэглэж болох юм. Бага зэрэг эвгүй сонсогдож байж мэдэх ч, үнэхээр хэрэгтэй зөвлөгөө шүү. 

Хуурай салфеткан цаас

20 Хөмсөгний харандаа

Таны хөмсөгний харандаа, будаг тань бүдэг гараад байвал галд бага зэрэг халааж болно. Ингэснээр хөмсөгний харандаа тань илүү тод гардаг болсныг та анзаарах юм. 

Хөмсөгний харандаа

21 Сормуусны будаг

Сормуусны будаг тань дуусч, хатчихаад хүндхэн байдалд ороод байна уу? Тэгвэл сормуусны будгандаа 1-2 дусал нүдний дусаалга хийн, сайтар сэгсрээд үзээрэй. Хормын төдийд шингэрч, нүдийг тань үзэсгэлэнтэй харагдахад тус хүргэх болно.

Сормуусны будаг

22 Сормуус уртасгах

Та сормуусаа будахаасаа өмнө хөвөнтэй модоор хүүхдийн цацлагаас аван сормуусандаа түрхэнэ. Харин эцэст нь сормуусны будгаараа будсанаар таны сормуус хамаагүй урт, өтгөн харагдах юм.

Сормуус уртасгах

23 Хумсны будаг

Мөн гэрийн нөхцөлд өөрийн хумсны будгийг "матте" болгохын тулд эрдэнэшишийн цардуулыг түрхэж болдог. 

Хумсны будаг

24 Нүүрээ толинд харах

Нүүрний будгаа сайн шингэсэн эсэхийг шалгахдаа илүү тод гэрэлд толинд харж байгаарай. Цонхны хажууд, гадаа, машин дотор харах нь илүү үр дүнтэй. 

Нүүрээ толинд харах

25 Эрэгтэй нүүр будалт

Сүүлийн үед эрчүүд ч мөн нүүрээ будах болоод байгаа. Харин ингэхдээ шанаагаа тодотгож, нүдээ бага зэрэг тодруулж өгөхөд хангалттай бөгөөд өө сэвтэй хэсгүүддээ нимгэн крем тавих хэрэгтэй юм. 

Эрэгтэй нүүр будалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()