Алдарт "Шиндлерийн бүртгэл" кинон дээр гардаг улаан пальтотой охины жинхэнэ түүх

Дэлхийн 2-р дайны үед 1200 гаруй еврей хүний амийг аварсан Оскар Шиндлерийн түүхийг өгүүлэх "Schindler's List" бол яах аргагүй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг билээ. Хар цагаан өнгөөр хийсэн тус киноны хамгийн алдартай мөчүүдийн нэг бол улаан хүрэмтэй охин гардаг хэсэг юм. Тус дүрийг Стивен Спилберг бодож олсон хэмээн олон хүн үздэг боловч тэрхүү охин Шиндлер шиг түүхэн хүн ажээ.

Алдарт "Шиндлерийн бүртгэл" кинон дээр гардаг улаан пальтотой охины жинхэнэ түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1994 онд Оскарын шагнал гардуулах ёслол дээр энэхүү кино 7 төрөлд ялалт байгуулж дээд амжилт тогтоов. Стивен Спилберг ийнхүү Холокостын үеэр 1200 орчим еврэйчүүдийг аварч байсан Герман эрийн түүхийг алдартай болгож чадсан юм. 

Полдек Пфеффербек бол Оскар Шиндлерын ачаар амь аврагдсан хүмүүсийн нэг юм. 1945 оны 5-р сарын 9-нд түүний байсан Брунлицын хорих лагерыг бусад хоригдлуудын хамт Улаан армийн цэргүүд чөлөөлсөн байдаг. Удалгүй тэрээр Америк руу нүүж, арьс ширний жижиг үйлдвэр байгуулж чаджээ. Баячуудын Беверли Хиллз дүүрэгт дэлгүүр нээснээр тэрээр олон алдартнуудтай уулзаж танилцсан байна. Полдек ийнхүү шинэ холбоо сүлбээгээ ашиглаж Оскар Шиндлерын түүхийг хүмүүст хүргэхийг хичээх болжээ. Гэсэн ч эхний оролдлогууд нь амжилт олохгүй байлаа.

Эцэст нь 1980 онд түүний хүсэн хүлээж байсан хүн дэлгүүрт нь орж ирэв. Австрали гаралтай Томас Кенелли хэмээх зохиолч Пфеффербэкийн ачаар Оскарын тухай мэдэж авсан бөгөөд дараагийн бүтээлээрээ түүнийг түүхийг өгүүлэхээр болжээ.

Кенелли дараа нь мэдээлэл цуглуулахын тулд Шиндлерийн түүхтэй холбоотой газруудаар аялах, үйл явдлын гэрчүүдтэй ярилцах зэрэг нэлээн зүйл хийх хэрэгтэй болов. Түүний нөр их зүтгэл ч ашгаа өгч "Schindler's Ark" ном нь бестселлер болсон юм. Ийнхүү найруулагч Стивен Спилберг тус зохиолыг кино болгохоор шийдсэн байна. 

Спилберг Кенеллигийн адилаар маш их зүйл бэлдэх ёстой болсон юм. 10 жилийн турш бэлдсэний эцэст 1993 оны 3-р сард зураг авалт эхэлсэн байна. 

Спилберг еврэйчүүдийн хорих лагер дахь амьдрал ямар аймшигтай байсныг аль болох бодитойгоор харуулахыг хүссэн юм. Үүний тулд тэрээр уг газрыг үзэж туулсан хуучин хоригдлуудаас бодит түүх цуглуулж, аль тохиромжтойг нь киноны үзэгдэл болгохоор шийдсэн аж.

Найруулагч Стивен Спилберг

Тэдгээрийн нэг нь улаан хүрэмтэй бяцхан охины түүх байв. Түүнийг олон хоригдлууд санаж байсан бөгөөд нэрийг нь Рома Лигоцка гэдэг байжээ. 

Аз болоход жинхэнэ улаан хүрэмтэй охин амьд гарсан бөгөөд тэрээр 2021 онд 83 насыг зооглож байна

1943 онд тэрээр ээж, үеэл ах хоёрын хамт хорих лагераас зугтаж чадсан бөгөөд дайн дуустал нэгэн Польш гэр бүлд нуугдсан байна. Хуучин хоригдлуудын хувьд дайны дараах жилүүд амаргүй байсан ч Рома Лиготска Краковын Дүрслэх урлагийн академийг төгссөн байна.

Охины үеэл ах нь харин кино найруулагч болсон бөгөөд дэлхий даяар алдартай болсон юм. Түүнийг Роман Полански гэдэг. 

1960-аад онд найруулагч Роман Полански Холливудад анхны киногоо гаргаж алдартай болсон бол Рома охин хувцасны загвар зохион бүтээгч болж, бас анхны номоо хэвлүүлжээ. Спилберг Роман Поланскигаас өөрийн бүтээлд туслахыг хүссэн боловч татгалзсан хариу авчээ.

Полански өөрийн амьдралын хамгийн аймшигт үеийг эргэж санахыг хүсээгүй учраас ийм шийдвэр гаргасан аж. Гэхдээ Полански хожим нь "Төгөлдөр хуурч" хэмээх дайны үеийн еврэйчүүдийн амьдралыг харуулсан кино бүтээсэн бөгөөд тус бүтээл нь мөн Оскарын шагнал хүртсэн юм. 

Найруулагч Роман Полански

Полански гэхдээ Холокостын зовлонг биеэрээ туулсан хүний хувьд Спилбергт зарим нэг тал дээр тусалсан нь дамжиггүй. Тэрээр мөн түүнийг улаан хүрэмт дүүтэйгээ танилцуулсан байна. Кино гарсны дараа Рома бүсгүй бага насандаа эргэн тойрны хар бараан зүйлсээс өөрийгөө тусгаарлахын тулд тод өнгийн хувцас өмсдөг байсан гэж ярьжээ. 

Энэ шалтгааны улмаас тэрээр загвар зохион бүтээгч болсон байж магадгүй юм. Рома Лиготска 2002 онд "Улаан хүрэмтэй бүсгүй" дурсамж номоо хэвлүүлжээ. Тэрээр энэ бүтээлдээ амьдралынхаа түүхийг өгүүлсэн юм.

Харин киноны гол дүр болсон Оскар Шиндлер нь тухайн үед СС-ийн гишүүн хийгээд зогсохгүй сав суулганы үйлдвэрийн эзэн байлаа. Тэрээр өөрийн сав суулганы үйлдвэрээ цэргийн зориулалтын болгож өөрчлөн өөртөө ашигтайгаар ажиллуулсан ч хожим өөрийнх нь хийж буй ажил еврейн ард түмний эсрэг аюул нүүрлэж байгааг ухаарсан байна. Ингээд тэрээр үйлдвэртээ ажилладаг еврейчүүдийг хэлмэгдүүлэхгүй, бөөнөөр хорих лагерьт илгээхгүй байхад анхаарчээ.

Шиндлерийн үйлдвэрийн бүртгэлд 1200 еврей хүн байжээ. Энэ жагсаалтад орсон гурван хүүхдийг Освенцимын хорих лагерьт илгээх гэж байсан ч Шиндлер энэ хүүхдүүд .45 калибрын сумыг хамгийн сайн ялгаж чаддагаараа үйлдвэрлэлийг хурдасгахад чухал гэдгийг баталж чадсан байна. Ийм байдлаар энэ агуу хүн ямар ч гэм буруугүй олон хүний амийг аварсан юм. Дайны төгсгөл ойртох тусам Оскар цэргүүдээс эмээх болов. Тиймээс Шиндлер эхнэрийнхээ хамт зөвлөлтийн цэргийнхэнтэй уулзаж Сталины төлөө хундага тулгасан байна. Оскар Шиндлер 1966 онд нас барсныг өөрийн нь хүсэлтээр Иерусалимд оршуулсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()