Хятадууд хар тамхичидтай тэмцэх супер арга олжээ

Хар тамхитай хэрхэн тэмцэх вэ? гэдэг нь улс орон бүрийн толгойн өвчин болсон асуудлын нэг билээ. Зарим оронд хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг шоронд суулгадаг бол заримд нь цаазаар авах ял оноодог. Хэдийгээр төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч хар тамхины худалдаа, хэрэглээ дэлхий дахинд жилээс жилд эрчимтэй газар авч байгаа юм. Тэгвэл манай урд хөрш болох Хятадад хар тамхичидтай тэмцэх нэгэн оновчтой арга олсон бөгөөд энэ нь нэлээд үр дүнтэй байгаа гэнэ. Ингээд Хятадын "Pikabu" хэмээх сайтын хэрэглэгч болох Рэйсих хэмээх залуугийн бичсэн мэдээллийг хүргэе. 

Хятадууд хар тамхичидтай тэмцэх супер арга олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Би Хятадын Иу хотод амьдардаг. Манай хотод хар тамхи худалдаж авна гэдэг боломжгүй зүйл мэт болсон. Учир нь миний амьдарч буй хотод хар тамхины наймаачныг илрүүлж, баривчлахад тусалсан хүнд бэлэн мөнгөний шагнал өгдөг. Тухайлбал, бага гарын жижиг худалдаачныг илрүүлсэн тохиолдолд 100 мянган юань, томоохон бүлэг наймаачдыг  илрүүлсэн тохиолдол нэг сая юань өгдөг. 

Ер нь манай хотод ч гэлтгүй Хятадын бараг бүх хотуудад хар тамхины асуудлыг ингэж шийдвэрлэдэг болсон. Шагнал нь 100 мянгаас бага байх тохиолдол бараг л байхгүй. Зарим хүн мөнгөний төлөө хар тамхины худалдаачдыг олж илрүүлэхээр хувиараа мөрддөг ч тэд мэдээж нэлээд нууцлагдмал, нарийн аргатай ажилладаг хүмүүс.

Урамшууллын энэ аргыг би хар тамхины худалдаачидтай тэмцэх хамгийн шилдэг арга гэж бодож байгаа. Ийм аргаар цагдаагийн ажилтнууд нэг их хүч хөрөнгө зарцуулахгүйгээр гэмт хэрэгтнийг баривчлах бүрэн боломжтой болсон.

Тиймээс Хятад улс харгис, балмад бус харин энгийн аргаар хар тамхины худалдаатай ингэж тэмцэж байна гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()