Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд

21-р зуун гарахад царай муутай, тарган хүн гэж байхаа больж, харин хаа сайгүй хиймэл хөх, өгзөг, уруул, хамартай бүсгүйчүүд гунхалзан алхах болсон. Энэ бол мэдээж сайн эмч нарын гарын дүйгээр бүтсэн “бүтээл” билээ. Тэдний дурлан байж хийлгэдэг, хараа булаам, төрөлхийн мэт харагдах хиймэл хөх  чамгүй үнэтэй хийгддэг ажээ. Ингээд танд алдартнууд хэдэн долларыг “шинэ” хөхөндөө зарцуулсныг сонирхуулж байна.

Хамгийн үнэтэй хөхний хагалгаа хийлгэсэн одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Салма Хаяк (Salma Hayek) – 10,000 доллар

Тэр бол яахын аргагүй Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр өөрийгөө пластик мэс заслын эсрэг байр суурьтай хэмээн хэлж байсан ч жижигхэн хэмжээтэй хөх нь яавч нэг шөнийн дотор “ургаагүй” нь лавтай. 

Салма Хаяк (Salma Hayek) – 10,000 доллар

9 Карма Электра (Karma Elactra) – 10,000 доллар

Тэр өмнө нь 32B размерын хөхөвч зүүдэг байснаа хагалгаа хийлгээд DD хэмжээ рүү шилжсэн гэдэг. “Playboy” сэтгүүлийн нүүрийг дөрвөн ч удаа чимсний эцэст тэрээр өөрийгөө хагалгаа хийлгэсэн гэдгээ олон нийтэд зарласан билээ.

Карма Электра (Karma Elactra) – 10,000 доллар

8 Николь Кидман (Nicole Kidman) – 15,000 доллар

Үзэсгэлэнт бүсгүй Николь Кидман хэд хэдэн удаа ботокс шахуулснаа нуугаагүй ч, хиймэл хөх хийлгэсэн гэдгээ олонд ил болгоогүй юм. Нэгэн үйл ажиллагаан дээр энгэр задгай даашинзынх нь цаанаас цухуйх хөхийг мэргэжилтнүүд хараад “хагалгаа хийлгээд удаагүй байгаа хөх” хэмээн хэлсэн гэнэ. 

Николь Кидман (Nicole Kidman) – 15,000 доллар

7 Келли Роуланд (Kelly Rowland)

“Destiny’s child” хамтлагийн гишүүн байсан дуучин Келли Роуландын цээж өмнө нь үнэхээр хавтгай харагддаг байсныг хэн ч мэднэ. Тэрээр 18 насандаа хөх хийлгэхээр шийдэж байсан ч ээж нь мөн дуучин Бейонсе нар хүлээх хэрэгтэй хэмээн зөвлөсний дагуу 10 жил хагалгаагаа хойшлуулжээ. Харин хожимдож хийлгэсэн түүний шинэ хөх үнэхээр өөгүй, яг л төрөлхийн мэт харагдаж байна.

Келли Роуланд (Kelly Rowland)

6 Кэйт Хадсон (Kat Hudson) – 15,000 доллар

Тэрээр 31 настай байхдаа олон жилийн турш мөрөөдсөн хиймэл хөхөө хийлгэсэн байна. 

Кэйт Хадсон (Kat Hudson) – 15,000 доллар

5 Дэнис Ричардс (Denise Richards) – 25,000 доллар

Тэрээр 3 удаа хөхөндөө мэс хүргэж, эхний 2 нь амжилтгүй болсон байна. Гэхдээ энэ бүгд түүний өөрийнх нь буруугаас болсон гэдэг. Эхнийх дээр нь тэр ердөө 19 настай байсан бөгөөд ямар ч туршлагагүй хүнээр хийлгэсэн байна. 2 дахь удаагаа өмнөх ямар ч харьцаагүй том хөхөө засуулах гэсэн ч бүр л дордуулсан. Харин сүүлийнх дээр нь арай гэж санаандаа таарсан хөхтэй болжээ.

Дэнис Ричардс (Denise Richards) – 25,000 доллар

4 Хэйди Монтаг (Heidi Montag) – 30,000 доллар

2010 онд нэг өдөрт гоо сайхны 10 мэс засалд орсон Хэйди Монтаг хэмээх Америкийн нэвтрүүлэгч бүсгүйн нэр нэг хэсэгтээ л амны бай, ярианы сэдэв болов.Тэрээр хөхөө F хэмжээтэй болгож томруулсан нь нуруунд нь хэт их ачаалал өгч, өдөр тутмын энгийн зүйлс хийх, спортоор хичээллэх, тэр ч байтугай гадуур гарахад ч хүндрэлтэй болсон гэдэг. Тэр ямар том алдаа хийснээ ухааран жүжигчин Анжелина Жолигийн мэс засалч дээр очин хөхөө хэвийн хэмжээтэй болгон багасгасан байна. 

Хэйди Монтаг (Heidi Montag) – 30,000 доллар

3 Анна Николь Смит (Anna Nicole Smith) – 33,000 доллар

90-д оны секс бэлгэ тэмдэг, алдартай загвар өмсөгч Анна Смит  үзэсгэлэнт төрхөөрөө байнга л олны анхаарлыг татдаг байлаа. Даанч тэр хөхний хагалгаанд бараг л донтсон гэж хэлэхэд болно. 1993 онд хийлгэсэн хөх нь түүний тачаангуй төрхийг улам цогцлоож, “PLayboy” сэтгүүлээс “Оны сайхан бүсгүй” хэмээх өргөмжлөлийг хүртэл авч байжээ. Харин түүний дараахан хийлгэсэн хөх нь дэндүү том байсан учир нурууны өвчнөөр шаналахад хүргэсэн байна. Өвдөхийн эрхэнд эмчид хандан нуруугаа эмчлүүлж, өвчин намдаагч их хэмжээгээр ууснаас болж харамсалтайгаар нас барсан хэмээн зарим эх сурвалжууд хэлдэг.

Анна Николь Смит (Anna Nicole Smith) – 33,000 доллар

2 Памела Андерсон (Pamela Anderson)– 35,000 доллар

1990 онд хамгийн анхны мэс ажилбараа хийлгэж байсан тэрбээр найман жилийн дараа хиймэл хөхөө авахуулсан байна. Гэсэн хэдий ч 2004 онд ахиад л өмнөхөөсөө ч том хөхтэй болжээ.

Памела Андерсон (Pamela Anderson)– 35,000 доллар

1 Анжелина Жоли (Angelina Jolie) – 40,000 доллар 2

2013 онд тэрээр хөхний хорт хавдрын улмаас 2 хөхөө авахуулсан юм. Нэг хөхийг нь л авах эсэхийг шийдэхээр туршиж үзэхэд 3000 доллар болжээ. Харин хоёуланг нь авахуулахад 15,000 доллар болсон байна. Дараа нь тэр хиймэл хөх хийлгэх хагалгаанд орохдоо 30-д мянган доллар төлсөн аж.

Анжелина Жоли (Angelina Jolie) – 40,000 доллар 2

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()