Бидний буруу хийдэг зүйлс

2016-07-05, 11:24
40,695

Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс маш их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдчихэж болох ч яг яах учраа олохгүй байгаа бол дараах мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Бидний буруу хийдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Утсаа хурдан хугацаанд бүрэн цэнэглэмээр байгаа бол "Flight mode" дээр нь тавиарай. 

2

Бүсгүйчүүд суурь кремнийхээ өнгийг сонгохдоо гар, нүүрэн дээрээ биш, харин хүзүүн дээрээ шалгах хэрэгтэй. Энэ нь таны нүүр хүзүүнээсээ ялгарч харагдахаас сэргийлнэ. 

3

Ажил, гэр, шүүгээнүүдийнхээ түлхүүрийг хооронд нь ялгахын тулд өөр өөр өнгийн хумсны будаг ашиглаарай. 

4

Өндгөө өөгүй арилгахын тулд өндгөө буцалгах үедээ нэг халбага сода хийхэд л хангалттай. 

5

Индүүгүй үед хувцас индүүдэх хэрэг гарвал угаалгын машины хатаагчиндаа хувцсаа, 3-6 ширхэг мөстэй хамт хийгээд 15 минут сэгсрээрэй. Гаргаж ирээд харахад яг л индүүдсэн мэт харагдах болно. 

6

Компьютерийн гарны тань дээд талд хоёр хөл бий. Тэдгээрийг босгох юм бол үсэгнүүдээ илүү сайн харж юуны магад...

7

Зураг дээр харуулсан шиг, амархан хатчихаар задалсан хүнсний бүтээгдэхүүнээ ундааны савны дээд талаар боогоорой. 

8

Хувцсан дээр болсон уруулын будагны толбыг арилгахдаа үсний лак цацаж 10 минут байлгаад, хүйтэн устай пролоноор үрнэ. Дараа нь үүнийгээ ердийн үеийнх шигээ угаагаарай. 

9

Халуун өдөр уух зүйлсээ хурдан хөргөмөөр байвал том саванд хүйтэн ус, мөс хоёроос тэнцүү хэмжээтэй хийгээд, 1 литр ус тутамд 2 цайны халбага давс хийнэ гэж тооцоорой. Ингээл ердөө 2 минут байлгахад л 8-10 хэмээр хөрсөн байдаг. 

10

Хоолоо халаахдаа голд нь зай гаргаж, тойрог хэлбэрээр тавьж халаагаарай. Ингэвэл хатахгүй, нэгэн жигд сайн халдаг. 

11

Хэнд ч уншууламгүй нууц бичгээ далдлахыг хүсвэл зүгээр нэг эрээчих биш, дээр нь давхарлаад өөр зүйл бичих хэрэгтэй. 

12

Задгай уух зүйлдээ шавж орохоос сэргийлэхийн тулд дээр нь аяган бялууны суурь цаас тавьж өгөөрэй. 

13

Чихэвчээ орооцолдуулахгүйн тулд энэ аргыг хэрэглээрэй. 

14

Угаалтуурынхаа доод зүйлсийг цэгцлэхийг хүсвэл нарийхан хуванцар хоолой тогтоож өгөөд түүн дээрээ угаалгын бодисуудаа тогтоож өгөөрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()