Ховсдолт гэж юу вэ?

Ховсдолт нь үеийн үед үнэхээр нууцлаг хэрнээ сонирхолтой зан үйл мэтээр хүн төрөлхтөнд төсөөлөгдөн иржээ. Хосвдолд орсон хүн хэдийнээ мартаад байсан олон жилийн өмнөх үйл явдлыг эргэн санаж, нөгөө зарим нь нүүрсний цог дээгүүр алхан түлэгдэхгүй өнгөрдөг гэж та дуулсан уу? Хосвдуулсан хүн өөрийнхөө нэрийг мартаж эсвэл бүр эсрэгээрээ өөрийнхөө тухай бүхнийг дэлгэж, ховсдогчийг үг дуугүй аялдан дагаж захирагддаг. Бид энэ бүх сонин үзэгдлийн талаар дор өгүүлэх юм.

Ховсдолт гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Товч түүх өгүүлье

Улс орон бүрт ховсдолтын талаар янз янзаар ярьдаг. Нэг хэсэг нь ховсыг сэтгэлгээний үзэгдэл гэж байхад нөгөө газарт ямар нэг аймшигт зүйл хэмээн хориглож байх жишээтэй. Энэтхэг, Хятадын эртний бичээсүүдэд хүмүүсийг эмчилгээ хийлгэж байхдаа өвдөлт мэдрүүлэхгүй байх үүднээс ховсонд оруулдаг байсан гэж бичжээ. Харин 1794 онд Европт нэгэн хүүг ховсонд оруулж байгаад толгойн хавдрыг нь авах эмчилгээ хийсэн гэсэн бичвэр ч бий. Өнөөдөр мэдээ алдуулах шинэ арга бий болсон ч ховс нь сэтгэл судлалын салбарт илүү хэрэглэгдэх болжээ. Сэтгэл зүйчид зарим өвчнийг анагаах үүднээс өвчтөнүүдийг ховсонд оруулдаг байна. 

Товч түүх өгүүлье

2 Ховс тархинд яаж нөлөөлдөг вэ?

Ховсдуулсан хүн өөрийгөө хянахаа больдог, нүд нь цавчлах нь цөөрч, сануулахаас нааш нүдээ цавчлахгүй болдог. Нөгөө талаас энэ үед хүн эргэн тойрноо анхаарахаа больж байгаа мэт боловч үнэндээ бол тархи аливаад төвлөрөх чадвараа алддаг юм. Бидний ерийн байдагтай харьцуулах юм бол энэ үед тархины бүхий л хэсэг маш  ихээр идэвхжиж улмаар сэтгэн бодох чадварт нөлөөлж, бидний анхаарал аливаа зүйлд удаан хандуулж чаддаггүй байна. 

Ховсонд орсон хүн бий болсон нөхцөл байдлыг ойлгож, өөрөө үүний нэг хэсэг гэдгээ ойлгож чадахгүй, юу бодож байгаагаа ч мэдэхгүй болдог. Ховсонд орсон хүн өөрийнхөө бодол болон хүрээлэнд болж байгаа үйл явдлаас өөрийгөө тусдаа гэж бодоод, нөхцөл байдлыг өөрийн байр суурьнаас биш хөндлөнгөөс хардаг. Тиймээс л нас бие гүйцсэн хүн ховсдуулаад яг л хүүхэд шиг болж орчин тойрноо мэдрэхгүй, сандралд ордог юм.

Ховс тархинд яаж нөлөөлдөг вэ?

3 Ховсын хүч

Ховс нь хүнд мартагдсан юм уу, тодорхой санахгүй байгаа үйл явдлыг сэргээн санахад нь тусалдаг. Хаа нэгтээ орхисон үнэт зүйл, бичиг цаасаа эргэн санах гэж зарим бизнесмэнүүд ховс руу хошуурах нь бий. Ховс нь мөн сөрөг зүйлийг ч хийж чадна жишээ нь, зарим дурсамжийг хэсэг хугацаагаар хүний толгойноос арчиж, олон хүнд сөрөг зүйл дагуулж мэднэ. Гэсэн хэдий ч ховс нь хүний тархин дахь бүх мэдээллийг устгахгүй, харин ч нэмж байдаг. Хүнийг ухаан алдуулах байдлаар тархинд зарим дурсамж хайх боломж бий болгодог байна. Харин ховсыг буруу хийсэн тохиолдолд хүн нэрээсээ авахуулаад энгийн нэг математикийн томъёог ч мартаж мэднэ.

Ховсын өөр бас нэг гайхамшигтай чадвар бол өвчин намдаах юм. Энэ нь хүн ухаанаа хагас алдаж, тархины өвчнийг мэдрэх тэр хэсгийг унтраадагтай холбоотой. Өөрөөр хэлбэл тархи болж байгаа үйл явдлыг ойлгох нь өөрчлөгддөг байна.

Өөр бас нэг ховсын тухай сонин баримт бол ховсын тусламжтай хүн тодорхой өвдөлтийг ч эргэн санаж чадна. Тухайлбал, зөгийнд хатгуулах, мууранд маажуулах, халуун данханд түлэгдэж байгаа юм шиг мэдрэмжүүдийг эргэн санаж болно. Энэ бол мэс заслын хутгаар зүсэх үед яг зөгийнд хатгуулах шиг мэдрэмж төрдөгтэй адил.

Ховсонд орсон хүнийг захиран юуг ч хамаагүй хийлгэж болно гэх онол яриа байдаг. Энэ талаар шинжлэх ухааны ямар нэг судалгаа хийгдээгүй учир ийм байх боломжгүй гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан ховсыг өнөөдөр анагаах ухаан эмчилгээнд хэрэглэж л байгаа. Магадгүй энэ нь олон хүнийг сэтгэцийн элдэв өвчнөөс ангижруулах ч юм бил үү?

Ховсын хүч

4 Таныг ховсдох амархан уу?

Дараах асуултад хариулаад зааврыг нь дагаад, та өөрийгөө бусдын мэдэлд орж өөрийн хүсэл зоригоос гадуур үйлдэл хийж болох нь уу үгүй гэдгийг мэдэх боломжтой. Магадгүй өөрийгөө дээрэмчдийн хөлгийн ахмад ч юм уу, эсвэл хан боргоцойтой пицца идэж байна гэж бодох ч юм  бил үү. Доорх бүх асуултад ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэх хариулаарай. ТИЙМ гэх бүртээ өөртөө 1 оноо нэмээрэй. 

  1. Хүүхэд ахуй цагийнхаа үйл явдлыг тод санадаг уу ?
  2. Сонирхолтой ном, кинондоо бүрэн уусаж, үйл явдалд нь “ордог” уу?
  3. Хүний хэлэх гэж байгаа зүйлийг та урьдчилан тааж, мэдэрч чаддаг уу?
  4. Өвөрмөц, содон дүр төрх ямар нэгэн мэдрэмж төрүүлдэг үү? (Тухайлбал цөлийн тухай нэвтрүүлгийн үеэр ус уумаар  ч юм уу) 
  5. Заримдаа огт өөр газар байгаа юм шиг, тэнд юу болсныг санахгүй юм шиг сэтгэгдэл төрдөг үү?  
  6. Заримдаа үгээр биш дүрсээр боддог уу?    
  7. Хэн нэгэнтэй уулзахаасаа өмнө түүнийг хэр ойрхон байгааг мэдэрдэг үү?
  8. Үнэр өөрт чинь хурц мэдрэмж төрүүлдэг үү? (Дурсамж сэдрээх гэх мэт)       
  9. Нар шингэх үзэгдэл таны сэтгэлийг хөдөлгөдөг үү?                       
  10. Үүл ямар хэлбэртэй байгааг ажиглах дуртай юу?

Таныг ховсдох амархан уу?

5 Хариу: Та хэдэн оноо авсан бэ?

0-2. Ховсдогч таны толгой тархинд нэвтэрч чадахгүй. Таныг ховсонд оруулахад тийм ч хялбар хүн биш юм. Танд баяр хүргэе!

3-7. Байдал жаахан тааруу л байна даа. Таныг ховсонд оруулахад амар биш ч гэлээ мэргэжлийн хүмүүст бол ядах зүйлгүй. 

8-10. Ер нь л байдал хэцүү талдаа, өөрийг тань телевизээр ч ховсонд оруулчхаж болохоор эмзэг байна. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй ээ.

Хариу: Та хэдэн оноо авсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()