Бүтээн босголт, үзэмж үзэсгэлэнгээрээ Дэлхийд тэргүүлэгч Нью-Йорк хотын тэнгэр баганатсан олон шилэн барилгууд газраас ургаагүй нь лавтай. Тэднийг бүгдийг нь хүний оюун ухаан, хамтын ажиллагаа, ажилчдын хөдөлмөр л босгосон байгаа. Тиймээс одоо бүгдээрээ энэ хотын өндөр цамхагуудын баригдаж боссон түүхийг өгүүлсэн сонирхолтой гэрэл зургууд болон баримтуудыг хүлээн авцгаая. Аливаа барилгын төмөр карказан нурууг босгох ажил л хамгийн хүнд хэцүү байдагийг бид мэднэ. Төмөр нурууны чанар болон баригдах явц нь л тухайн барилгын хэр чанартай болох, бас төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэхийг тодорхойлдог шүү дээ. Ингээд Америкийн их бүтээн босголтын үед барилгачид болон инженерүүд төмөр нурууг босгохын тулд яаж ажилладаг байсныг олж мэдэцгээе.
Хадгалах
Євєр Монголын Єєртєє Засах Орны Ордос хотод саяхан ашиглалтанд орсон нэгэн маш євєрмєц дизайнтай музейн барилгыг танд танилцуулж байна. Ордос музейн барилгын архитектурын тєслийг Бээжингийн "Mad Architects" студийнхэн бvтээжээ. Тємєр ялтсаар бvрхэгдсэн мэд гадаргуйтай, жилийн дєрвєн улирлын дєрвєн янзын “аашинд” дасан зохицоход нь зориулагдсан давалгаа мэт дээвэртэй энэхvv байгууламж нь нэгэн жижиг даваан дээр боссон байна. Тvvнчлэн шилэн дээвэр болон ханан дээрхи цоорхой нvхнvvд нь барилгаруу байгалийн гэрлийг, бас байгалийн агааржуулалтыг дулаан алдалгvйгээр оруулдаг давуу талтай ажээ. Ингээд vргжлэл дээрээс Євєрмонголын Ордосын музейн євєрмєц барилгын дvр зурагтай дэлгэрэнгvй танилцана уу.
Хадгалах
Хvний гараар бvтээгдсэн агуу том энэ нуур бол Ливийн Жамахири улсын хамгийн том тєслvvдийн нэг. Энэ нь элсэн цєлийн баян бvрдээр дамжуулан газар доорх гvний цэвэр усыг усгvй бvс нутгууд болон Ливийн хойд аж vйлдвэрийн хэсгийг ундны цэвэр усаар хангах зориулалттай бvтээгдсэн том усан сангуудаас бvрдэнэ. Тусгай шинжээчдийн vзэж байгаагаар энэ тєсєл одоо дэлхийд хамгийн томоохонд тооцогдох инженерийн тєсєл болж байна. Энэхvv тєслийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бага цацагдсан тул дэлхий нийт сайн мэддэггvй байжээ. Гэхдээ баригдсан єртгєєрєє дэлхийд толгой цохидог бєгєєд уг тєслийн нийт єртєг 25 тэрбум доллар ажээ.
Хадгалах
Дизайнерын сэтгэлгээнд хязгаар гэж vгvй байх юм даа. Дизайнер
хvнд бодох багахан хугацаа єгєхєд тvvний бvтээлч сэтгэлгээний онгод
гайхамшигтай санааг бvтээж чадна. Энэ санаа нь практик дээр утга учиргvй
байсан ч сонирхолтой, гайхмаар байдаг. Жишээ нь: ногоо хэрчигч хайч, халбагтай савх, шкафтай шат, заавартай зангиа, ширээний теннис тоглож болдог хаалга байх жишээтэй. Заримдаа
хvмvvсийн єргєн хэрэглээнд энэ ч орохгvй дээ гэсэн зvйл орох явдал бий. Ингээд шинийг эрэлхийлэгч, хєдєлмєрч дизайнеруудын бидний амьдралд ойр бvтээлvvдийг vргэлжлvvлэн хvлээн авна уу.
Хадгалах
Та бидэнд гэрт болон ажил дээр маань єєрийн гэсэн хайртай аяга байдаг. Энэ аягандаа найз нєхєд болон гэрийнхнийгээ хvртэл хvргэх дургvй. Учир нь энэ аяга хэрэглэхэд эвтэй, миний хайртай аяга, тэгээд бас энэ аяганаасаа кофе уухад жинхэнэ амтыг нь мэдэрдэг учраас... Ер нь кофенийх ч, цайных ч гэсэн аяга гэдэг бол зvгээр л сав биш. Энэ бол тухайн эзэмшигч хvний хэн бэ гэдгийг харуулдаг эд хэрэглэл яах аргагvй мєн. Тэгвэл одоо та бvхэндээ дизайны хувьд хамгийн сонирхолтой ур хийцтэй гоёмсог аягануудыг товч тайлбарын хамт танилцуулъя.
Хадгалах
Саудын Арабын Жидд хотод баригдах Kingdom Tower цамхагийн тєслийг Adrian Smith & Gordon Gill Architecture компанийхан боловсруулснаар “Дэлхийн хамгийн єндєр барилга” хэмээх тодотголын тєлєєх єрсєлдєєний шалгуурыг урагш ахиулж, улам чангатгажээ. Дубайн алдарт Бурж Халиф цамхагаас даруй 173 метрээр єндєр буюу 1001 метр єндєртэй энэхvv барилга нь нийт 530 000 метр квадрат талбайтай юм байна. Дотор нь зочид буудал, офис, тансаг орон сууцнууд, захиргааны нэгж байгууллагууд vйл ажиллагаагаа явуулах ажээ. Нэгхэн жилийн ємнє л бараг боломжгvй зvйлийг бvтээсэн мэт бєєн дуулиан тарин байж нээлтээ хийж байсан Бурж Халиф цамхаг ингээд л рекордын эзэн биш болчихсон гэж бодохоор Арабын Эмиратын хичнээн баяныг гайхаж, хvн тєрєлхтєн биний соёл иргэншил хичнээс хурдацтай дээшилж байгааг биширмээр санагдлаа. Дээрээс нь хvний хязгааргvй хvсэл ирмэлзэл дээр нэгнээсээ дээр гарах гэсэн шунал нэмэгдэхээрээ юуг бvтээж чаддагийг гайхаж байна. Ингээд дэлхийн шинэ хамгийн єндєр барилгын план зурагтай танилцацгаая.
Хадгалах
Уртаас урт амралтын єдрvvд тааламжтайяа vргэлжилж, зуны дэлгэр уур амьсгал, гэр бvлийн дулаахан орчинтой гайхалтай цохицож, хєдєє гадуур аялалаар явах нэг нь явсан энэ vед та бидэнд ахуйн хэрэглээндээ хамгийн их хэрэгцээтэй эд зvйлсийн талаарх сонирхолтой нийтлэл яг цагаа олсон мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Гэртээ нэгийг авчихсан байхад чимэг болно уу гэхээс илvvдэл, хэрэгцээгvй зvйл болж овоорохгvй нь лавтай. Бодит амьдрал дунд хvн бvтээлчээр сэтгэж, єєр єнцгєєс харж чадах л юм бол бєєн санаа, бєєн шинэ сэдэл байдаг ажээ. Ингээд бvгдээрээ гэр ахуйн маш сонирхолтой бvтээлvvдийн цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Уншигч та бvхний мэлмийд Францийн Паскаль Гедо (Pascale Guédot) архитектурын компанийхны боловсруулан хэрэгжvvлсэн Oloron-Sainte-Marie мультимедия тєвийн гадаад дvр тєрх болон дотоод заслыг нь толилуулж байна. Энэхvv євєрмєц шийдэлтэй архитектурын бvтээл нь Францын баруун ємнєд хэсэгт оршдог Олорон-Сент-Мари хотод босчээ. Архитектур сонирхдог, тэр чиглэлээр сурч ажилладаг залууст тєдийгvй урлагийг зvгээр л ойлгодог эсвэл шинэ зvйл сэдэж хийх хvсэл эрмэлзэлтэй бvтээлч хvмvvст ямар нэгэн шинэ санааг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд Европын орчин vеийн архитектурын чиг хандлагийн нэгэн жишээг танд танилцуулъя.
Хадгалах
Бидний амьдралыг хєнгєвчилж, улам илvv сонирхолтой болгох шинэ санаа, шинэ хэлбэр дvрс, хэрэглээг агуулсан гэр ахуйн эд зvйлсийн талаар мэдээлэл нь хэний ч санаанд нийцэж, урам зоригийг єгнє гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бvхний мэлмий, оюунд хамгийн сvvлийн vеийн, сонин содон ахуйн хамгийн энгийн эд зvйлсийн цуглуулгыг хvргэж байна. Тухай бvрийг нь сайн ажиж, чухам ямар зориулалттай, яадаг эд болохыг нь ойлгохыг хичээх нь танд тодорхой хэмжээний амьдралын таашаалыг амсуулна гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд сонирхолтой дизайны шийдэл бvхий есєн шидийн эд зvйлстэй танилцацгая. Оюунт хvн та авах нэгийг нь амьдралдаа хэрэгжvvлж, хаях нэгийг нь мартана биз ээ. Хvн сайн нvдээ нээгээд харвал амьдрал vнэхээр шинэ санаа, сэдэв, ололт амжилтаар дvvрэн ертєнц ажээ.
Хадгалах
Яагаад эдгээр бvтээлvvдийн ихэнх нь гэр ахуйн барааны дэлгvvрvvдэд vзэгддэггvй, бас айлууд гал тогоондоо авч хэрэглэдэггvйг нь гайхсан гэдгээ нуулгvй хэлчихье. Орчин vеийн “залхуу” бас завгvй иргэний хоол хийх “хэрэгцээг” маш сонирхолтойгоор бас гайхалтай vр бvтээлтэйгээр хангаж чадахуйц ийм ер бусын хєєрхєн хєєрхєн бvтээлvvд байдаг л юм байна. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, сvvлийн vеийн дизайнер, зохион бvтээгчдийн танилцуулж буй хамгийн сонирхолтой гал тогооны хэрэгслvvдийн цуглуулгатай танилцацгаая. Дэлгvvрээс олохгvй бол, эндээс санаа аваад, яг адилхныг хийгээд хэрэглэж болох л юм байна.
Хадгалах
21 зууны мэдээллийн хамгийн гол тулгуур нь бол дэлхий даяар хэрэн сvлжсэн интернетийн холбоо, компьютер, технологийн дэвшилтэт тєхєєрємжvvд билээ. Эдгээр нь бvр дэлхий дахиныг, цаашлаад хvн тєрєлхтнийг “бvрэн эзэгнэжээ”. Ойрын ирээдvйд домофон системийг ашиглан олон нийттэй харьцах сайтад зурагаа байршуулж, цайны данхыг утасгvй интернеттэй холбон, хаа байсан газраасаа удирдах боломжтой болно гэхэд ч гайхаж, мэлрэх хvн бараг vгvй болжээ. Эрдэмтэд зохиож, бvтээгчид vйлдвэрлэн, vлдсэн хэсэг нь хэрэглэх маягаар технологийн дэвшлийн замнал єдрєєр биш цагаар, цагаар биш хормоор урагшилж, шинэ шинэ бvтээгдэхvvнvvдийг эзэмшсэн хvмvvс єшєє илvvг эрэлхийлэх болсон байна. Энэ мэтээр шинэлэг санаа олж, бусдыг алмайруулахын тулд хvмvvс дээд зэргээр сэтгэх шаардлагатай тулгардаг билээ. Учир нь шинэ бvхнээр дvvрэн хорвоо дээр шинэлэг байхын тулд маш их хичээл чармайлт хэрэгтэй. Ингээд бvгдээрэ IT-гийн ертєнцєд єєрийн гэсэн байладан дагуулалтыг бий болгож, шинэлэг зvйлс нэвтрvvлэхийн тулд хvмvvс яаж сэтгэж, ямар ч ашиггvй юм шиг хирнээ этгээд санаануудыг гаргадагийн цєєн хэдэн сонирхолтой жишээтэй танилцацгаая. Магадгvй єнєєдєр утгагvй мэт санагдаж байгаа эдгээр бvтээлvvдийн зарим нэг нь ирээдvйд зайлшгvй хэрэгцээтэй зvйл болсон байхыг бид vгvйсгэх аргагvй билээ.
Хадгалах
Гадаа хvйтэн, бороотой байгаа болохоор таны сэтгэлийг хэдэн хором ч гэсэн сэргээж, танд жоохон ч гэсэн дулаан илч єгєх, дэлхийн єнцєг булан бvрд байдаг хамгийн гайхалтай цэцэрлэгт хvрээлэнгvvдийн зургийг товч мэдээллийн хамтаар хvргэе. Vнэхээр хараа булам vзэсгэлэнтэй юмаа. Гадаа хvйтэн сэрvvн байхад халуун оронд ямар гоё дулаахан байгаа бол ...
Хадгалах