Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Цахим эрин хүн төрөлхтний хөгжлийн түүхийг шинэ шатанд хүргэж, оюун санааны томоохон эргэлт хийсэн хэдий ч салбар бүрт бараан сүүдрээ дагуулсаар байна. Түүний нэг жишээ бол, цахим залилангийн гэмт хэрэг юм. Нэгэн үе и-мэйлээр захидал илгээж хэрэглэгчдийг залилалан мэхэлдэг байсан өдгөө уг гэмт хэрэг нүүрээ нуун фэйсбүүкт “суурьшжээ”. Гишүүд олонтой, идэвхтэй ажилладаг групп, дагагч олонтой пэйж хуудасны сэтгэгдэл хэсэгт энэ төрлийн зар үзэгдэх нь элбэг болсон бөгөөд “Танд мөнгө зээлдүүлнэ”, “Та сугалааны ялагч боллоо” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлдэг ажээ.