2016 оны хамгийн гайхалтай нээлтүүд

Зарим хүмүүс дэлхий дээр шинээр нээх юу ч үлдээгүй гэж боддог байж болох юм. Гэхдээ хорвоо ертөнц дэндүү уужим, дээрээс нь хүн тархиныхаа ердөө 10%-ийг ашигладаг шүү дээ. Тиймээс юуг ч таамаглах аргагүй гэсэн үг. 2016 онд хүн төрөлхтний түүхэнд олон шинэ нээлт гарсан бөгөөд хамгийн шилдэг гэсэн 15-ыг нь бид танд бэлтгэн хүргэж байна. 

2016 оны хамгийн гайхалтай нээлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Анхны тоо

2016 оны 1-р сард хамгийн их буюу 22,338,618 оронтой анхны тоог олж нээжээ. Энэ нь өдийг хүртэл мэдэгдэж байсан хамгийн урт анхны тооноос даруй 5 сая оронгоор илүү байгаа юм. Анхны тоо нь компьютерийн хөгжилд тун чухал нөлөөтэй байдаг аж.

Анхны тоо

14 9 дэх гариг

Нарны аймгийн 9 дэх гаригийг хэдэн арван жилийн өмнөөс хайж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл Далай ван гаригийн цаана аварга том гариг бий гэх онол таамаг төдий байсаар ирсэн юм. Гэвч тус онол 2016 онд батлагджээ. Сонирхуулахад эл шинэ гариг дээрх 1 жил нь дэлхийн 17000 жилтэй тэнцүү ба нарны гэрэл 7 хоногийн дараа тусдаг гэнэ. Эрдэмтэд шинээр нээсэн гаригийнхаа талаар илүү ихийг олж мэдэх гээд тун завгүй байгаа бөгөөд 9 дэх гариг нарны тойрог замаас 30 хэмийн гадна оршдог болон онцгой хүнд жингээсээ болоод нарны системийн гаригуудыг хазайлгаж магадгүй байгаа аж. Гэхдээ бүү санаа зовоорой. Энэ нь бидэнд ямар ч аюул учруулахгүй гэсэн шүү. 

9 дэх гариг

13 5D диск

Юу ч мөнх оршдоггүй. Гэвч 2016 оны 2-р сард Английн хэсэг эрдэмтэд хэдэн тэрбум жилийн настай дижитал хураагуур нээснээ танилцуулжээ. 360 терабайтын багтаамжтай уг 5D дискийг нано шилээр хийсэн тул цельсийн 1000 хэмд ч тэсвэртэй бөгөөд хичнээн ч удаан хугацаа өнгөрсөн элэгдэхгүй аж. Хүн төрөлхтний ирээдүйд хувь нэмэр оруулахуйц мэдээллүүдийг зарим эрдэмтэд  хэдийн эл дискэнд хадгалаад эхэлсэн ба нэг бодлын хүний гараар бүтээгдсэн биднээс илүү урт наслах анхны зүйл гэдэг нь аймшигтай ч, нөгөө талаар хүн төрөлхтөн хойшид юу ч мартахгүй болсон нь авууштай юм. 

5D диск

12 Алуурчин загас

"Papua New Guinea"-д газар дээгүүр явж, модонд авирч, шувуу иддэг загас олджээ. Гадна төрх нь жирийн загастай адил боловч тэр агаарт амьсгалж чаддаг ба цээжин дээрх заламгайгаараа газар дээгүүр явж чаддаг гэнэ. Түүнийг "The climbing perch" гэж нэрлэсэн бөгөөд нэлээд түрэмгий араншинтай тул байгальд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

Алуурчин загас

11 Саажсан хүнд зориулсан хиймэл эрхтэн

Шинжлэх ухааны сэдэвт кинон дээр гардаг кибер үе хаяанд маань ойрхон иржээ. Өнгөрсөн хавар тархины саажилттай хүний тархинд электрон төхөөрөмж суулгаад шуун дээр нь цахилгаан багаж байрлуулан холбосноор 5 жилийн өмнө нугасаа гэмтээсэн хүн анх удаа бугуй, болон хуруунуудаа хөдөлгөж чадсан байна. Нью-Иорк хотын "Фэйнштэй Их сургууль"-ийн "Анагаахын судалгааны төв"-ийн Чад Бутон (Chad Bouton) тэргүүтэй багийнхан тус төхөөрөмжийг бүтээсэн юм. Тэд азтай залуугийн тархины хөдөлгөөн удирддаг хэсэгт төхөөрөмжөө байрлуулсны ачаар тэрбээр гитар хүртэл тоглодог болжээ. 

Саажсан хүнд зориулсан хиймэл эрхтэн

10 Пуужин дрон хөлөг дээр газарджээ

Кинон дээр ийм зүйл байнга гардаг боловч үнэн хэрэгтээ пуужин газардуудах гэдэг тун ярвигтай ажил бөгөөд пуужингийн тээгч нь газардмагцаа далай руу унаж орхидог аж. Гэвч 2016 оны 4-р сарын 8-нд дрон хөлөг дээр пуужинг бүрэн бүтэн амжилттай газардуулж чадсан ба тээгчийг дахин ашиглана гэдэг 60-600 сая ам доллар хэмнэж байгаа явдал юм. 

Пуужин дрон хөлөг дээр газарджээ

9 Нүүрсний диоксидыг чулуу болгон хувиргагч

Исланд бол геотермийн дулаан болон усан станцаар цахилгаан гаргаж авдаг улс юм. Галт уулын чулуунаас тун өчүүхэн хэмжээний нүүрсний диоксид гардаг бөгөөд 2007 онд "Reykjavik Energy" компани "CarbFix" нэртэй төсөл эхлүүлжээ. Уг төсөл нүүрсний диоксидоос нүүрсхүчлийн давс гарган авах зорилготой байсан ба төслийн удирдагч "Энэ аргаар СО2-г чулуунд байрлуулж болно" гэж мэдэгдэж байсан юм. Ганц хүндрэл нь СО2 гаргахдаа бус базальт чулуу хангалттай байхгүйд оршиж байсан ч, Исландын газар нутгийн 90%-ийг базальт чулуу эзэлдэг тул ямар ч асуудалгүй гэсэн үг юм. 

Нүүрсний диоксидыг чулуу болгон хувиргагч

8 Өдөөгддөгийн шалтгаан

Хэн нэгний шивнэхийг эсвэл хуванцар эд нужигнахыг сонсоод дагз хавьд тань ирвэгнэх мэдрэмж төрж байсан уу? Тэгвэл энэхүү үзэгдлийг "ASMR" гэж нэрлэдэг ажээ. "Swansea University"-ийн нэгэн багш оюутантайгаа хамтран дээрхи үзэгдлийг судалж эхэлсэн ба 500 орчим сайн дурынхныг судалгаандаа хамруулж, "оюун санаан дахь дур тавилт" төрүүлэм бичлэг үзүүлээд ямар мэдрэмж төрж байгааг нь хэлүүлжээ. 69% нь нойргүйдэл, бухимдал, хямралаа дарахад тус бичлэг тус болсон гэж хариулсан бол ердөө 5% нь сэрэлтэй төстэй байсан гэжээ. Судлаачид маань цааш нь үргэлжлүүлэн судалсаар байгаа бөгөөд сайн үр дүнд хүрнэ хэмээн өндөр найдлага тавьж байгаа гэнэ. 

Өдөөгддөгийн шалтгаан

7 Хоёр дахь сар

Хоёр дахь сар ердөө 36,5 м өргөнтэй хэдий ч 100 жилийн өмнө тойрог замд орж ирснээс гадна цаашдаа ч хэдэн зууны турш байх төлөвтэй байгаа гэнэ. Хоёр дахь сарыг "2016 HO3" нэртэй телескопоор 4-р сарын 27-нд Хавайд анх олж нээсэн байна. Хоёр дахь сар нарыг 365,93 өдөрт тойрдог ба энэ нь дэлхийгээс 365,24 өдрөөр удаан гэсэн үг юм. Сар дэлхийд 14,4 сая км-ээс илүү ойртохгүй тул манай гаригт ямар ч аюул учруулахгүй гэнэ. 

Хоёр дахь сар

6 Нүдгүй өт

"Caenorhabditis elegans" нэртэй дугуй өт хүний нүднээс 50 дахин илүү гэрэл мэдрэх чадвартай аж. Фоторецептор гэрлийг дохио болгон хөрвүүлдэг ба үүнийг олон янзаар ашиглаж болох юм. Эрдэмтэд энэхүү өтний гуравдагч төрлийн фоторецепторыг сайтар судалж байгаа бөгөөд яаж ингэж гэрэл мэдэрдэг болсныг нь тогтоочихвол шинэ фоторецептор гаргаж авч магадгүй байгаа ажээ. 

Нүдгүй өт

5 Математикийн алгоритм

Олон жилийн туршид мэдрэл судлаачид болон компьютерийн мэргэжилтнүүд хүний тархи хэрхэн мэдээлэл хадгалдаг болон яаж бүлэг бүлгээр нь ялгадаг болохыг мэдэх гэж судалсаар ирсэн юм. Харин Жоржиа мужийн Анагаахын их сургуулийн мэдрэл судлаач n=2i-1 гэсэн алгоритм гаргаж ирсэн ба энэ нь нэг үгээр хэлбэл олон төрөл гарч ирэх тусам хүний бодол будлиантай болдог гэсэн онол ажээ.

Математикийн алгоритм

4 Унгадаг загас

Британи болон Канадын биологичид май загас унгадаг болохыг тогтоосон байна. Далай доорх өндөр хэмнэлтэй чимээ май загасны шулуун гэдэснээс гардаг ба тэд харанхуйд нэг нэгнээсээ төөрөхгүйн тулд ийм авиа гаргадаг аж. Хүнтэй адилгүй нь тэд ямар ч хий ялгаруулдаггүй бөгөөд энэ чимээ нь тэдний харилцаа холбооны хэрэгсэл гэнэ. Учир нь тэд зөвхөн харанхуйд л ийм авиа гаргадаг ба май загасаас өөр амьтан үүнийг нь сонсож чаддаггүй юм.

Унгадаг загас

3 Биеэсээ гарах

Комд орсон зарим хүмүүс астрал аялал хийж, биеэсээ гараад өөрсдийгөө хажуунаас нь харсан гэж ярьдаг. "University of Ottawa"-ийн судлаачид энэ үзэгдлийг судлахаар шийдэж, сайн дурынхныг цуглуулан тархинд нь соронзон хэт авиан оношилгоо хийж үзсэн байна. Уг судалгаагаар хүний бие махбод дэлхий ертөнцтэй хамааралтай болохыг заадаг тархины хэсэг зарим үед идэвхигүй болдгийг олж тогтоосон ба биеэс гарах үзэгдэл зөвхөн тухайн хүндээ л жинхэнэ санагддаг гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл хүний сүнс биеэсээ гарч явдаггүй ба мэдрэлийн системийн нөлөөгөөр ингэж санагддаг байна. 

Биеэсээ гарах

2 Нуруу эмчлэх

Нуруундаа гэмтэл авснаас болж хүн насан туршдаа хөдлөх чадвараа алдах нь бий. Гэвч Калифорнийн их сургуулийн судлаачид гэмтсэн нурууны ясны эд эсийг дахин ургуулж чадсан байна. Тэд бүрэн төлжөөгүй мэдрэлийн эсийг бусад эстэй холбон ургуулжээ. Түүхэнд анх удаа тархи нуруу хоёрыг холбох боломжтой болсон нь энэ боловч хүний бие дээр турших хүртэл дахиад хэдэн жилийн зай байгаа нь гарцаагүй юм. 

Нуруу эмчлэх

1 Генийн өөрчлөлт

Атлантагийн биологичид нэг эст биетийг олон эст болгодог генийг олж илрүүлжээ. ДНХ дахь энэ бяцхан өөрчлөлт нь генетикийн түүхэнд хувьсгал авчирч буй бөгөөд өөрөөсөө олон эст бүтцийг бий болгож байгаа тус ген дэлхий дээр амьд биет яаж үүссэнийг тайлбарлаж магадгүй байгаа гэнэ. 

Генийн өөрчлөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()