Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна

Доминикан гаралтай авьяаслаг зураач Камалки Лауреаногийн (Kamalky Laureano) бүтээлүүдийг хэн ч эхлээд харсан өндөр нягтаршилтай гэрэл зураг байна гэж андуурдаг. Тэрээр хөрөг зураг зурахдаа арьсны нүх сүв, сэвх гээд нарийн ширийн хэсгүүдэд ихээр анхаарал хандуулдаг гэнэ. Түүний ямар их цаг хугацаа, хөдөлмөрийг зарцуулдгийн зэрэгцээ ямар гайхалтай авьяастай болохыг бүтээлийг нь хараад л та мэдрэх болно. Ингээд та бүхэнд Камалки Лауреаногийн "хайпер-реалист" жанрын бодит мэт хөрөг зургуудын дээжээс толилуулж байна. 

Доминикан залуугийн бүтээлүүд дэлхий нийтийг гайхшруулж байна Хадгалах
2019-01-13, 13:10

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ?

"Сникерс", "Баунти" амттануудад зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчууд ч дурладаг ч чихэр болон бусад химийн тогтворжуулагч бодисын хэмжээ хэт ихтэй тул төдийлөн эрүүл хүнс байж чаддаггүй. Иймд та бүхэнд дэлгүүрт зардаг тэдгээр амттануудын илүү амтлаг, мөн эрүүл хувилбарыг нь гэртээ гарын доорх материал ашиглан хийх аргыг зааж өгье.

"Snickers" болон "Bounty" амттанг гэртээ хэрхэн хийх вэ? Хадгалах
2019-01-13, 13:04

Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа

Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сайхныг л хүсдэг билээ. Тиймээс ч зарим нь хүүхдэдээ хүссэн тоглоом, чихэр жимсийг нь авч өгөхийн тулд илүү цагаар ажиллаж байдаг. Харин зарим нь хүүхдээ хүмүүжилтэй болгохын тулд хүүхдээ хатуур гараар өсгөдөг билээ. Зарим тохиолдолд хүүхдээ төрөл бүрийн аюул ослоос хамгаалж бүхий л шийдвэрийг хүүхдийнхээ өмнөөс өөрөө гаргах нь ч бий. Гэвч эцэг эхчүүдийг хооронд нь холбодог нэг зүйл байдаг бөгөөд энэ нь тэд өнгөрсөнд очиж ямар нэгэн алдаагаа засах хүсэл байдаг юм. Тэгвэл энэ ямар алдаа байдаг бол? Энэ талаар мэдээллийг танд хүргэе.

Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа Хадгалах

Боксын спортын тухай бидний буруу боддог 10 зүйл

Боксын тухайд ихэнх хүмүүс зөвлөлтийн үеийн  шог ярианаас, том Кличкогийн ярилцлагаар төсөөлдөг. Өнөөдөр бид танд энэ спортын талаар үнэнийг дэлгэж төөрөгдлийг арилгах сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Боксын спортын тухай бидний буруу боддог 10 зүйл Хадгалах

Бидний эрүүл мэнд болон үзэл бодолд нууцаар нөлөөлж байдаг 4 зүйл

Амьдрал гэдэг тийм ч амар, хялбар зүйл биш. Бид тархиараа бүх юмаа шийддэг гэдэгтээ итгэлтэй байдаг ч үнэн хэрэгтээ хэнээр ч, юугаар ч удирдах боломжгүй зүйлс бидний биед байдаг гэнэ шүү. Ингээд энэхүү удирдаж боломгүй аймшигт зүйл юу болох талаар танилцацгаая.

Бидний эрүүл мэнд болон үзэл бодолд нууцаар нөлөөлж байдаг 4 зүйл Хадгалах

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ?

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэндээ тослог багатай, тэжээллэг, хүртээлтэй ямар хоол хийж өгөх вэ гэж бодож сууна уу? Тэгвэл танд маш зөөлхөн бөгөөд шүүслэг сайхан амттай чанасан үхрийн мах хэрхэн хийх аргыг хүргэж байна. Үхрийн махыг соус болон бусад ногоо, хачиртай хамт бэлдсэнээр гайхалтай оройн зоог бэлэн болох болно.

Үхрийн махыг хэрхэн шүүслэг, зөөлөн болгож чанах вэ? Хадгалах
2019-01-12, 14:02

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд

Шарталтыг бидний бие махбодоос ирүүлж буй хэтрүүлж уухын хор нөлөөг таниулсан сануулга гэлтэй. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал согтууруулах ундааны хор бие дэх сахарын хэмжээг багасгаж, биеийн биологийн цагийг зохицуулдаг дааврын ажиллагаанд саад учруулснаар ядрах, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч улмаар "шарталт" эхэлдэг байна. Ингээд та бүхэнд Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг анагаах аргуудыг танилцуулъя.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд Хадгалах
2019-01-12, 12:15

Элдэв зураг (80 фото) №590

Сайхан амарч байна уу найзуудаа, өнөөдөр уламжлал ёсоор та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан оруулдаг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэхэд бэлэн болжээ. Хамтдаа сэтгэл сэргээж, нүд баясгасан шинэ соргог бүхнээр дүүрэн сонирхолтой зургуудаа хамтдаа үзэцгээе.

Элдэв зураг (80 фото) №590 Хадгалах
2019-01-11, 18:53

Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс

Хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэж байгаад өөрийнхөө санаснаас эсрэг үр дүнд хүрэх нь байдаг. Энгийн нэгний ийм үйлдэл бүү хэл, аугаа их нээлт зохион бүтээсэн хүмүүст ч ийм тулгардаг юмсанж. Өмнөө том зорилго тавиад хүн төрөлхтөнд сайн сайхан зүйл хийхээр оролдсон ч тэр нь  дэлхий дахиныг дайны ирмэгт аваачиж, олон мянган хүний аминд хүрэн өөрийнхөө “эцгийг” гомдож харамсахад хүргэсэн тохиолдлуудыг энд дурдах гэж байна.

Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс Хадгалах

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

Эмэгтэйчүүд хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна төрөл дээр анхаарах ёстой байдаг аж. Учир нь нийт бүсгүйчүүдийн 80 хувь нь буруу төрлийн хөхний даруулга зүүдгээс болоод төрөл бүрийн эрүүл мэндийн асуудалтай болдог ажээ. Энэ үүднээс эмэгтэйчүүддээ зориулан ямар хөхний даруулга сонгож ямрыг нь сонгохгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ? Хадгалах

Ховсдолт гэж юу вэ?

Ховсдолт нь үеийн үед үнэхээр нууцлаг хэрнээ сонирхолтой зан үйл мэтээр хүн төрөлхтөнд төсөөлөгдөн иржээ. Хосвдолд орсон хүн хэдийнээ мартаад байсан олон жилийн өмнөх үйл явдлыг эргэн санаж, нөгөө зарим нь нүүрсний цог дээгүүр алхан түлэгдэхгүй өнгөрдөг гэж та дуулсан уу? Хосвдуулсан хүн өөрийнхөө нэрийг мартаж эсвэл бүр эсрэгээрээ өөрийнхөө тухай бүхнийг дэлгэж, ховсдогчийг үг дуугүй аялдан дагаж захирагддаг. Бид энэ бүх сонин үзэгдлийн талаар дор өгүүлэх юм.

Ховсдолт гэж юу вэ? Хадгалах