Шүдний OO-ны гайхалтай ид шид

Айл бүрийн угаалгын өрөөнд байх шүдний оог ахуйн нөхцөлд ч мөн гайхалтайгаар ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү? Зөвхөн шүдээ угааж, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарах бус цэвэрлэгээ хийж, толбо арилгахад ч шүдний оог ашиглаж болдог байна. Ингээд хамтдаа шүдний оо-ны гайхалтай хэрэглээнүүдийг мэдэж авцгаая. 

Шүдний OO-ны гайхалтай ид шид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөнгөн эдлэл өнгө оруулах

Мөнгөн эдлэлийг шүдний оогоор өнгөлж, шинэхэн мэт болгоорой. Оог сойзонд түрхэж, үүгээрээ мөнгөн эдлэлээ үрж, өнгөлөөд зөөлөн алчуураар цэвэрлэнэ. 

Мөнгөн эдлэл өнгө оруулах

2 Машины гэрэл гялалзуулах

Тоос тогтож, өнгөлөг байдлаа алдсан машины гэрлийг шүдний ооны тусламжтайгаар цэвэрлэж болно. Оог машины гэрлийн шилд түрхэж, үрж, арчих аж. 

Машины гэрэл гялалзуулах

3 Төгөлдөр хуурын товчлуур цэвэрлэх

Хэрэв төгөлдөр хуурын тань товчлуурууд бохирдож, шарласан тохиолдолд шүдний оогоор өнгөлж, цэвэрлэж болох юм. 

Төгөлдөр хуурын товчлуур цэвэрлэх

4 Кет, пүүзийг өнгө оруулах

Кетний урд хэсэг, пүүзний цагаан хэсэг зэргийг оогоор үрж, өнгөлж шинэхэн мэт болгоорой. 

Кет, пүүзийг өнгө оруулах

5 Усны шилийн хөлрөлтийг багасгах

Усны шилэн дотроо бага зэрэг оо түрхэснээр цантаж, хөлөрч таныг зовоохгүй аж. 

Усны шилийн хөлрөлтийг багасгах

6 Толбо арилгах

Модон эдлэл дээр тогтсон толбыг шүдний оо-ны тусламжтайгаар арилгаж болно. 

Толбо арилгах

7 Хувцсан дээр тогтсон толбо арилгах

Цамцан дээрх тогтсон толбыг арилгахын тулд оог толбон дээр түрхээд, хэсэг хугацааны дараа угаахад бүрэн арилна. 

Хувцсан дээр тогтсон толбо арилгах

8 Төмөр эдлэл өнгөлөх

Гар болон усны толбо тогтсон төмөр эдлэлийг ч мөн шүдний оогоор өнгөлж, гоёмсог болгож болох юм. 

Төмөр эдлэл өнгөлөх

9 Индүүний ул цэвэрлэх

Индүүний улыг шүдний оогоор үрж, цоо шинэ мэт болгох боломжтой. 

Индүүний ул цэвэрлэх

10 Утасны дэлгэц өнгөлөх

Зураас, гарын толбо болсон утасны дэлгэцийг оогоор өнгөлж, цэвэрлээрэй. 

Утасны дэлгэц өнгөлөх

11 Хумс цэвэрлэх

Хумсны будаг арилгасны дараачаар хумсан дээр будагны үлдэгдэл үлдэх тохиолдол байдаг. Тэгвэл шүдний оо болон сойзыг ашигласнаар үүнийг арилгах боломжтой. 

Хумс цэвэрлэх

12 Гарны эвгүй үнэр арилгах

Сонгино, сармис арилгаж, хэрчисний дараа гарт эвгүй үнэр шингэдэг. Харин үүнийг шүдний оо-ны тусламжтайгаар арилгаж, асуудлыг шийдвэрлэж болох юм. 

Гарны эвгүй үнэр арилгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()