"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна

ОХУ-ын иргэн Мария болон Александр Дмитриев нар Саранскийн амьтны хүрээлэнгээс өвчтэй шилүүсийг худалдан авч гэртээ тэжээж эхэлсэн байна. Месси нэртэй шилүүс нь ОХУ-ын Саранскийн амьтны хүрээлэнд гуравхан сартайдаа ирж байжээ. ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ зохиогдож байгааг тохиолдуулан хосууд шилүүсэндээ алдарт хөл бөмбөгчин "Месси"-гийн нэрийг өгсөн байна. Ингээд гэрийн тэжээмэл, инстаграмын од "Месси" шилүүсийг танилцуулж байна.

"Месси" нэртэй шилүүс цахим ертөнцийг шуугиулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дмитриевийн гэр бүл анх амьтны хүрээлэнгээс хөөрхий зулзагыг худалдаж авч болох талаар асуутал тэд зөвшөөрсөн гэнэ. Мария, нөхөр Александр нь үргэлж шилүүстэй болохыг хүсэж байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэх боломж олдсонд туйлын их баярлаж байжээ.

Мөн тэрбээр “Бид бүтэн гурван өдрийн турш шилүүс тэжээх талаар нухацтай бодож үзсэн бөгөөд бидний хүслийг юу ч зогсоогоогүй. Бид амьтны хүрээлэнд очиж Месси-г худалдаж авах талаар хэлэлцэж, тэднийг зөвшөөрөхөд нь итгэж ч чадаагүй” гэсэн юм.

Месси-г эмчилж, халамжлахад маш олон сорилтуудтай тулгарч байсан ч хосууд түүнийг бүрэн эмчилж чадсан байна. Месси нас бие гүйцсэн бусад пума-тай харьцуулахад биеэр жижиг. Месси бусад амьтадтай адил дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байсан бөгөөд түүнийг гадуур авч явахдаа тусгай цээживч зүүлгэж авч явдаг аж.

Эхэндээ тэр салхилах дуртай байгаагүй ч удалгүй байдалдаа дасаж нохой шиг өдөрт хоёр удаа гарч салхилдаг болжээ. Мөн Месси  бос суу гэх мэтийн 10 гаруй команд мэддэг. 

Александр хэлэхдээ “Бид түүнийг гэр бүлийнхээ гишүүнээ гэж үздэг бөгөөд түүний зан аашийг харахад тэр муу зүйл хийхээргүй сайн амьтан. Найрсаг бөгөөд хүмүүстэй сайн харилцаж чаддаг” гэв. Тэд  гэрийн тэжээвэр онцгой мууртай болсон тул сонирхолтой бичлэгүүд хийж цахим орчинд хуваалцдаг байна.

Жинхэнэ Месси инстаграмд 100 сая гаруй дагагчтай бол түүний нэрээр нэрлэгдсэн пума инстаграм 500 мянга, Ютүбд 170 мянган дагагчтай болжээ. Месси-гийн инстаграм хаяг нь @I_am_puma юм.

Мэдээж амьтан хамгаалагчид Месси-г зэрлэг онгон байгальдаа байх ёстой гэж үздэг бөгөөд Дмитриев-ийн гэр бүлийнхнийг зэрлэг амьтан гэртээ байлгахыг эсэргүүцдэг төдийгүй аюултай болохыг ч анхааруулсан байна. Харин хосууд Месси-г бусад амьтадтай зохицож зэрлэг байгальд амьдарч чадахгүй гэж үздэг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()