Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр амьдрал хэрхэн өөрчлөгддөг жишээг бидний мэдээллээс хараарай. Ингээд та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн энэ удаагийн шинэ дугаарыг хүргэж байна.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түрхдэг масло

Хэрвээ бидний өдөр тутамдаа талхан дээрээ түрхэж иддэг масло ийм болчихвол үнэхээр догь биш гэж үү? Нимгэн хэрнээ жигд түрхэгдэж, хооллоход илүү хялбар болно шүү дээ.

Түрхдэг масло

2 Зайрмагны торх

Зайрмагны торх яагаад заавал нэг удаагийнх байх ёстой гэж? Иймэрхүү зүйл байхад хүүхэд багачууд зайрмагаа идэхэд илүү хялбар, бас тааламжтай байх юм.

Зайрмагны торх

3 Өндөр өсгийт дээр явж сурж байгаа хүмүүст зориулав

Таны харж байгаачлан энэхүү жижиг дугуйтай түшлэг нь тухайн хүнийг тэнцвэрээ олох, өсгийт дээр хурдан алхаж сурахад зориулагджээ.

Өндөр өсгийт дээр явж сурж байгаа хүмүүст зориулав

4 Ухаалаг бал

Хөөх... үнэхээр ухаалаг юмаа. Халбага, сэрээ бүхий үзэг байхад л хооллонгоо, хичээлээ бичиж болох нь ээ.

Ухаалаг бал

5 Хогийн шүүр, хутгууртай гэрийн шаахай

Гэрийн шалан дээр жижиг хог, тоос шороо болсон бол ийнхүү хялбар аргаар цэвэрлээрэй.

Хогийн шүүр, хутгууртай гэрийн шаахай

6 Шатан доторх шүүгээ

Шатны доторх сул зайгаа ашиглан, гутлын тавиур хийгээрэй.

Шатан доторх шүүгээ

7 Өмдөн дээрх "ширээ"

Өвдөг дээрээ хооллох үедээ өмссөн өмдөө бохир болчихвий хэмээн санаа зовохгүйгээр тайван идэх боломжтой. Харин дараа нь хуулж аваад л угаахад хангалттай.

Өмдөн дээрх "ширээ"

8 Хатаагчтай сандал

Гудамжны сандлууд бороо орсны дараа норж, хэсэгтээ л суух аргагүй болдог шүү дээ. Тэгвэл энэхүү сандлын тусламжтай хуурай хэсгийг эргүүлээд л суух боломжтой юм.

Хатаагчтай сандал

9 Хэмжээтэй бүс

Турж байгаа хүмүүс, өөрийн бүсэлхийн тойрог, жингээ хянах боломжтой гээд боддоо. Үнэхээр ухаалаг байгаа биз.

Хэмжээтэй бүс

10 Шувуу хооллох зориулалт бүхий тавцан

Талх хэрчих бүрийд үйрмэг үйрч, түүнийг хаяхаас өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл үүнийг илүү ухаалгаар, тодруулбал шувуу хооллож болох юм.

Шувуу хооллох зориулалт бүхий тавцан

11 Хөл бөмбөг тоглох сандал

Хөл бөмбгийг утгаар нь тоглох боломжтой ухаалаг сандал...

Хөл бөмбөг тоглох сандал

12 Гар хөлтэй, унтлагын хөнжил

Амралт зугаалга, аялал жуулчлал гээд бүхий л үед таны эрхэм нөхөр болох мишокийг ийнхүү хөл гартайгаар бүтээжээ. Хөдөлгөөнд саадгүй, дулаахан гээд олон давуу талтай байгаа биз.

Гар хөлтэй, унтлагын хөнжил

13 Ундааны савны бариул

Лаазтай хүйтэн ундааг уухад гар бээрээд хэцүү байдаг бол асуудлыг хялбархан шийдэх боломжтой боллоо.

Ундааны савны бариул

14 Скэйттэй хүүхдийн тэрэг

Балчир үрсээ салхилуулаад явж байгаа ээжүүдэд маань үнэхээр хэрэгтэй эд байгаа биз?

Скэйттэй хүүхдийн тэрэг

15 Шар айраг хийх боломжтой зангиа

Ажил дээрээ нууцхан шар айраг уухыг хүсвэл энэхүү зангиа танд хэрэг болно.

Шар айраг хийх боломжтой зангиа

16 Теннис тоглох зориулалт бүхий ширээ

Хаалгаа хааж эргүүлээд л ширээний теннис тоглох боломжтой гээд бод доо. Үнэхээр сайхан байгаа биз?

Теннис тоглох зориулалт бүхий ширээ

17 Ээж хүүхэд хоёрын хос бээлий

Нэг сумаар хоёр туулай буудна гэж үүнийг л хэлнэ дээ. Хоёр биенийхээ илчинд хэзээ ч даарахгүй юм байна.

Ээж хүүхэд хоёрын хос бээлий

18 Хөшигтэй буйдан

Буйдан ч болно, ядарсан үед гэрэл хаагаад ор ч болох боломжтой тухтай ор. 

Хөшигтэй буйдан

19 Ус шавхагчтай халбага сэрээний сав

Заримдаа халбага сэрээний саван дотор ус хуримтлагдаад, бохир болчихдог. Үүнээс сэргийлэх хамгийн зөв арга. 

Ус шавхагчтай халбага сэрээний сав

20 Номын тавиуртай буйдан

Номын хорхойтнуудад гайхалтай тохирох буйданг хүсвэл та өөрөө ч урлаж болох юм. 

Номын тавиуртай буйдан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()