СААК БОЛОВСРОЛ

Японы сургуулиуд хамгийн шилдэг нь гэдгийг батлах 12 онцлог

Дэлхийд хамгийн хичээнгүй агаад тууштай хүмүүс гэдгээрээ гайхагддаг Япончуудын сургалтын систем хачирхалтай төдийгүй чанараараа дэлхийд эхний тавд ордог. Орчин цагийн техник технологийн ноён оргил гэж хэлж болохуйц тус улсын иргэд дунд боловсролгүй буюу бичиг үсэг тайлагдаагүй хүн гэж ганц ч үгүй. Тэдний энэ их амжилтын гол нууц нь сургалтын систем мөнөөсөө мөн. Тиймээс бид өнөөдөр японы сургуулиудын онцлогийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Японы сургуулиуд хамгийн шилдэг нь гэдгийг батлах 12 онцлог Хадгалах

Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд

Дэлхийн өнцөг булан бүрд арван жилийн сурагчид уран зохиол, тоо бодлого биеийн тамир гээд тогтсон хичээлүүдийг үздэг хэдий ч үүнээс гадна хүмүүсийн гайхширлыг төрүүлэм хичээлүүдийг судалдаг байна. Тэд цахим аюулгүй байдлын хичээлээс эхлээд үндэсний бүжиг, серфинг, зөгийн бал хэрхэн боловсруулах гэх мэт хичээлийг үздэг аж. Ингээд энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд Хадгалах

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга

Азиуд дундаас англи хэлийг хамгийн хичээнгүй, чанартайгаар сурдаг нь хятад, япон, солонгосчууд юм. Гэвч тэднийг унаган англи хэлтэй мэт ярьдаг болоход байгалиас заяасан нэгэн саад бий.

Мэс заслын тусламжтай англи хэлийг төгс сурдаг Солонгосчуудын арга Хадгалах

Сурагчид нь хамгийн загварлаг дүрэмт хувцас өмсдөг дэлхийн 12 орон

Сурагчдад дүрэмт хувцас өмсгөх явдал 16-р зууны Англид эхэлснээсээ хойш өнөөг хүртэл маргааны гол сэдэв байсаар ирсэн. Хүүхэд багаасаа эрх чөлөөтэй байж, хүссэн хувцсаа өмсөх ёстой гэж үздэг хүмүүс байхад дүрэмт хувцас нь хүмүүжил төлөвшлийг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхдүүд амьдралын түвшин, нийгмийн гарлаараа ялгарах байдлыг бууруулна гэж үздэг хүмүүс ч бас олон. Тэгвэл та бүхэнд сурагчдадаа хамгийн өвөрмөц бөгөөд загварлаг дүрэмт хувцсыг өмсүүлдэг сургуулиудыг танилцуулж байна.

Сурагчид нь хамгийн загварлаг дүрэмт хувцас өмсдөг дэлхийн 12 орон Хадгалах

Хүүхдээ хичээлд нь оруулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Хичээл сургуулийн бэлтгэл хангах асуудал бол бяцхан үрсийн төдийгүй эцэг эхчүүдийг ч хамгийн ихээр зовоодог зүйл билээ. Хичээлийн бэлтгэл бол тааралдсан бүхнээ худалдан авах бус харин шинэ хичээлийн жилд бие, сэтгэлээ бэлдэх чухал үе юм. Хэрвээ та бяцхан үрсийнхээ хичээлийн хэрэгслийг хэрхэн бэлдэх, сургуульд нь хэрхэн явуулах тухай санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Хүүхдээ хичээлд нь оруулахдаа юу анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Орон орны сургуулиудад байдаг хачирхалтай дүрмүүд

Сургууль бүр өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Учир нь тэд нэн түрүүнд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэхүү эрхээ зарим орны сургуулиуд хэтрүүлэн ашиглаж, хачирхалтай дүрмүүдийг мөрдүүлдэг байна. 

Орон орны сургуулиудад байдаг хачирхалтай дүрмүүд Хадгалах

Хэл сурахад бидэнд саад болдог зүйлс

Зах зээл улам өргөсөж түүнийхээ хэрээр хүн бүрээс гадаад хэлний мэдлэгийг зайлшгүй шаардах болсон. Үүний учир нь даяаршиж буй дэлхийд мэдлэг боловсролын өрсөлдөөн ямар ч ур чадвараас илүүд тавигдах болсон явдал юм. Тэр ч утгаараа манай улсын боловсролын системд дунд ангиас эхлэн англи хэлний хичээл заадаг болоод удаж байгаа ч бид бүрэн төгс сурч чадахгүй байсаар орхидог болсон нь харамсалтай. Ингээд гадаад хэл сурахад бидэнд ямар бэрхшээл тулгардаг талаар авч үзье. 

Хэл сурахад бидэнд саад болдог зүйлс Хадгалах

Британийн бяцхан арал дээрх 2 багш, 3 сурагчтай сургууль

Фэр-Айл (Fair Isle) бол Британийн эзэмшлийн арлууд дундаа хамгийн алслагдмал нь юм. Энд ердөө 60 хүн амьдардаг бөгөөд үнэхээрийн үзэсгэлэнтэй байгальтай тул Шотландын жуулчдыг зорьж ирдэг газар болжээ. Фэр-Айл нь өөрийн гэсэн засаг захиргаа, сургуультай бөгөөд тэнд ердөө 3 сурагч сурдаг гэнэ. 

Британийн бяцхан арал дээрх 2 багш, 3 сурагчтай сургууль Хадгалах

АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ

Сониуч зандаа хөтлөгдөх хүүхдүүд бараг мөнхийн идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг учир сахилгагүйтэхгүй өдөр гэж үгүй. Үүнээсээ болж томчуудын хэлсэн зааснаас зөрсөн, зөрүүдэлсэн гэх шалтгаанаар эцэг эх, багш нараасаа "банга" хүртэх нь олон. Ихэнх хүмүүс хүүхдийн дэггүй занг томоожуулж дарахын тулд загнаж, шийтгэх арга хэмжээ авдаг ч орчин цагийн сэтгэл судлаачид энэ аргаар хүүхдийг хүмүүжүүлэх тохиромжгүй гэж анхааруулах болсон билээ. Тэгвэл АНУ-ын Роберт Колман сургууль сурагчидтай маш өвөрмөц аргаар ажиллаж эхэлсэн нь гайхалтай үр дүн үзүүлсэн байна.

АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ Хадгалах

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг сургууль

Балтимор (Мэрилэнд муж, АНУ) хотын Роберт Колманы нэрэмжит дунд сургууль бусад боловсролын байгууллагаас ихээхэн ялгаатай. Буруу зүйл хийсэн сурагчдыг хичээлийн дараа үлдээн хариуцлага тооцох аргыг энэхүү сургуулийн захиргаанаас илүү үр дүнтэй аргаар өөрчилсөн байна.

Сурагчдыг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг сургууль Хадгалах

Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ?

Заримдаа хүүхдүүд гартаа тааралдсан бүхнээ амандаа хийж, юу ч байсан амтархан идэхийг оролддог. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхдүүдийн эдгээр үйлдэл үнэхээр хачин санагддаг. Жишээлбэл бараг ихэнх хүүхдүүд унтахынхаа өмнө толгойгоо орондоо байн байн цохидог бөгөөд эцэг эхчүүд гайхаж, муу зүйл болох вий гэж санаа зовдог. Энэ мэтчилэн хүүхдүүд зарим үед хачирхалтай, ойлгомжгүй үйлдэл гаргадаг хэдий ч эдгээр нь бүгд ямар нэгэн шалтгаантай байдаг.

Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ? Хадгалах

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?

Бүх л эцэг эхчүүд хүүхдээ сурах чин хүсэл эрмэлзэлтэй болгохыг хүсдэг. Гэхдээ хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллахад  нэлээд хүндрэлтэй байдаг учраас зарим эцэг эхчүүд сэтгэл судлаачаас зөвлөгөө авдаг бол бусад нь өөрсдийн практик арга барилаар сургах гэж оролддог. Харамсалтай нь эдгээр аргуудыг ашиглаад ч хүүхдэд сурах хүсэл төрүүлж чадахгүй хэвээр байна. 

Хүүхдээ хэрхэн сурах хүсэл эрмэлзэлтэй болгох вэ? Хадгалах