Зуун настыг арчилж ургуулах болон хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс

Зуун настыг эрүүл мэнд, гоо сайханд түгээмэл хэрэглэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл үүнийг гэртээ ургуулан гоо сайхандаа ашиглахад болохгүй зүйл байхгүй. Энэхүү ургамлыг тарьж ургуулахад тийм ч их арчилгаа шаардахгүйгээс гадна аливаа орчны өөрчлөлтийг хялбархан давж гардгаараа бусад ургамлаас давуу талтай юм шүү. 

Зуун настыг арчилж ургуулах болон хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зуун настын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Зуун наст нь зузаан навчтай, навчныхаа эргэн тойронд хурц өргөстэй байдгаараа бусад ургамлуудаас онцлог бөгөөд дэлхий дээр 500 орчим төрлийн зуун настын ургамал бий. Энэхүү ургамал нь хуурай, халуун уур амьсгалтай газар ургадаг ч чийгшлээ хадгалах чадвартай учир аливаа орчны өөрчлөлтөд дасан зохицохдоо маш сайн.

Мөн байгалийн антиоксидант, бета-каротин, аллантоин зэрэг их хэмжээний амин дэмийг өөртөө агуулдаг. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд зуун настын эдгээх шинж чанарыг 3000 жилийн өмнө илүүлснээс хойш түүний шүүсийг яр шарах, ходоод гэдэсний өвчин, хөлдөлт, түлэгдэлтийг анагаахад ашигласаар ирсэн төдийгүй, өдгөө ч түүнээс гаргаж авсан гелийг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэж байна. 

Гэхдээ Америкийн эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар зуун настын шүүсийг ууж хэрэглэвэл хордлого үүсэх магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Харин гадуур хэрэглэхэд ямар ч сөрөг нөлөөгүй, ялангуяа гоо сайхны зориулалтаар хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. 

Зуун настын талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

2 Хэрхэн ургуулах вэ?

Алаг эсвэл өргөстэй зуун наст нь бусад төрөлтэй харьцуулахад ямар ч уур амьсгалд дасан зохицох чадвар өндөр байдаг учир гэрийн нөхцөлд тарьж ургуулахад хамгийн тохиромжтой. 

Харин цэцгийн сав сонгохдоо ургамлынхаа төрөл, үндэс, онцлогт тохируулах хэрэгтэй. Жишээлбэл, өргөстэй зуун настад намхан өргөн цэцэгний сав тохирох бол, өргөн зуун настын хувьд савны өргөний хэмжээ огт хамаарахгүй. Учир нь энэхүү зуун наст нь дээшээгээ ургадаг юм. Материалын хувьд теракотагаар хийсэн нүх сүвтэй байвал зүгээр бөгөөд энэ нь ургамлыг хэт их усжихаас сэргийлнэ. Үүнээс гадна цэцгийн сав тань заавал суурьтай байх хэрэгтэй. Ингэснээр саванд мэдээж илүүдэл ус хуримтлагдах болно.

Зориулалтын хөрсийг цэцгийн дэлгүүрээс авч болох ба савны 1\3-ыг хөрсөөр дүүргэнэ. Ингээд зуун настаа хөрсөнд суулгаж, савнаас 1см зайтай үлдээнэ. Ургамлаа суулгасан даруйдаа услах шаардлагагүй буюу 5-7 хоногийн дараа услах нь зүйтэй.

Хэрхэн ургуулах вэ?

3 Хэрхэн арчлах вэ?

Тарьсан зуун настаа цонхны тавцан дээр байрлуулбал илүү үр дүнтэй. Зуны улиралд гадаах тагт, цэцэрлэгт хүрээлэнд байрлуулж болох ч хэт халуун үед нарны шууд тусгалаас хол байлгах нь зүйтэй.

Улирлаас хамаарч усалгааны давтамж өөрчлөгдөнө. Хавар, зуны улиралд хоёр долоо хоногт нэг удаа, харин өвлийн улиралд сард 1 удаа услахад хангалттай. Харин бүлээн усаар услах хэрэгтэйг анхаарна уу. 

4 сараас 9 сарын хооронд зуун наст маш эрчимтэй ургадаг учир энэ үеэр нэмэлт бордоо ашиглавал зүгээр. Бордоог бүрхэг өдөр эсвэл оройн цагаар зуун настын үндсэнд хүрэхээр хийгээрэй.

Шинээр нахиалсан хэсгүүдийг жил бүр шинэчилж өөр саванд суулгах хэрэгтэй бөгөөд үүнийг хийхэд хаврын улирал хамгийн тохиромжтой. Олон наст зуун настыг гурван жилд нэг удаа шилжүүлэн суулгаж болно. Цэцэгний савны хэмжээ өмнөх савнаас 20 хувиар том байх шаардлагатай.

Хугацаанд нь шинэ хөрсөнд суулгах, зөв услах нь зуун настыг хурдан ургахад тусална.

Хэрхэн арчлах вэ?

4 Хэрхэн хэрэглэх вэ?

Хэдийгээр анагаах ухаанд зуун настыг ихээр ашигладаг ч гэрийн нөхцөлд бол гоо сайхны зориулалтаар хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Өмнө хэлсэнчлэн, гадуур хэрэглэх үед зуун наст нь эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Гэрийн нөхцөлд гоо сайхны зориулалтаар ашиглахад хоёроос дээш жил ургасан байвал үр дүнгээ илүү сайн өгнө. Учир нь энэ үед ургамал шаардлагатай амин дэмээ хангалттай хэмжээгээр хуримтлуулж чадсан байдаг. 

Навчийг нь таслахдаа ургамлынхаа доод хэсгээс салгаж авах хэрэгтэй. Бага зэрэг хатсан үзүүртэй навч үр дүн үзүүлэхдээ хамгийн сайн.

Навчны хальсыг болгоомжтой цэвэрлээд зөөлөн эдийг нь блендерт эсвэл хутгаар жижиглэнэ. Ингээд даавуу эсвэл хөвөнд ороож нүднийхээ доор 15-20 минут тавих бөгөөд энэ нь нүдний хар тойрог, хаванг арилгахаас гадна жижиг үрчлээг ч арилгахад тустай.

Үрэвслийн эсрэг хэрэглэхдээ зуун настын навчаар нүүрээ арчиж болно. Навчаа голоор нь хувааж зөөлөн эдээр нь нүүрээ арчих бөгөөд гелийг нь гаргахын тулд үе үе шахаж арчаарай.

Үсээ угаахаас 30 минутын өмнө зуун настын шүүсийг хуйхандаа түрхвэл хуйхыг чийгшүүлж, амин дэмээр хангаж өгнө.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()