"Амьдралын чулуу" - Дэлхий фосфорын дутагдалд орсноор ямар аюул нүүрлэх вэ?

2019-12-27, 14:31
5,508

Чүдэнзний гал гаргадаг хэсгийг фосфороор хийдэг. Бидний амьдралд нэн хэрэгтэй уг бодисыг тэртээ 350 жилийн өмнө илрүүлж байжээ. Үелэх системийн 15 дахь элемент болох фосфорыг 17-р зууны үед химич, Германы Гамбург хотын худалдаачин Хенниг Бранд (Hennig Brand) яг л Колумбус Америк тивийг хайж явахдаа Энэтхэгийг олж байсан шиг санаандгүй байдлаар нээжээ. Бранд гүн ухаанчийн чулууг бүтээх ал-химийн нэг томоохон зорилгод хүрэхээр хичээж байлаа. Ал-химичид уг чулууг хар тугалгыг алт болгон хувиргах чадвартай амьдралын чулуу гэж боддог байв. Гэхдээ энэ домогт бодисыг юунаас гаргаж авсан бэ?

"Амьдралын чулуу" - Дэлхий фосфорын дутагдалд орсноор ямар аюул нүүрлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нээлт

Тэрээр 2 шалтгаанаар, үүнийг хүний шээснээс гаргаж авах боломжтой гэдэгт итгэж байлаа. Нэгт, шээс нь алттай ижил өнгөтэй. Хоёрт, шээс нь хүний биеэс ялгардаг ба ал-химичид хүний биеийг төгс зохион байгуулалттай гэж үздэг. 1969 онд Брандын хийсэн энэхүү ажил үнэхээр гайхамшигтай байв. Тэрээр хүний шээсийг их хэмжээгээр цуглуулан  исгэжээ. Дараа нь үлдэгдлээ халааж, нэрж гарган хуурай болгосон байна. Тэр нь цагаан өнгийн тосон хатуу биет болсон бөгөөд харанхуйд бөглөөтэй лонхон дотор ч гэрэлтэж, агаарт гарахдаа маш тод цагаан өнгийн дөлөөр шатдаг байв. Бранд эдгээр шинж чанаруудыг үндэслэн уг бодисоо "фосфор" гэж нэрлэсэн ба энэ нь Грек хэлнээ "гэрэл гаргагч" гэсэн утгатай юм. Хүний шээснээс фосфорыг гаргаж авах уг процессыг  1795 онд Жозеф Райтын зурсан “Гүн ухааны чулууны эрэлд гарсан Алхимич” нэртэй зурагт дүрсэлсэн байдаг. 

Нээлт

"Гүн ухааны чулууны эрэлд гарсан Алхимич”

Тэрбээр уг бодисыг ашиглан хар тугалгыг алт болгон хувиргахаар олон удаа оролдсон боловч үр дүнд хүрсэнгүй. Хэдий санасандаа хүрч чадаагүй ч оронд нь цэвэр флогистон буюу шаталт үүсгэдэг алхимийн нэгэн гайхалтай нээлт хийснээ ойлгов. Алхимийн үзэл санааны нь бүх материал агаар, шороо, гал, ус гэсэн дөрвөн элементээс бүрддэг гэсэн эртний Грекийн гүн ухаанд үндэслэгддэг байв. Шаталтын үед гэрэл ба дулаан үүсдэг шалтгааныг флогистон буюу шатамхай биетүүдийн дотор агуулагддаг, шатах үед нь ялгардаг гал шиг бодисоос үүдэлтэй хэмээн алхимичид үзэж байжээ. Гэвч 1770 онд Антуан-Лоран Лавуазе нв шаталт нь хий буюу хүчилтөрөгчтэй урвалд орсноор үүсдэг гэдгийг нотолсноор флогистоны онол худал гэдэг нь илчлэгдсэн. Түүнээс хойш зуу гаруй жилийн дараа нэг металлыг нөгөө рүү хувиргах боломжтой болсон ба үүнд гүн ухааны чулууг биш оронд нь цөмийн реактор ашиглаж байжээ. Алт шиг жижигхэн үртэс бүхий үнэт металлыг ийм аргаар гарган авах боломжтой учир энэ үйл явц нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй байв.

Нөгөө талаар фосфорыг олж нээсэн нь орчин үеийн химийн шинжлэх ухаанд том нээлт болж цоо шинэ түүхийн хуудас бий болгосон. Брандын нээлтээс 50 жилийн дараа төв Германд орших Гиссений их сургуулийн анагаах ухааны профессор Иоганн Томас Хенсинг фосфор хүний тархинд ч мөн агуулагдаж байгааг нотолсон. Тухайн үед хэрэв энэ тархинд агуулагдаж байгаа бол хүний биед сайн байх ёстой гэж бодон фосфор агуулсан эм бэлдмэлийг худалдаалж эхлэв. Гэвч цагаан фосфор нь үнэхээр хортой байдаг ба 1мг тун үхэлд хүргэж чадах тул ноцтой сөрөг нөлөөтэй гэдэг нь мэдэгдэж эхлэв. Үүний үр дүнд өвчтөнүүд хордлогод орсон байна. 

2 Үхэл, амьдралыг бэлэглэгч

Гэсэн хэдий ч фосфор нь биологийн хувьд чухал ач холбогдолтой юм. Хүний биед 0.5кг орчим фосфор агуулагддаг ба ихэнх нь яс, шүдийг бат бэх болгох фосфат хэлбэрээр байдаг. Фосфор нь ДНХ ба РНХ молекулуудыг хамтад нь тогтоож байдаг бөгөөд эдгээр урт гинжин хэлбэртэй бүтцүүдийн арын хэсэг нь хос нуклейн сууринд хоёр фосфатын бүлгийг агуулдаг. Иймд фосфоргүй бол ямар ч төрлийн амьд биет байх боломжгүй. Фосфороор баялаг хүнсэнд янз бүрийн мах, далайн хоол, сэвэг зарам, шош, самар, үр зэрэг орно. Гэвч нөгөө талаар, цагаан фосфорыг маш удаан хугацаанд хархны хор болгож хэрэглэж байжээ. Үүгээр ч үл барам химийн дайны бодис болох Сарин ба VX нь фосфорын нэгдэл юм. Жишээлбэл, Сарин бол калийн цианидаас 21 дахин илүү үхлийн аюултай. Энэ бол элементүүд ямар хэлбэртэй байгаагаас шалтгаалж биологийн нөлөөлөл болон харагдах байдал нь янз бүр байж болохыг харуулсан тод жишээ билээ.

Үхэл, амьдралыг бэлэглэгч

Фосфор нь өөр олон эерэг шинж чанартай. Азоттай хамт фосфат нь газар тариаланд өргөн хэрэглэгддэг бордооны үндэс болдог. Ургамлын хувьд уг бордоонд фосфорыг өөр ямар нэг бодисоор орлуулах боломжгүй. Цорын ганц гол фосфорын хүдэр болох фосфатын чулуулгийн нөөц нь хязгаартай тул асуудал дагуулна. Ийнхүү фосфорыг ирээдүйд нөөц нь эрсдэлд орох “ховордсон элемент” -ийн жагсаалтад оруулсан байна. Асуудал нь бордоо болгон ашигласан фосфор гол, далайд уусдаг фосфат болж эцэст нь тунадас болж хувирдаг. Одоогийн байдлаар үүнийг нөхөх эдийн засгийн хувьд үр дүнтэй арга байхгүй байгаа бөгөөд эрдэмтэд 30-40 жилийн дотор хомсдол бий болохыг урьдчилан таамаглаж байна. Энэ нь дэлхийн гадарга дээрх усыг хэтэрхий бохирдуулахаас өмнө фосфорын дахин боловсруулалтыг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Үүнийг яаж хийх вэ? Хүн төрөлхтөн жил бүр шаардагдах хэмжээнээсээ 3 сая тонн фосфор илүү хэрэглэдэг бөгөөд энэ нь эцэстээ шээс, ялгадас болж гардаг. Хүний энэ хог хаягдлаас фосфорыг дахин боловсруулах нь тийм ч таатай зүйл биш байж болох ч үүнийг хийх арга замаа олсон хүн од шүүрсэнтэй л адил. Үүнээс нэгэн сонирхолтой санаа урган гарна. Уг ажлыг Бранд хувин дүүрэн шээснээс фосфорыг олж байсан шиг зугаатай байдлаар хийж болно. Магадгүй тэр 350 жилийн өмнө хамгийн зөв зүйл дээр төвлөрч байсныг батлах зүйл ч болж хувирч болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()