СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арабуудын шинэ бүтээл дэлхийг гайхшрууллаа

Жил бүр мянга мянган жуулчид, Саудын Арабын Медина хотод сүндэрлэх, Аль-Масжид ан-Набави (Al-Masjid an-Nabawī) хэмээх лалын сүмийн гадаах шинэхэн бүтээн байгуулалтыг үзэхээр зорин ирдэг байна. Бүтээлийн санаа, ур хийцийг Герман мэргэжилтнүүд гаргасан бөгөөд  Швейцарь технологиор барьж, гүйцэтгэсэн аж. Ийнхүү дэлхийд шинэ эрин үеийг авчирсан гайхамшигтай бүтээлтэй та бүхнийгээ танилцуулья.

Арабуудын шинэ бүтээл дэлхийг гайхшрууллаа Хадгалах

Шүдний OO-ны гайхалтай ид шид

Айл бүрийн угаалгын өрөөнд байх шүдний оог ахуйн нөхцөлд ч мөн гайхалтайгаар ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Зөвхөн шүдээ угааж, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах бус цэвэрлэгээ хийж, толбо арилгахад ч шүдний оог ашиглаж болдог байна. Ингээд хамтдаа шүдний оо-ны гайхалтай хэрэглээнүүдийг мэдэж авцгаая. 

Шүдний OO-ны гайхалтай ид шид Хадгалах

Хүмүүсийн хорхойг хөдөлгөх ухаалаг шийдлүүд

Аливаа зүйл хэрэгцээ шаардлагаасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харин тэдгээр зүйлс цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, улам бүр боловсронгуй болсоор байгаа билээ. Ингээд өвөрмөц шийдэл бүхий шинэлэг бүтээлүүдийн дээжтэй танилцацгаая!

Хүмүүсийн хорхойг хөдөлгөх ухаалаг шийдлүүд Хадгалах

20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор

Насаараа түрээсийн байранд амьдрахгүйн тулд хүмүүс бүхий л боломжит арга замыг эрэлхийлж, өөрийн гэсэн байртай болохыг хүсдэг.  Орчин үед орон сууцны асуудал дэлхий даяар тархсан ч дансандаа ахиухан мөнгөгүй л бол энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн төвөгтэй болсон цаг үе билээ.  Тэгвэл Солонгосын архитектор 20 м.кв газар 5  давхар орон сууцыг сүндэрлүүлсэн байна.

20 м.кв газар 5 давхар байшин барьсан Солонгосын архитектор Хадгалах

Төмсний гайхалтай ашиг тус

Бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг төмсийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэх биш, ахуйн нөхцөлд хэрхэн үр дүнтэй ашиглах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Айл бүрийн гал тогоо, хөргөгчинд байдаг төмс нь амт шимт сайтай төдийгүй толгой өвтгөм олон асуудлуудаас ангижруулах ид шидтэй аж. Ингээд төмс хэрэглэдэг хүн бүртээ зориулан тус хүнсний ногооны гайхалтай ашиг тусыг танилцуулъя. 

Төмсний гайхалтай ашиг тус Хадгалах

Бидний буруу хийдэг зүйлс

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс маш их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдчихэж болох ч яг яах учраа олохгүй байгаа бол дараах мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Бидний буруу хийдэг зүйлс Хадгалах
2016-07-05, 11:24

Бидний мэдэхгүй вазелины гайхалтай 20 хэрэглээ

Айл бүрт байдаг "вазелин" нь маш олон төрлийн тустай бүтээгдэхүүн юм. Үүний тусламжтайгаар бид арьсаа сэргээж, үсээ арчилахын зэрэгцээ ахуй амьдралдаа тулгарсан асуудлаа ч шийдвэрлэж болох аж. Иймд бид та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүний гайхалтай хэрэглээнүүдийг дуулгахаар бэлтгэлээ. 

Бидний мэдэхгүй вазелины гайхалтай 20 хэрэглээ Хадгалах

Вакуум цонхтой айлуудын сайн мэддэггүй 2 нууц

Өвлийн жихүүн салхи, цонхоор тань хургаж, гэрийг нь таны сэрүүхэн, тухгүй болгоод байна уу? Хэрэв тийм бол та анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ вакум цонхыг дулаалах, салхи нэвтрүүлэхгүй болгох гайхалтай аргуудыг дуулгах гэж байна. Үүнийг хүмүүс төдийлэн сайн мэддэггүй тул цонхоор салхи сийгэх, цонх цантах асуудлаас ангжирч чадалгүй аргаа баран суудаг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Вакуум цонхтой айлуудын сайн мэддэггүй 2 нууц Хадгалах

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа

Хэдий гадаа сэрүүхэн, үе үе шороогоор шуураад гундуухан байгаа ч гэлээ цаг наашилж байгаа гэхээр сэтгэлд цаанаа л өег байгаа нь мэдээж. Зуны улирал дөхөх тусам хүмүүс амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт гарч, байгаль дэлхийн сайхныг мэдрэн алжаалаа тайлахыг улам бүр хүсэн хүлээдэг. Хотынхон ихэвчлэн зусландаа гарч мөн  амралтынхаа өдрүүдийг ил гал дээр шорлог шарах, хорхог, боодог хийхээс гадна өөрийн гэсэн зуслангийн эзэмшил газраа тохижуулж, төвхнүүлэхэд зарцуулдаг нь нууц биш юм. Жишээ нь, хашаандаа, цэцэрлэгтээ гоёмсог зам тавих гэх мэт.

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа Хадгалах
2015-05-23, 20:11

Та үүнийг мэдсэний дараа “Мандарины хальс”-г дахиж хэзээ ч хаяхгүй!

Бидний эцэг эхийн үед мандарин хамгийн сайхан жимс байсан билээ. Ээж аав нар гэрээ сайхан үнэртэй болгохын тулд мандарины хальсаа хаялгүй хадгалдаг байсныг зарим уншигчид маань санаж байгаа биз ээ. Тэгвэл мандарины хальсыг үүнээс өөр олон янзаар хэрэглэж болдог аж. Чухам юунд хэрэглэж болдог юм бол гэж та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй.

Та үүнийг мэдсэний дараа “Мандарины хальс”-г дахиж хэзээ ч хаяхгүй! Хадгалах
2017-02-02, 12:03

Хүнсний соданы ашиг тус

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг уншигч та бүхэн мэдэх байх. Энэ нь олон төрлийн шидтэй, гэрт тань заавал байх ёстой бүтээгдэхүүний нэг билээ. Ингээд та бүхэндээ хүнсний соданы ашиг тусыг таницуулж, хамгийн сайн нөхрөө болгохыг зөвлөж байна. 

Хүнсний соданы ашиг тус Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр амьдрал хэрхэн өөрчлөгддөг жишээг бидний мэдээллээс хараарай. Ингээд та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн энэ удаагийн шинэ дугаарыг хүргэж байна.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах